Ж.Сүхбаатар: Энд хэдэн хулгайч суугаагүй шүү дээ

Ж.Сүхбаатар: Энд хэдэн хулгайч суугаагүй шүү дээ

Ж.Сүхбаатар: Энд хэдэн хулгайч суугаагүй шүү дээ

Улсын яллагч нар нотлох баримтыг шинжлэх судалж байна.

Түгжрэлийн сайд асан, шүүгчдэгч Ж.Сүхбаатар:

-Манайх шүүхийн шатанд нотлох баримтын чанартай гээд мэдээлэл гаргаж өгөөгүй. Гэхдээ энэ асуудалтай холбогдож, олон сар гүтгэгдэж, доромжлуулсан хүний хувьд хэргийн нөхцөл байдлыг нээлттэй явуулах тухай УИХ-аар 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр баталсан байдаг. Би УИХ-ын гишүүн байсан. Ингэснээр иргэд шударга шүүхээр шүүлгэж байгаа эсэхээ мэдэх эрхтэй. Саяны прокурорын гаргасан санал дээр мөрдөн байцаагч цуглуулж бичүүлээгүй учраас нотлох баримтыг шинжлэн судалж болохгүй гэдэг бол хууль зүйн хувьд ярихад нотлох баримт гэж юу гэдгийг авч үзэх ёстой. Аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг. Үүнд шүүгдэгчийн мэдүүлэг орж байгаа. Өмнө нь дарамтад орсон 3, 4 хүн мэдүүлэг өгч байгаад эцсийн мөчид үнэнээ мэдээлж байна.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Энд хүнд ял сонссон хүмүүс ч байгаа. Шүүгдэгчийн мэдүүлэг талаас хуучин автобус нийлүүлсэн гэдэг нь няцаагдаж байгаа юм.

Энд хэдэн хулгайч суугаагүй шүү дээ. Монголын Улсын иргэдийн нэр төрийг хамгаалж, эцэслэж мухарлах ёстой шүү.

"Тэнүүн-Огоо" ХК-ийн захирал А.Ганхуяг:

-Манайх шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан. Хамгийн гол нь цавчаа ногоон, хуучин угсарсан автобус хэдэн төгрөг идсэн, улстөрчид нь 250 тэрбум төгрөг идсэн гээд ард түмэн энэ хэргийг яаж шүүж байгааг харж байгаа. Харамсалтай нь би энд суугаад ярихаар хуучин автобус гэж яллаад байна уу, техникийн тодорхойлолтод заагаагүй автобусаар яллаад байна уу гэхээр техникийн тодорхойлолтод заагаагүй автобус оруулж ирээгүй гэж улсын яллагч хэлж байгаа. Ингэхээр ард түмэн нь "Тэнүүн-Огоо" ХК-ийн захирал А.Ганхуяг Вьетнамын засварын газарт актаас гаргасан автобусыг угсраад оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Тийм учраас цагдаагийн байгууллагад "Моннис" групп 2022 онд 60 жийп машин оруулж ирж, үйлдвэрээр нь тэр машиныг оруулж ирчихээд нэмэлт тоноглолыг суурилуулж байгааг өөрийн нүдээр харж байсан юм. Үүнтэй адил энэ автобус үйлдвэрээсээ 2023 оны шинэ брэнд, шинэ загварын шинэ автобус гэдгийг бүгд баталчихлаа.

НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ ЗАВСАРЛАВ

НЭМЭЛТ:

Хэргийн гэрчүүдээс асуулт асууж байна. Гэрч н.Мөнхзул хурлын танхимд иртэл түр шүүх хурал завсарлалаа.

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.03.14/ 11 дэх өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.27.118.142

Сүхбаатар жинхэнэ МАНчин хулгайчшүү.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.193

ха ха өлөн хулгайчууд л сууж байгаа бус уу. ийм цайрсан хулгайчдыг

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.184.70

Сүхбаатар та нар цөмөөрөө хулгайч байж юу яриад бнаа ?!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 122.201.23.219

Зөв, зөв.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 74.14.87.27

За за ийм ил тод юмнаас юун асуулт байцаалт вэ, шууд чиxдээд шоронд нь xийгээч бүгдийг нь гүйцээ !!!

Avatar

b 4 цагийн өмнө 202.179.27.48

ideh gej turd garsan tegeed idej ugch bna daa

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.166.196

Хаха, сүүлдээ цоо шинэ автобус байсан болоод дуусах нь ээ

Avatar

oyun 8 цагийн өмнө 202.126.90.8

төрөөс мөнгө аваагуй авч амжаагуй бол тэр автобусаа өөрөө иднэ үү уунуу хаяа цаашаа хувьд нь өг өөрөө л шатна биз дээ орхи цаашаа дахиж ийм юм болохгуй сургамжтай

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123

төсөвөөс авсан юм л даа. тэгээгүй бол ингэж шуурахгүй байлаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж