Сирийн түр Үндсэн хуулийг батлав

Сирийн түр Үндсэн хуулийг батлав

Сирийн түр Үндсэн хуулийг батлав

Сирийн удирдагч Ахмед аль-Шараа шилжилтийн таван жилийн хүрээнд түр Үндсэн хуулийг гарын үсэг зуран баталлаа. Өмнөх Үндсэн хуульд заасан байсанчлан ерөнхийлөгч Исламын шашинтай байна. Хууль тогтоох гол эх сурвалж нь мөн Исламын хууль байна. Мөн эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хараат бус байдал, эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулжээ.

Түр Үндсэн хууль нь дарангуйллыг шударга ёсоор сольж буй Сирийн хувьд шинэ түүх болно гэдэгтэй найдаж буйгаа Ахмед аль-Шараа хэлэв.

НҮБ-ын тусгай элч Гейр Педерсэн хууль дээдлэх ёсыг сэргээх алхамыг сайшааж байна. Харин зүүн хойд Сири дэх Курдын засаг захиргаа түр Үндсэн хуулийг Сирийн бодит байдал, олон талт байдалтай зөрчилдөж байна гэж шүүмжилж байна.

Босогчдын бүлгийн командлагчид нэгдүгээр сард Ахмед аль-Шарааг шилжилтийн үеийн ерөнхийлөгчөөр томилж, Ассадын үеийн Үндсэн хуулийг хүчингүй болгосон. Мөн өмнөх дэглэмийн парламент, арми, аюулгүй байдлын агентлагуудыг бүгдийг нь татан буулгасан.

Шинэ удирдагч Ахмед аль-Шараа ердөө 10 хоногийн өмнө Үндсэн хуулийн тунхаг боловсруулах долоон хүнтэй бүрэлдэхүүнтэй хороог байгуулснаа зарлажээ.

Түр Үндсэн хууль нь шилжилтийн үе шатыг зохицуулах эрх зүйн орчин болж үйлчлэх юм. Тус хороонд Туркийн их сургуульд Үндсэн хуулийн хууль эрх зүйн чиглэлээр хичээл зааж байсан Абдул Хамид аль-Авак багтжээ. Тэрбээр "Энэхүү тунхаглал нь аюулгүй нийгэм, хүний эрх, эрх чөлөөний тэнцвэрийг бий болгох" зорилготой гэв. Түүний хэлснээр шилжилтийн үед ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэл хэвээр ч хязгаарлагдмал байх аж. Гүйцэтгэх засаглалын ердийн чиг үүргээс давсан цорын ганц онцгой эрх мэдэл нь онцгой байдал зарлах эрх байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-14 66.181.190.218

Ойрх Дорнодыг гаднаас ч оролдоно бас дотроос ч оролдоно. Газрын тос гэх мэт баялагтай байх хэцүү юм.

Avatar

Манд 2025-03-14 202.9.46.238

Ариун Syria мандтугай, улаан оросын дарангуй бузар Сыр хоггүй сөнөтүгэй. Башир Аль Асад дарангуйлагчийн толгойг мөнгөөр худалдаж авах зар тавьсугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж