"American Airlines" авиа компанийн онгоц Пүрэв гаригт орон нутгийн цагаар 17.15 цагийн орчимд Колорадо дахь Денвер олон улсын нисэх буудал дээр шатжээ. "Боинг 737-800" онгоц Колорадо мужийн Колорадо Спрингсээс Техас мужийн Далласыг чиглэн хөөрсөн боловч төд удалгүй Денверт ослын буулт хийсэн байна. Хөлгийн багийнхан хөдөлгүүр чичирхийлж, хэвийн бус байгааг нь мэдсэн тул хөөрснөөс 20 минутын дараа Денвер лүү чиглэлээ өөрчилсөн аж. Гэвч газардах хүртлээ агаарт нэг цаг орчим хугацааг өнгөрүүлсэн байна.
"AA Flight 1006" нислэг 172 зорчигч, хөлгийн багийн зургаан гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэй явсан. Ослоос болж 12 хүн хөнгөн зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.
Онгоц бүрэн зогсоогүй байхад гал гараад эхэлсэн байсан ч бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлж чадсан байна.
Авиа компанийн захиргаанаас мэдэгдэл хийхдээ "Онгоц доторх болон газар дээрх бүх хүний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хурдан бөгөөд шийдэмгий арга хэмжээ авсан багийн гишүүд, Денвер нисэх буудлын баг хамт олон болон хариу арга хэмжээ авсан хүн бүрт баярлалаа" гэжээ. Мөн зорчигчдыг Даллас руу хүргэхийн тулд өөр нислэг зохион байгуулж байна.
Кулгай 5 цагийн өмнө 202.9.46.75
Хармсалтай юм, х***а унгац шатахгүй яаваа