Орос хиамыг Хятадад үйлдвэрлэсэн ч орос хэвээрээ байх болов уу. Сүүлийн жилүүдэд Хятад даяар орос дэлгүүрүүд борооны дараах мөөг шиг олширсон тул хүмүүсийн дунд ийм яриа гарах болжээ. Үндэстний тэмцэл гэх уриа лоозонтой архи, шоколад, матрёшка хүүхэлдэйгээр дүүрсэн эдгээр дэлгүүр нь орос соёлыг түгээж байна. Гэвч эдгээрийг Хятадад үйлдвэрлэсэн байх нь элбэг.
Шанхай хотын эрх баригчид орос гэж өөрсдийгөө нэрлэсэн 47 дэлгүүрт хяналт шалгалт хийсний эцэст хэрэглэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж долоог нь буруутгажээ.
“Цэнхэр халим” гэх санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар орос барааны дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүний 20 орчим хувийг Хятадад үйлдвэрлэсэн байгааг тогтоожээ. Хятадад орос бараа бүтээгдэхүүн зарах давалгаа 2022 оноос эхэлсэн. Тухайлбал, Оросын Элчин сайдын яамтай холбоотой гэх цахим дэлгүүр нэг өдрийн дотор 200 мянга орчим дагагчтай болжээ. Энэ дэлгүүрт хамгийн алдартай орос бараануудыг зардаг. Түүнчлэн Оросын Хөдөө аж ахуйн яам, Экспортын хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр бараа бүтээгдэхүүнийг Хятадад сурталчилж байна.
Хятадын үйлдвэрлэлийн тагнуулын "Qichacha" платформд хайлт хийж үзэхэд Оросын бараатай холбоотой 3342 компани олдсон байна. Зөвхөн 2025 оны эхний 10 хоногт л гэхэд орос барааны 25 компани шинээр бүртгэгджээ. Боломжит франчайз эзэмшигчдэд чиглэсэн зар сурталчилгааг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчилсаар байна.
Гэхдээ ихэнх хүн сониуч зангийн үүднээс л орос дэлгүүрт зочилдог бөгөөд худалдан авалт маш бага хийдэг гэдгийг үндэстний брэндинг судлаач Дэн Хаосянь хэлжээ.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.190.218
Монголд хэзээ унгар салями шиг хиам үйлдвэрлэх бол доо?
Нэргүй 1 цагийн өмнө 122.201.31.152
монгол хятад орос бараа бүгд хот тэгээд болоо янки гэйша кимжи жигэ сайхан хоолтой
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.185.156
Оросод хиамыг шар буурцгаар хийдэг. дээр нь махны амт оруулагч хийгээд л болоо
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.47.68
хар х***а хог Монголын дайсан х***а бараа Монголын хор юм.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.14
Хятадад орос дэлгүүрүүд нь ямар ч хүнгүй хоосон бдаг юм бна лэ Хятадууд айхтар болохоороо авахгүй бгаа бх . Манайхан л орос агаагийн боо в гоё гээд л чарлалдаад бдаг Бүх хүнсний зүйл нь далдуу модны тосоор хийдэг Энэ тосыг дэлхийн хэмжээнд хүнсэнд хэрэглэхийг хорьсон бдаг Шок, мороженое, печенье ээс эхлээд бүгдийг энэ тосоор хийдэг дэ
Зочин 2 цагийн өмнө 202.55.188.85
Монголын хүнсний үйлдвэрүүдийн гурилан бүтээгдэхүүн чинь бүгд далдуу модны тос , маргаринаар л хийсэн байдаг.
Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.3
Орос хиам ч гэж юу байлаа ингэхэд. Юм үзээгүй маниуст л гайхамшиг байсан юм байгаа биз.
Нэргүй 4 цагийн өмнө 23.88.57.183
ороz хүнс хор
Нэргүй 4 цагийн өмнө 23.88.57.183
ороz хүнс гэж ямар ац нь байсан юм бэ дандаа химийн илүүдэл хүнд хортой бодиснууд хиймэл мах орлуулаг, сахар, гарал үүсэлгүй тос, масло аймшиг. Монголчуудын хорт хавдрын гол эх үүсвэр чинь энэ ороz хүнс шүү оддгийн 50,60,70 настангуудад ихээр хорт хавдар илэрч байгаа.
Нэргүй 5 цагийн өмнө 82.132.231.203
тэр технологоор нь л хийвэл болно шүү дээ. манайд ч гэсэн Прага хиам чех гээд Франкфурт сосески германи гээд зарагддаг шүү дээ хятдад үйлдвэрлэсэн Бенз машиныг гермини л гээд унаад байгаа биз дээ
зочин 5 цагийн өмнө 66.181.166.196
Хиам идмээр байгаа бол зүгээр монгол хиамаа л ид, амт, чанарын хувьд ч хамаагүй дээр, эцсийн эцэст буцах мартэй, буух газартай, орос хиймыг тэр ояа нар нь л иддэг юм байгаа биз
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.94
Дэлхийгээс тасарсан п***а ганцаараа наанаа хаалгаа түгжээд өрөөний мухартаа хэвтээрэй бас хөшигөө хаачихаад
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.196
Монгол хиам бас химийн бодистой.
Өвгөн 5 цагийн өмнө 202.9.46.133
одоо орос бараа хуучных шгээ бхаа больсон бналээ. Соц үед Москвад оюутан бхдаа авч иддэг бсан сливочное масло одоо ямарч амтгүй блсон бналээ. Тэрнии оронд манай үйлдвэриин цөцгиитэй масло хамаагүй амттай гш..
Нэргүй 4 цагийн өмнө 23.88.57.183
Угаасаа хор л байсан Монголчууд хорт ихээр үхэж байгаагийн шалтгаан чинь ороz хор идсэнийх шүү дээ
1111 5 цагийн өмнө 202.126.89.29
орос хиам утсан гахай мах аваад бгаа хүмүүсийг ёстой гайхдаг манай монгол хиам махны орц ихтэй хол илүү чанартай байхад л орос хиам гээд л авах юм Энгийн юм ойлгоддогүй сонин хог идэх дуртай хүмүүс байх юмаа
Нэргүй 5 цагийн өмнө 78.243.186.107
Оросын супермаркетууд хугацаа дууссан бараануудаа дандаа засдаг гэж өөрсдийн хэвлэхдээ бичсэн бсан.Хиамаа хятадууд шиг хулхи хийдэг гэсэн шүү.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.14
Өөрсдийнх нь ТВ ээр үргэлж хуурамч юм хийсэн бүлэг хүмүүсийг барьсан , подваль гэртээ хийж бгаад баригдсан энэ тэр гээд л яриад бх юм бна лэ Тэгэхээр манайд ямар нь орж ирж бгаа нь ойлгомжтой до
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.221
орос бараа одоо хог болсон дөө хятадтаыгаа адил
irgen 6 цагийн өмнө 66.181.166.108
манайд ч бас ялгаагүй орос нэртэй хятад бараа байна. орос нэртэй хирнээ хятад барааг Монголд савалсан бараа ч байна. орос нэртэй Монголчууд хийсэн бараа ч байна. жишээ нь АЛЕЙКА, СЛАВА гэдэг бренд бна…
Хулхи 6 цагийн өмнө 202.9.46.75
Орос Xятад ялгаагүй хулхи