Туулын хурдны замын тендер нээлтийг хойшлуулав

Туулын хурдны замын тендер нээлтийг хойшлуулав

Туулын хурдны замын тендер нээлтийг хойшлуулав

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд зарласан бөгөөд өнөөдөр /2025.03.14/нээхээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв. Гэвч хойшилжээ. Албаны хүний өгсөн мэдээллээр тендерт оролцож байгаа компаниуд тодруулга авах шаардлага үүссэнээр тендерийг 14 хоногийн дараа нээхээр болсон юм байна.

Энэхүү хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 52 нэгж талбар өртөж  байгаа бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм.

Газар чөлөөлөлт хамгийн их хийгдэх газар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр хамаарч буй аж.

Туулын хурдны замыг барьж байгуулахад шаардагдах төсөвт өртөг нь 1.9 их наяд төгрөг байх тооцоолол гарсан бөгөөд энэ оны санхүүжилт нь 538.6 тэрбум төгрөг байх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2025-03-14 202.21.109.31

zugeer l dairan unguruh zam yumuu??!! yamar ach holbogdol bn ve? zamiin uud darhan chiglel bol bogd uuliin urduur tuv aimgaar yavchihna bizde?? oilgohgui yum bn

Avatar

Нэргүй 2025-03-14 103.212.119.57

хот хурдны заи ямар ч хэрэггүй хэн ч дайран өнгрөхгүй хотруу л ирж байгаа хайран хөрөнгө бас л зээл

Avatar

Нэргүй 2025-03-14 202.126.89.84

Төв аймгаар тавих зам байсан. Зүүнээс баруун, баруунаас зүүн явж байгаа хүмүүс хот дайрах бол энэ замаар явахгүй. Дайрахгүй хүмүүс Төв аймгаар явна.
Тиймээс эмээлтийн товчооноос Төв рүү чиглэсэн бол Зөв байлаа.

Avatar

Зочин 2025-03-14 139.5.219.133

дандаа л ажил нь хойшилж байхын урагшилж байлдаа эргэж буцна татвар нэмэлт л ногоон гэрлээр шийдэгддэг байж болох уу

Avatar

Нэргүй 2025-03-14 66.181.189.136

Бактерийн тендер зарлалтанд хяналт тавьдаг эрх бүхий байгууллага байна уу..Туулын хурдны зам гээч чинь 1их наяд 964 тэрбумын өртөгтэй. Хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай. 3-4 дахин хугарсан үнэтэй байна. Гүйцэтгэгч нь ч түрүүлээд тодорчихдог гэмтэй. Хятад компани тэр компани хийх юм гээд биднээс түрүүлээд мэдэж л байдаг. Ямарч хяналт шалгалт алга

Avatar

Нэргүй 2025-03-14 202.9.40.175

Машн дуг2р мөнг2р зарж ниыгмийн өузр харуудь хээл живүүлх гэсн манж х***а атгаг санааххчдыг ьаслн зогсоогоч.

Avatar

И,Норовжав 2025-03-14 139.5.216.13

32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны замын хоёр талын хөдөлгөөний урсгалд ямарч гэрлэн дохиогүйгээр нийслэлийн томоохон төв замуудруу ордог , тэдгээрээс хурдны замруу ордог салаа замын холболтуудтай байхаар баригдах нь хотын төв замуудын ачаалалыг зохицуулхад чухал үүрэгтэйг бодолцосон биздээ

Avatar

Нэргүй 2025-03-14 66.181.185.156

хотын зам руугаа оронгуут бөглөнө шүүгээ. энэ замаа төв аймгаар тавих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-14 202.9.41.88

ЗАМАА ЧАНАРТАЙ БАС ХУРДАН БАРИХ ХЭРЭГТЭЙ. УДАХ ТУСАМ Л ТӨСӨВ НЬ НЭМЭГДДЭГ.

Avatar

Зочин 2025-03-14 122.201.31.3

Үнэ нь арай л ахадсан уу? 1 км нь 60 тэрбум гээд бодоход. Энэ угсаатны цөөнхүүд болдогсон бол Монгол улсын төсвөөр 1км зам бариад нэг дор бүгдийг цавчих санаатай даг шүү. Тэдэнд хайрлах юм байдаггүй. Удам дамжсан цагаачид болохоор тэр. Идээл, хусаал арилна гэсэн бодолтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж