Инфляци 2 оронтой тоонд хүрэхэд ойрхон байна!

Инфляци 2 оронтой тоонд хүрэхэд ойрхон байна!

Инфляци 2 оронтой тоонд хүрэхэд ойрхон байна!

Монголбанк 2025 онд инфляцийг зургаан хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар инфляци есөн хувь давсан үзүүлэлттэй байгаа нь Монгол Улс энэ зорилтдоо хүрч чадахгүй гэх хүлээлтийг бий болгож байна. Тодруулбал, инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны хоёрдугаар сард 6.3 хувь байсан бол 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өссөн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Статистикаас харвал улсын инфляцид:

  • Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 30.5 хувь
  • Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 54.6 хувиар тус тус нөлөөлсөн байна.

Голлон нөлөөлсөн дотоодын бараа, үйлчилгээний үнийн статистикийг харвал:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.9 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.3 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.3 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Дээрх статистикаас харвал инфляцийн түвшин 9.6 хувьд хүрч өссөнд орон сууцны үнийн өсөлт хамгийн их буюу 22.3 хувиар нөлөөлжээ.

ИНФЛЯЦИ ХОЁР ОРОНТОЙ ТОО РУУ ДӨХӨХӨД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөн гэдгийг мэдээлсэн. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өсчээ.

Ингэхдээ шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хуучин орон сууцны үнэ ч мөн өссөн бөгөөд шинэ орон сууцны үнэтэй дүйх болсон нь анхаарал татаж буй юм. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.190.218

Ам. долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба сургалтын төлбөрийг төлөх гэж ам. доллар авах болдог.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 122.201.31.3

Бодит байдал дээр гарчихаад байна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.152

мал малчнаа хэдэн их наядаар архидуулаад бай тэгээд үнийн өсөлтөө тогтоон барьж чадахаа хар

Avatar

Зочин 8 цагийн өмнө 139.5.219.133

аль хэдийн хүрчээд байхад юу яриад бгаа юм бээ

Avatar

Тархи угаахаа болио 9 цагийн өмнө 202.9.46.33

9 хувь нэмэгдсэн ямар ч бүтээгдэхүүн байхгүй 9,6 хувь нэмэгдсэн гэдэгт хэнч итгэхгүй бүх бараа бүтээгдэхүүн 30-50 хувь татвар хураамж 100-400 хувь нэмэгдсэн байхад одоо 9 хувь байна 10-руу ойртож байна гэж худлаа жүжиглэхээ болиод үнэнийг хэлээ үнэнээр бол 30 хувь нэмэгдсэн

Avatar

Пяздуу 9 цагийн өмнө 202.9.46.75

элэнцэгнийх нь 2 оронд шилжих, альээ хэдийн 2 оронд ороод одоо сарын 30-40 хувь хүрчихсэн шд, МАН-ын хулгайчдын тархины угаалт. Халтар бангладеш, 30 гэр бүлийн топ ЧойжилУвс 2 пяздакын тогны үнийн солиоруулга & Нянбактерийн татвар ба солиорлын эффект Монголыг газрын хөрснөөс хөмрөөд хаячлаа.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.75

Энэ азийн африкт яаж амьдрах юм болж байна

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.21.107.11

Зг аас тарифын..нямбаатар.ард иргэдээ үнийн өсөлт .буюу худалдааны дотоодын дайныг зардаллаа .дэлхийд болж буй том гүрнүүдийн хийж буй бодлогыг Монголд Монголчилсон хүргэж бна.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 139.5.217.198

Хятадын барааг 10-50 нуглаж зарж байгаа юм чинь инфляци өсөхөөс яахав,.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж