Монголын үндэсний бөхийн холбооноос Богдхан уулын хишиг барилдааныг сэргээн зохион байгуулахаар болжээ. Анх энэ барилдааныг 2006 оноос Дөрвөн уулын хишиг барилдаан нэртэйгээр зохион байгуулж ирсэн. Үүний дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын хишиг барилдаан багтдаг бөгөөд цар тахлаас хойш тасраад байсан барилдааныг сэргээн хамтран зохион байгуулж ажиллахаар болсон байна.
Жил бүрийн арваннэгдүгээр сард “Богдхан уулын хишиг” барилдааныг Хан-Уул дүүргийн иргэд, байгууллагуудын нээлттэй өдөрлөг болгон өргөн хүрээнд зохион байгуулах гэнэ.
Анхны барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж байсан бол 2008 онд дархан аварга Г.Өсөхбаяр, 2009 онд улсын заан М.Өсөхбаяр, 2010 онд улсын начин Э.Энхбат, 2011 онд аймгийн арслан Л.Цээсүрэн, 2012 онд дархан аварга Н.Батсуурь, 2013 онд аварга Ч.Санжаадамба, 2014 онд улсын арслан Р.Пүрэвдагва, 2015 онд улсын арслан Ц.Содномдорж, 2016 онд улсын начин Э.Даш, 2017 онд улсын начин Б.Амарзаяа нар түрүүлж байжээ.
Нэргүй 2025-03-14 103.57.95.147
nuhleh gej bj uun sergeeh ve uul gomdoh viidee
Зочин 2025-03-14 66.181.179.126
Хэдэн хоорондоо барилдсан бөхчүүд нэртэй . Бүтээн байгуулалтанд оролцоно гэж байхгүй хэнд ч хэрэггүй. Гадаадад ядаж нэрээ улсаа гаргах чадах бөх гэж байхгүй.
Нэргүй 2025-03-14 59.153.113.200
Юун барилдаан бэ?! Ажил хийж, юм бүтээх үйлсэд уриалж үлгэрлэмээр байна шүү!!!
Нэргүй 2025-03-14 66.181.184.70
Социализмаа санаад бнаа, одоо л харин жинхэнэ социа лизм байгуулж болмоор нэг л амтагдаад бна шүү !!!
Нэргүй 2025-03-14 202.131.234.123
хэрэггүй ээ. хэрүүл болно