Орон нутгийн замд зорчих иргэд тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс мөн хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьж байгаагаас зам тээврийн осол их гарч байна. Зам тээврийн ослын улмаас өчигдөр дөрвөн иргэн амиа алдаж, хоёр тээврийн хэрэгсэл шатсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 12-13-нд шилжих шөнө 02:00 цагийн үед “Булган аймаг Рашаант сумын нэгдүгээр багийн нутагт байрлах "Хаан бууз" цайны газраас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд "Тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд "Тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдсөн байна.
Зам тээврийн ослын улмаас улмаас жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байгаа гэлээ.
Иймд жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
Иргэн 2025-03-14 66.181.184.156
Монгол улсын дүлий төр дүлий хэвээрэй!!! Монгол улсын зам маш нарийхан стандарт бус дээр нь стандарт бус хурц гэрэлтэй машинууд гэрэл шилжүүлнэ гэсэн ойлголтгүй , дээр нь ТЦА- нь гэрэл арга хэмжээг орон нутгийн замд зохион байгуулдаггүй, хотоос хол явдаггүй жирэмсэн эмийн шээсний газар ажилаа хиймээр болсонтой холбоотойгоор осол аваар буурахгүй бн!!! Тиймээс ТЦА-удирдлагыг шинчлэн өөрчилмөөр байна!!!
зочин 2025-03-14 202.9.40.124
Арвайхээр-Мандалговь гэж зам барихаар Арвайхээр-Улаанбаатар замаа 4 эгнээ болговол сайн байна. Монгол улсын 8 аймаг руу явдаг тээврийн хэрэгсэл энэ замаар зорчдог.
Нэргүй 2025-03-14 122.201.31.61
batalgaagui mashinaar hamaa namaagui guitsej turuulj davhina gedeg bol uhlee ugtaj ochij baigaatai adil yumaa.oron nutgiin zam deer huduunii teneguudees bolj uheed duuslaa sht
Нэргүй 2025-03-14 202.126.91.38
одоо юу билээ ЭРХ автоматаар сэргээд, ДҮРМИЙН ШАЛГАЛТ авахаа больсон гэлүү тэнэг юмаа
Нэргүй 2025-03-14 103.242.47.254
Цагаан сар мартын баяр амралт залгаад хэт удаан амарч баярлаж байна, шөнө огт гэрэл шилжүүлэхгүй байна, монголчууд бие биедээ заримдаа бараг өөртөө ч өстэй юм шиг тэнэг байна
ШИХИХУТАГ 2025-03-14 139.5.218.114
ОРОН НУТАГТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЖУРМЫГ ЧАНД МӨРДҮҮЛЭЭЧ ЭЭ!!! ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ НАРЫГ НЬ СОЁЛД, ДҮРМЭНД СУРГААЧ ЭЭ! БУРУУ ЗӨВГҮЙ БУУСАН СУУСАН, ДУРТАЙ ГАЗРАА ЗОГССОН, ГЭРЭЛ ДОХИО ГАРЦ ГАРАМ ЯЛГАДАГГҮЙ ХАЛТАР ОРКУУДЫГ ЖУРАМЛААЧЭЭ!
Нэргүй 2025-03-14 202.21.107.20
7- хон хоногт 10 хүн авто осолоор амиа алдлаа Арай хэтэрч байна шүү аан
Нэргүй 2025-03-14 45.117.35.6
украйнаас ч олон хүн үрэгдэх болж дээ хувь хүний хариуцлага шүү
Зочин 2025-03-14 203.23.199.221
Боловсролын яам ажлаа хий. Малын бэлчээрт өссөн хүүхэд жолооч болоод 100км/ц хурдад самбаачлах хугацаанд ( 0,8 сек) үйлдэл хийх чадвар суугаагүй, дээр нь энгийн хэрэглээний физик мэдэхгүй байна. TV-ээр бэлэн гоймон сурталчлахын оронд БОДИТ замын хөдөлгөөн, физик бүр цаашлаад Орос хараалын үгийг зөв дуудахыг заасан дээр байх. Ямар хэлээр яриад байгааг заримдаа ойлгохгүй юм.
Нэргүй 2025-03-14 103.57.94.238
Зам тээврийн ослын үхэл хэрээс хэтэрлээ. Энэ Тээврийн цагдаа үнэхээр ажлаа хийж чадахгүй байна. Мэргэжлийн бус дарга нарыг нь өөрчлөөч ээ
Нэргүй 2025-03-14 202.21.107.20
Өчигдөр ДХД-сургуулийн энэ жил төгсөж буй хүүтэй дөрөө нийлж баахан б** халж байхнээ … МАНай дунд тушаалын дарга нар дандаа мэргэжилийн бус дарга нарын татаасаар ирсэн ажлаа мэдэхгүй нөхдүүд ирдэгийн тэд ажлаа мэдэхгүйгээс болж алдаа осол гарах нь дэндүү дээ гэвээ
Нэргүй 2025-03-14 203.91.115.47
новшийн ченжүүдийн оруулж ирсэн хогийн приус дээр нь маанаг орк жолооч
БУРХАН&ЧӨТГӨР 2025-03-14 139.5.218.114
МОНГОЛЧУУД Ч ӨӨРӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭЖ БОДДОГ ЛАЛРЫН БЭРТЭГЧИНГҮҮДДЭЭ…НҮД СОХЛОМ ХУРЦ ГЭРЭЛ ШААЧААД ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ ЛАЛРУУД…
И 2025-03-14 103.212.118.18
Приүстэнгүүд мундаг2.
Нэргүй 2025-03-14 59.153.113.171
Зоосны нүхээр бүх юыг харж чанар стандартыг үгүй хийж хүн болгон мөнгө төлж үнэмлэх өвөртөлж дүрэм журмыг хөдөө малын бэлчээрийн сэтгэхүйгээр хандаж ирсний хар гайгаар олон хүний амь хохирч байна даа.Яг бэлчиж яваа мал шиг хүний үг авахгүй хагас зэрлэг ямар ч соёл боловсон зан мэдэхгүй хүн сүрэг нүүдэлсээр
ТӨЛГӨН КОММИНУСТ БОРДЮР эрүүл хүн яаг мөн үү. 2025-03-14 202.55.188.115
Том машины жолооч нар урдаас нь ирж яваа Перүс.г Хүүр ирж явна гэж нэрлдэг юм бна Галзуу солиотой ийм хүн хогнууд үхэх мөрөөрөө үхэхгүй бусдын амь насыг авч одох.😡😡😡
Иргэн 2025-03-14 202.21.127.114
Дэндүү хэнэггүй, хариуцлагагүй л байна да. Уг нь хурдаа тохируулаад, анхаарал болгоомжтой, нэг аятайхан явчихаж болно до. Хайран амь нас, хэлэх үг алга.
иргэн 2025-03-14 43.228.128.226
Орон нутгийн замд Түгшүүргүй явна гэж ер байдаггүйь байнга түгшүүртэй явсаар бүгд өөрийэ мэдэлгүй зүрхний олдмол өвчтэй болцгоож байгаа шүү. Орон нутгийн замын 2 хувааж тус тусад нь болгож ХҮНИЙ амь нас аварч, Сэтгэлийн Түгшүүрээс салга ӨГНӨ ҮҮ ЗАСГИЙН ГАЗРАА!!! ШААРДАЖ БАЙНА. Стандарт бус замаар Аюулгүй зорчих боломж ОГТ БАЙХГҮЙ ШҮҮ. ТА Нарын үе үеийн замын мөнгөнөөс хумсалсны гайгаар олон сайхан иргэд зүй бусаар ХОРОГДСООР БАЙНА! Засгаас АМЬ НЭХЭЦГЭЭЕ!!!
Нэргүй 2025-03-14 202.55.188.83
энэ хөдөө зорчиж яваа жолооч нар ёр нь хурдаа тохируулах чадамжгүй дээр тэр замын овгор ховилоо анзаарч явмаар байна дандаа л ийм муухай юм гарах юм
Нэргүй 2025-03-14 202.55.188.99
Энэ осол аваар хэрээс хэтэрлээ. Өчигдөр 6, өнөөдөр 4 хүн үхлээ гээд тоолоод сууж байх уу? Манай тэнэгүүд хөдөө орон нутгийн замд гэрлээ шилжүүлнэ гэж байхгүй.
Нэргүй 2025-03-14 59.153.113.200
Монголд машинаараа ирсэн оросууд хүртэл монголчууд шөнөө холын гэрлээ огт сольдоггүй гэж гайхаж бичсэн байна лээ шүү!!!
Нэргүй 2025-03-14 66.181.191.99
Яг тэр хэсэг Хаан буузаас Элсэн тасархайн салдаг хүртэл зам нь ховил гарч хавантсан байдаг . Замын ховил уэужлж яваад мөргөлдөж дээ.