Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рон өнгөрсөн сарын 16-нд гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. "The Man from Nowhere" буюу "Хаанаас ч ирээгүй хүн" киногоор олонд танигдсан Ким 24 настай байв.
Тэгвэл түүний хувийн амьдралыг зарим влоггер байнга мөшгиж, нийтэд мэдээлж, үндэслэлгүй гүтгэлэг тараадаг байсан гэж нэрээ нууцалсан иргэн өргөдөл гаргажээ. Ийм мэдээллүүд нь жүжигчнийг сэтгэл санааны хямралд хүргэсэн гэж өргөдөлд дурдсан байна. Өргөдлийг өнгөрсөн сарын 24-ний өдөр Үндэсний ассамблейн өргөх хуудас хэсэгт нийтэлжээ. Алдартнуудын хувийн амьдрал руу чиглэсэн "YouTube" суваг ажиллуулдаг влоггеруудад зохицуулалт хийхийг хүссэн цахим өргөдөлд өнөөдрийн /2025.03.14/ байдлаар 50 мянга гаруй иргэний гарын үсэг цуглараад байна.
50 мянга ба түүнээс дээш гарын үсэг цугларсан тохиолдод өргөдлийг албан ёсоор хянан хэлэлцдэг. Иймд дараагийн шатанд өргөдлийг Үндэсний ассамблейн хороогоор хэлэлцэх болжээ. Хэлэлцэж дуусаад 90 хоногийн дотор хэргийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах эсэх асуудлыг шийднэ.
Ким Сэ Рон 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн улмаас олны шүүмжлэлийг хүлээж байв. Машинаараа замын хажуугийн трансформаторыг мөргөсөн хэрэг түүний карьерт ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Буруутай үйлдэлдээ тэр эмзэглэн, гэмшиж байсан ч влоггерууд зөвшөөрөлгүйгээр хувийн амьдралыг нь дэлгэн тавьжээ.
Сөүл хотод төрсөн Ким Сэ Рон 2009 онд буюу найман настайдаа "A Brand New Life" кинонд тоглосноор урлагийн замналаа эхэлж, Каннын кино наадамд оролцож байсан авъяаслаг залуу жүжигчин байв. Харин 2023 онд "Netflix"-ийн олон ангит "Bloodhounds" цувралд тоглосон нь түүний хамгийн сүүлийн уран бүтээл байжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.218
Солонгосын жүжигчин юу боллоо гэж алдартай байх вэ?
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.218.229
mash chuhal er ni 2 dahi 3 dahi amidral il gargaj delgedeg hovoldog sain muugaar yaridga buh hov zuugdujchuus zalhaj bna
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.226
Чухал мессеж байна, Манайхан эх орноо хөгжүүлэхсэн гэсэн чин хүсэлтэй залуучууд, залуу улс төрчидөө хайрлаж, ойлгож байгаасай гэж боддог. Битгий л могойд барьдаг мод шиг элдэв манж аргаар золиослоорой доо,
Нэргүй 7 цагийн өмнө 139.5.219.64
хүний ммьдралыг үргэлж мөрддөг бохир хүмүүсийг хаиуу шүүх хэрэгтэй