Korean Air компани шинэ дүр, төрхөө олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тодруулбал, тус компани шинэ CI (Corporate Identity)-ээ танилцуулж, компанийн өвөрмөц Taegeuk тэмдгийг орчин үеийн дүр төрхөөр бүтээсэн шинэ логог гуравдугаар сарын 11-ний өдөр танилцуулав. Сөүлийн Гансо-гу дахь төв байранд болсон "Rising Night" арга хэмжээнд компанийн удирдах албан тушаалтнууд, ажилтнууд, хүндэт зочид төлөөлөгчид гээд 1000 гаруй зочдын өмнө шинэ CI-ээ танилцуулж, Ханжин группын ерөнхийлөгч Чо Вон-Тэ "Кореан Эйр компанийн шинэ CI-г зарлах энэхүү чухал үйл явдалд бидэнтэй нэгдэж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье" гэж онцолжээ.
“СОЛОНГОС ҮНДЭСТНИЙ БЭЛЭГДЭЛ : TAEGEUK ТЭМДЭГ” ОРЧИН ҮЕИЙН ДҮР ТӨРХӨӨР ДАХИН ТӨРЛӨӨ
Энэ үдшийн хамгийн эхний танилцуулга нь Korean Air компанийн лого байв. Korean Air Taegeuk тэмдэг дээр дизайны элементүүдийг нэмснээр боловсронгуй дүр төрхийг гаргахаас гадна сүүлийн үеийн томоохон корпорациудын брэндүүдийн дагаж мөрдөж буй орчин үеийн, минималист чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ Korean Air-ийн өөрийн дүр төрхийг өвлүүлэн шингээснээрээ онцлог аж.
Taegeuk тэмдгийн хажууд агаарын тээврийн компанийн нэрийг харуулсан ‘KOREAN AIR’ логоны загвар нь үндэсний шилдэг авиа компанийн албан ёсны шинж чанараа хадгалан, шинэлэг байдлаа алдаагүйн зэрэгцээ үсгийн үзүүр дэх бийр шиг төгсгөл, зөөлөн муруй, нээлттэй холболт нь Солонгосын дэгжин байдлыг орчин үеийн байдлаар илэрхийлж байна.
Мөн энэ өдөр Korean Air шинэ CI-г харуулсан, агаарын хөлгийн гадна төрхөөр будсан Боинг 787-10 нисэх онгоцоо олон нийтэнд танилцуулав. Энэ бол "Prestige Suites 2.0" зэрэг "Korean Air" компанийн бүхээгийн шинэ интерьерийг агуулсан шинэ HL8515 онгоц юм. Korean Air-ийн шинэ логогоор анх удаа шинэчлэгдсэн энэ онгоц гуравдугаар сарын 12-ны өглөө Инчон хотоос Токио Нарита чиглэлийн KE703 нислэг үйлджээ.
Korean Air-ийн шинэ онгоцны загвар нь Өмнөд Солонгосын төлөөлөгч агаарын тээврийн компани гэдгээ харуулахын тулд "KOREAN" гэсэн логоны загварыг зоригтойгоор илэрхийлсэн байна. Энэ чиг хандлагагыг дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд ашигладаг бөгөөд жишээ нь "American Airlines", "Swiss Airlines", "Austrian Airlines", "Thai Airways"юм.
Онцлоход, шинээр танилцуулагдаж буй лого, шинэ төрхөд Korean Air-ийн эзэмшдэг өвөрмөц тэнгэрийн цэнхэр өнгийг хадгалж, дээд зэрэглэлийн брэндийн дүр төрхийг онцлон харуулах металл эффект нэмсэн шинэ будгийг гаргаснаараа онцлог юм. Шинэ Taegeuk тэмдгийн дизайны онцлогийг мөн онгоцны будгийн ажилд ашигласан бөгөөд их бие дээр хөндлөн зөөлөн муруйг бий болгожээ.
Ханжин Группийн ерөнхийлөгч Чо Вон-Тэ "Rising Night"-ын үеэр "Кореан Эйр нь зүрх сэтгэлийг хооронд нь, дэлхий ертөнцийг тэнгэрийн замаар холбосон тээвэрлэлтийг хийхэд илүү гүн гүнзгий утга учиртай үнэ цэнэд анхаарлаа хандуулах болно. Үүн дээр үндэслэн бид хэн ч давж гарах боломжгүй аюулгүй байдлын системийг бүрдүүлэн, үйлчлүүлэгчиддээ онцгой үйлчилгээг үзүүлж, бүх харилцагчтайгаа ойлголцож итгэлцлийг хадгалж, илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэх болно" хэмээн цаашдын Korean Air-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон юм. Мөн Чо Вон-Тэ ерөнхийлөгч “Нэгдмэл Korean Air компани одоо БНСУ-ыг жинхэнэ утгаараа төлөөлж буй агаарын тээврийн компанийн хувьд илүү хариуцлагатай байх ёстой. Бид удаан хугацааны турш хуримтлуулсан ноу-хаугаа нэг болгон нэгтгэн, сайн талуудаа хадгалж, соёлоо дээдлэн, дэлхийд хэзээ ч байгаагүй шинэлэг агаарын тээврийн компани болж дахин төрөх болно” гэж онцлон тэмдэглэв.
41 ЖИЛИЙН ДАРАА БҮХ СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЛАДАГ ‘ТЭГҮК ТЭМДГИЙГ’ ӨВЛӨН, ШИНЭЧЛЭН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Korean Air-ийн нээлтээ хийсэн шинэ лого нь тэмдэг, логотипийн хослолоос бүрдсэн. Korean Air-ийн бэлгэдэл болох Taegeuk тэмдэг, англи нэр ‘KOREAN AIR’ (логотип) зэрэгцүүлэн байрлуулсан байна. Орчин үеийн дүр төрхийг бий болгосноороо нэгдсэн агаарын тээврийн компанийн баримталж буй орчин үеийн байдлыг онцлон харуулжээ. Taegeuk тэмдгийг бүрдүүлдэг гоёмсог шугамууд нь динамик эрч хүч, гоо үзэсгэлэнг илэрхийлж байна. Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн компанид тохирсон премиум зэрэглэлийн брэндийн дүр төрхийг Korean Air Dark Blue өнгөөр илэрхийлжээ.
Korean Air харагдах байдлыг гурван үе шаттайгаар ашиглахаар төлөвлөж байна:
- ‘KOREAN AIR’ тэмдэг болон логотипыг хоёуланг нь харуулах арга,
- Тэмдэг болон логотипыг ‘KOREAN’ гэж энгийнээр илэрхийлэх арга,
- Зөвхөн тэмдэг ашиглах арга зэрэг 3 үе шаттайгаар ангилах ашиглах төлөвлөгөөтэй байна.
Шинэ логонд ашиглагдаж байгаа дэвсгэр өнгө 3D(Motif) мотив хээ, 2D хэв маягийг(Pattern) мөн танилцуулсан. 3D хээ нь Taegeuk загварын динамик муруйгаас санаа авсан. Korean Air-ийн цайвар цэнхэр өнгийг үндсэн өнгө болгон, Korean Air Red-ийг хэд хэдэн газарт өргөлтийн өнгө болгон ашиглаж байна. 3D мотив хээ ихэвчлэн үйлчлүүлэгчийн нэвтрэх дэлгэц, гар утасны Skypass карт, веб сайт ашиглах хэрэглэгчдэд хүрэх дижитал нүүр хуудас дээр ашигладана. 2D хэмжээст хээ нь Солонгосын байгалийн уулсын ландшафт болон Тэгек тэмдгийн зөөлөн муруйг авсан хэв маяг бүхий, туслах хээ гэсэн хоёр төрлөөс бүрдэнэ. 3D дүрсээр илэрхийлэхэд бэрхшээлтэй имижийг харуулахад хэцүү байдаг даавуу, цаасан материал дээр 2D хэв маягийг ашигладаг.
Зургийн тайлбар : Taegeuk загварын динамик муруйгаас санаа авсан Кореан Эйр компаний шинэ CI 3D хээ
Зургийн тайлбар : Солонгосын байгалийн уулсын ландшафт болон Taegeuk тэмдгийн зөөлөн муруйг авсан хэв маяг бүхий 2D хэмжээст хээ бүхий Кореан Эйр компаний шинэ CI
Брэндийн дүр төрхийг нэгтгэхийн тулд зөвхөн Korean Air-д зориулсан фонт, дүрсийг бүтээж, ижил шинж загвар бүхий шинэ логог Korean Air-ийн вэб сайт, нисэх онгоцны буудал, лаунж, онгоцны бүхээг, онгоц зэрэгт байршуулах аж.
Korean Air компани 1984 онд шинэ лого болох Taegeuk тэмдгийг олон нийтэд танилцуулснаас хойш 41 жил болж байна.
Korean Air компанийн Taegeuk тэмдэг нь БНСУ-ыг дотооддоо болон олон улсад төлөөлж буй агаарын тээврийн компанийн дүр төрхийг бий болгосон гэж үнэлдэг. Korean Air шинэ CI-г агаарын хөлгийн будаг, нислэгийн үйлчилгээ зэрэг бүх харилцагчтай холбоо барих цэгүүдэд дэс дарааллалтай байрлуулахаар төлөвлөжээ.
НИСЛЭГИЙН ҮЕИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МӨН САЙЖРУУЛЛАА
Тус компанийн зүгээс нислэгийн үйлчлгээнд шинэ тренд бүхий хоолыг нэвтрүүлснээр зорчигчдод аяллын үеийн онцгой мэдрэмжийг төрүүлэх боломжтой болсон гэдгээ зарлав. Grand Hyatt Incheon-д гуравдугаар сарын 11-ны өдөр нислэгийн үеийн хоолны шинэ цэс болон нислэгийн үйлчилгээгээ сайжруулсан тухайгаа зарласан юм.
Korean Air компани Сөүл хотын Ханнам-донд байрлах Cesta хэмээх тансаг зоогийн газрын эзэн тогооч Ким Се Кён-тэй хамтран онгоцны шинэ хоолны цэсийг гаргасан байна.
Шинэ хоолны орц нь тухайн улирлын онцлох ногоо, материалыг ашиглан шинэхэн орц найрлага бүхий, олон төрлийн хоол хийх арга туршлагыг ашигласан дээд зэрэглэлийн тансаг зоогийг тэнгэрт ч гэсэн мэдэрч таашаал авах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
Korean air компаниар үйлчлүүлэгчдэд Amuse Bouche болон Appetizer зэрэг тансаг зэрэглэл, Papillote, Petit Four зэрэг үндсэн хоол, амттангийн шинэ хэв маягийг амталж, нарийн амт, харааны таашаалыг төрүүлэхийг зорьжээ. Мөн орчин үеийн, солонгосын өвөрмөц найрлага, жороор хийсэн наймаалжтай тэжээллэг будаа, нимгэн зорж шарсан үхрийн махтай бибимбап, Абалоноор хучсан будаа, шинсонро зэрэг үндсэн хоолыг сонгож буй нь Солонгосын үндэсний агаарын тээврийн төлөөлөгч гэдгээ илэрхийлж буй гэж онцолсон байна.
Нислэгийн энгийн ангиллын хоолыг ч хүнсний ногоо, үхрийн махны бибимбапаас эхлээд хулд загасны бибимбап, наймаалж-гахайн махтай будаа зэргээр төрөлжүүлж, дүфү падтай, халуун ногоотой шарсан хаш, розе паста зэрэг сүүлийн үеийн чиг хандлагыг тусгасан олон төрлийн цэсийг нислэгийн үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Нислэгийн үеэр хоолны амттай хоол зооглож, тав тухтай мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн үеийн хоолны хэрэгслийг ч мөн дээд зэрэглэлийн болголоо. Тухайлбал, First class кабинд нислэгийн үеэр өндөр чанартай хоолонд тохирох ширээний хэрэгсэл сонгохын тулд гадаадын тэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажилласан байна. First class суудалд Францын дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн Bernardaud брэндийн шаазан эдлэл, Christofle хутганы хэрэгсэл, Германы Riedel дарсны хундагаар үйлчилдэг бол Престиж класс суудалд Armani/Casa аяга таваг, дарсны хундагаар үйлчилнэ.
Нислэгийн үеэр тухтай аялалыг хангахын Фирст, престиж зэрэглэлийн ор дэрний цагаан хэрэглэл нь Италийн тансаг зэрэглэлийн ор дэрний цагаан хэрэглэл Frette брэндийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. Ялангуяа нэгдүгээр зэрэглэлийн суудлуудыг илүү тохь тухтай байлгах үүднээс шинэ функциональ материалаар хийсэн гудас, Frette тав тухтай хувцасаар үйлчилж илүү таатай амрах боломжийг бүрдүүлсэн байна. Нэгдүгээр зэрэглэлийн тохилог хэрэгсэл, нислэгийн хэрэгсэл агуулсан уутыг Британийн өндөр зэрэглэлийн Graff брэндтэй хамтран гаргасан байна. Ариун цэврийн хэрэгслийг багтаасан жижиг кошлёк нь хөх, ногоон, хар гэсэн гурван өнгөтэй байх бөгөөд найман сар тутамд солигдоно. Korean Air-ийн ESG менежментийн бодлогын дагуу тав тухтай иж бүрдэл нь хамгийн бага хуванцар сав баглаа боодолтой бөгөөд шүдний сойз, нүдний маск, чихний бөглөө зэрэг байгальд ээлтэй материал ашиглдагаараа онцлог юм.
Кореан Эйр компанийн нислэгийн шинэ хоол болон шинэчилсэн нислэгийн үйлчилгээ гуравдугаар сарын 12-ноос АНУ-ын Нью-Йорк, Францын Парис, Английн Лондон зэрэг холын зайн 10 гол чиглэлд нэвтрүүлээд эхэлжээ.
Korean Air шинэ үйлчилгээг энэ оны зургадугаар сараас эхлэн холын бүх чиглэлд, есдүгээр сараас эхлэн ойрын болон дундын бүх чиглэлд шат дараатайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.200
Монгол Улс минь хэзээ ийм хэмжээнд хүртэл хөгжих бол доо?? Эдүгээ 10-15 настай байгаа хүүхдүүд (миний ач нар) 40 эргэм насанд хүрэх үед л улс маань эрх биш гайгүй болох болов уу гэж өвгөн би найддаг юм даа?!
Нэргүй 2 цагийн өмнө 74.14.87.27
Пүүзээ өмсөнө биз дээ, шинэ жишиг биенд амар
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.217.184
билетээ захиалчихсан бсан шт. одоо яахын бол оо
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.186.123
Арга билиг, Инь ян гэдэг
Нэргүй 4 цагийн өмнө 128.77.93.68
arga bilig bol hyatad maygiin ilerhiilel. Solongosuud uursduu TAEGEUK gedgeeree heldeg