Завхан нутгийн залуу арслан, чөлөөт бөхийн ОУХМ Ази тивийн хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн улсын аваргын таван удаагийн мөнгөн медальт, Хилийн цэргийн 0206 дугаар тусгай салбарын үндэсний бөхийн багш, дасгалжуулагч П.Өсөхбаатартай ярилцлаа.
-Сайхан шинэлэв үү. Үндэсний бөхийн сар шинийн барилдааны дараагаар аймаг аймгийн нутгийн золголт болж, барилдаан болж байна. Таны хувьд заалны барилдаанд тогтмол барилдаж байна уу?
-Сайхан шинэллээ. Миний хувьд заалны барилдаанд тогтмол оролцохыг хичээдэг. Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд барилдаж, дөрвийн даваанд уналаа. Аль болох бүх барилдаанд л тасралтгүй оролцвол бэлтгэл сургуулил сайн хангагдах болов уу гэдэг үндсэн дээр барилдааныг таслахгүйг оролцохыг боддог.
-Анх тууврын замд явж байхдаа сумын заан болсон гэж сонсон юм байна. Та үндэсний бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?
-Миний хувьд 2002 оноос гэхээр 14 настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Анх "Ирээдүй" бөхийн секц буюу Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн цомын аварга А.Энхээ багшдаа шавь нь болж очиж байсан. Тэрнээс хойш одоог хүртэл буюу 23 жил үндэсний спортоороо хичээллэж, аймгийн арслан цол хүртсэн.
Би "Аварга" биеийн тамирын дээд сургуульд суралцаж, сургуулийн анхны үндэсний бөхийн багш болох Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү багш дээрээ үндэсний бөхийнхөө А үсгийг заалгасан хүн.
Намайг үндэсний бөхийн спортод эргэж буцалтгүй ороход түлхүү нөлөөлсөн хүн бол төрүүлж өсгөсөн аав, ээж хоёр минь. Учир нь тэд минь ар гэртээ санаа зоволгүй бэлтгэл сургуулилалтаа хийхэд маш их дэмжиж, тусалдаг хүмүүс. Ачтай буянтай аав, ээж хоёр минь байгаагүй бол би одоогийнхоо амжилтад ч хүрэхгүй байсан гэж боддог.
-Таныг бөхийн удамтай гэж ярьдаг?
-Байлгүй яах вэ. Манай аавын өвөө Ш.Дамдин сумын заан цолтой хүн байсан. Мөн миний аав Нацагнямын Пүрвээ гэдэг хүн чинь сумын заан цолтой. Харин ээжийн талаас манай нагац ах Д.Доржсүрэн аймгийн хурц арслан хүн байдаг юм. Тэгэхээр яалт ч үгүй л бөхийн удамтай хүн болж таарч байна даа.
-Үндэсний бөхийн зодог, шуудгаа хийлгэдэг үү?
-Тийм ээ. Ихэнх бөхчүүд өөрийн зодог, шуудгаа өөрсдөө захиалж хийлгэдэг. Зарим том цолтой, нэр хүндтэй бөхчүүд шинээр гарч ирж буй нутгийн дүү нартаа бэлэглэх тохиолдол ч цөөнгүй байдаг. Мөн өвөг дээдсээсээ өв залгамжлан зодог шуудгийг өмсөх уламжлал ч тогтсон байдаг. Миний хувьд анх үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн цагаасаа л аавынхаа зодог шуудгийг өмсч хэрэглэн ирсэн нэг ёсондоо өвлөж авсан гэх юм уу даа.
-Энэ жилийн гол зорилго гэвэл?
-Үндэсний бөхөөр хичээллэдэг бөх хүний зорилго бол өөрийн цолоо ахиулах шүү дээ. Би аймгийн арслан хүн учраас дараагийн шатныхаа цолонд хүрэхийг л эрмэлзэж бэлтгэл сургуулилалтаа базааж явна даа. Миний хувьд баяр наадмын барилдааны бэлтгэлд “Хилчин" спорт хороо болон Завхан дэвжээний бөхчүүд хамт гардаг. Энэ жилийн бэлтгэлдээ ирэх зургадугаар сарын аравдаар гарна.
Баяр наадмын барилдааныг үнэхээр таамаглашгүй. Гэхдээ энэ жил улсын арслан, заан цолтой бөхчүүд өнгөлөх байх.
Мөн Дархан аварга Н.БатСуурь ч бас хүчтэй өрсөлдөгч учир шөвгийн дөрөв юм уу, үзүүр түрүүнээсээ буухгүй л байх. Бэлтгэл маш сайн байвал дахиад наадамд түрүүлэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Багаасаа үлгэр дууриалал авч ирсэн бөх байсан уу?
-Намайг хүүхэд байхад сайхан барилдаж байсан бөхчүүд гэвэл зургаан залуу заан байсан. Тэр дундаас мэдээж нутгийхаа бөх болох Завхан аймгийн Цагаан чулуут сумын харьяат улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ахыгаа харж биширч явдаг байсан. Тэрний дараагаар залгуулаад улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба гээд энэ сайхан бөхчүүдээс үлгэр дуурайлал авч, биширч явдаг даа.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0286 дугаар тусгай салбар ангийн захирагч, хурандаа улсын гарьд М.Баяржавхлан багшдаа, улсын начин С.Багахүү багшдаа мөн хүчний бэлтгэлийг минь базааж өгдөг аймгийн начин Э.Одхүү багшдаа маш их талархаж явдгаа илэрхийлье.
-Идэвхтэй барилдаж байгаа бөхчүүдээс барилдаан таардаггүй бөх гэж байгаа юу?
-Яг одоогоор эвгүй барилдаан таардаггүй бөх байхгүй ээ. Оноолт таарвал тэгээд бүгдтэй нь сайхан барилдаад явдаг даа.
-Ойрын хугацаанд дээшээ үзэж магадгүй бөх байна уу?
-Улсын цолтнуудаас гэвэл улсын начин Э.Батмагнай байна. Аймгийн цолтнуудаас гэвэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Дундговь нутгийн Н.Амгаланбаатар гээд нэрлээд байвал зөндөө байна. Тэгээд гол нь тухайн жилийн бэлтгэл сургуулилалт шүү дээ. Хэн сайн хөдөлмөрлөн тэр хүн л амжилт гаргана гэж боддог доо.
–Бөхчүүд допингийн асуудалд нэлээд орооцолддог болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Допингийн асуудал мэр сэр яригдаад байгаа. Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээ аваад ажлаа сайн хийж байна гэж харж байгаа. Ер нь бол манай өмнөх үеийн үндэсний бөх барилддаг сайхан аварга, арслангууд маань бөхөө хойч үедээ өв соёл ёс заншил зэргийг сайтар сургаж үлдээсэн гэж боддог. Өнөө цагт барилдаж буй бид ч бас хойч үедээ шударга өрсөлдөөнөөр үлдэнэ гэсэн бодолтой явдаг.
Бөхчүүд маань санаатайгаар бус санамсаргүй байдлаар допинг хэрэглэх тохиолдол ч байна. Зарим бөхчүүд маань бэртэл гэмтлээ эдгээхийн тулд мэдлэг дутуугаас энэ төрлийн бодис орсон эм тариаг хэрэглэх нь бий.
Ер нь бол бөх хүн гэдэг чинь жудагтай, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг байх ёстой. Тиймээс бөхчүүд маань энэ тал дээрээ анхаарч, цаашдаа санаатай болон санаандгүй байдлаар допинг хэрэглэхгүй байгаасай гэж хүсч байна. Мөн өнөө цагийн сайхан бөхчүүд маань хойч үедээ үндэсний өв соёл болсон спортоо шударгаар нь өвлүүлж үлдээнэ гэж итгэж найдаж байна.
-Бөх хүний цалин хүмүүст их сонин байдаг байх хэрхэн цалинждаг вэ?
-Миний хувьд Хилчин спорт хороо болон дэмждэг компаниасаа цалинждаг. Мөн оролцож буй барилдааныхаа давааны байгаар санхүүждэг учир дээшээ л үзэхийг хичээдэг дээ. Дээхэн үед бол яг үндэсний бөхөөр дагнаж бэлтгэл сургуулилалт хийх нь бага байсан. Өөр өөрсдийн ажлыг хийж байгаад л жилдээ нэг цуглаж наадамд барилдчихаад тараад явдаг байсан.
Харин одоо бол тийм зүйл боломжгүй болчихоод байна.
Үнэхээр тэгж явбал жижиг заалны барилдаан л нэгийн даваанд өвдөг шороодно гэж бодож байна. Дээрээс нь Монголын үндэсний бөх маань мэргэжлийн төвшинд оччихоод байна. Тийм учраас зөвхөн бөхдөө анхаарлаа хандуулж бэлтгэл сургуулилтаа сайн хийж байж л дээшээ үзнэ шүү дээ.
Э.Ариунтөгс
Нэргүй 1 минутын өмнө 59.153.112.91
Энэ залуу галзуу юм биш үү
Нэргүй 9 минутын өмнө 59.153.112.91
shisopherintei hunii ugeer uls tur hiihgui ee.
ЗОЧИН 1 цагийн өмнө 66.181.188.207
Бөхийн өргөөнд зохиогдож байгаа барилдааныг бараг алгасалгүй барилддаг хөмөрч залуу амжилт хүсье ЦОЛОО ахиулахаар.
зочин 5 цагийн өмнө 66.181.166.196
Ийм харяалагддаг байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаанд ямар ч нэмэргүй, шал хөнлөн юм хийсэн нэр зүүж цалин авч байдаг улсаасаа салах хэрэгтэй шүү, хилийн цэрэг төсвөөс санхүүждэг байгууллага, төслийн мөнгөөр гахай тэжээх хэрэг юун
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.70
Бөхчүүдийн маань боловсрол тун тааруу л бна даа. Мэрэгжлийн түвшинд очлоо нтр гэж ярьж болохгүй ээ ! Одоо цагт хуучныг бодвол үндэсний бөхөөр арай олон залуус илүү идэвхтэй хичээллэдэг л болж бна. Ингэснээр их спортын түвшинд л жаахан ойртож бна ш дээ.
Тэр МЭРЭГЖЛИЙН СПОРТ гэдэг чинь ШАЛ ӨӨР юм шүү дээ !
Зочин 6 цагийн өмнө 202.126.90.85
Хүчний байгууллагад шигдсэн сул цалинтан л байна, цэргийн анги үндэсний бөхийн дасгалжуулагчаар яадаг юм бэ, хөгийн бэртэгчин ац байж бас жудаг ярина аа, кк
зочин 7 цагийн өмнө 64.119.30.210
Чи өөрөө жутагтай бай ац минь барилдсан бөхийнхөө тархи толгойг байнга нүдээд байдаг байж бас жудаг яринаа
зочин 9 цагийн өмнө 124.158.125.32
Маш хөдөлмөрч залуу даа