БЗС-гийн зээлээ төлөөгүй иргэдийг "хар жагсаалт"-д оруулж эхэлжээ

БЗС-гийн зээлээ төлөөгүй иргэдийг "хар жагсаалт"-д оруулж эхэлжээ

БЗС-гийн зээлээ төлөөгүй иргэдийг "хар жагсаалт"-д оруулж эхэлжээ

Боловсролын зээлийн сангаас өнөөдөр /2025.03.14/ санд диплом нь хадгалагдаж байгаа иргэдэд мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан ч  заасан хугацаанд дипломоо аваагүй олон хүн байгаа аж. Тэдгээр хүмүүст шаардлага тавьж, удаа дараа мэдэгдсэн ч зээлээ эргэн төлөөгүйгээс шалтгаалж Монголбанкны зээлийн мэдээллийн санд тэдгээр хүмүүсийн мэдээллийг хүргүүлэх ажил эхэлсэн гэв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1998-2016 онд дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байгаа, зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Гэвч зээл авч сурсан төлбөрөө иргэд төлөхгүй байгаа учир зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ.

Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь шилжихээс өмнө төлөлтөө хийсэн тохиолдолд мэдээллийг шилжүүлэхгүй гэсэн байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч дээр заасан хугацаанд суралцсан ч гэсэн дараах нөхцөлд зээл чөлөөлөгдөх аж. Үүнд:

  • 2004-2007 онд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшиж Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолын шалгуур Диплом олголт-Боловсролын зээлийн сан (https://elf.gov.mn/диплом-олголт) хангасан бол зээлээс чөлөөлөгдөх боломжтой.

Зээлээс чөлөөлөгдөх шалгуур хангасан бол баримт материалыг бүрдүүлэн ирж диплом авах, зээлийн мэдээллээ регистрийн дугаараараа Боловсролын зээлийн сангийн цахим хуудасны дипломын лавлагаа хэсгээс мөн харах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гомдол 2025-03-14 103.212.162.157

Скайтел дата хэрэглээгүй байхад, худлаа дата ашигласан гээд 30к нэхэхээр нь уур хүрээд төлөөгүй юм, тэгсэн монгол банкны хар дансанд оруулсан намайг. Би Юнителээрээ сард 50-60к дата хэрэглэдэг хүн шүү дээ.
Тэгэхэд энэ өчнөөн олон арав зуун мянган доллар авсан хулгайчуудаа өдий болтол хар дансандаа оруулаагүй байх юм

Avatar

Нянбактер 2025-03-14 202.126.94.20

ийм тэнэг юм чинь хар жагсаалтант оруулалгүй ядгийн

Avatar

зочин 2025-03-14 202.131.232.157

орохоос нь өмнө гялс ипотек авадхая даазочин

Avatar

Нэргүй 2025-03-14 139.5.218.116

юу вэ, БЗСанг шүүхэд өгнө, анх гэрээ байгуулахдаа суралцаж төгсөөд 5 жил Монголд ажлаад зээлээс чөлөөлнө гэсэн хэрнээ, одоо болохоор төлүүлнэ хар жагсаалт гэх шиг, төр нь иргэдээ залилаад байгаа юм уу…

Avatar

Нэргүй 2025-03-14 139.5.218.116

зээлийн гэрээгээ зөрчөөд суруулиа төгсөх, монголд 5 жил ажиллах болзлоо хангаад байхад цагдаа шалгаж байна гээд 3-4 жил эцэг эхийн орон сууцны барьцааг чөлөөлөхгүй юм. Анхнаасаа мөнгөөр нь эргэж төлүүлэх нөхцөлтэй байсан бол өөр тэтгэлэгт хамрагдах боломжоо ашиглах байсан ш дээ

Avatar

иргэн 2025-03-14 112.72.6.70

Зээл/Банк,ББСБ/ авсан бол тэр өдрөө ЗМС-д бүртгэгддэг.
Зээлийн гэрээнд заасан "эргэн төлөлт"-ийн хугацаа зөрчигдвөл зөрчлийн хоногоос хамааран зээл ангилагддаг.
БЗС-н зээлийг үүнтэй адилхан болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-03-14 139.5.219.133

хулгайч дарга нарын хүүхдүүдээс эхлэнэ үү дотоодын зээлдэгч нар үсрээд 5сая бгаа

Avatar

Нэргүй 2025-03-14 202.131.234.123

самарч бас орно.

Avatar

Нэргүй 2025-03-14 66.181.186.229

Хэдийг төлөхөө хаанаас шалгах вэ????

Avatar

Нэргүй 2025-03-14 59.153.112.117

Болж муу сайн хулгайчдын хүүхдүүдийг. Тэд удам дамжсан хулгайчид л болохоос сайн эрдэмтэн, багш, эмч, сувилагч, инжэнэр, малчин, мужаан, ажилчин бизнэсмэн, тариаланч болохгүй.

Avatar

иргэн 2025-03-14 202.9.46.107

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРААД ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙН ОРОН СУУЦЫГ БАРЬЦААНААС ЧӨЛӨӨЛӨӨЧ ЭЭ. ХҮҮХЭД ЗАЛУУС МААНЬ БАЙРАА ТОМСГОМООР, ГЭР БҮЛТЭЙ БОЛМООР БАЙХ ЮМ. ГЭТЭЛ БАРЬЦААГ НЬ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ. ХЭН ҮҮНИЙГ ШИЙДЭХ ВЭ?

Avatar

Нэргүй 2025-03-14 59.153.112.117

Мөнгөө буцааж төл хөөе!

Avatar

Зочин 2025-03-14 66.181.186.150

Шудрага бус бна. Эхлээд гадаадад хэдэн зуун саяар нь зээл авч сурсан хүмүүсийн зээлийг төлүүлээч. Дотоодод сурсан бидний зээл хамгийн ихдээ 5 сая төгрөг л бна. Хамгийн багадаа 100 сая хамгийн ихдээ 5 сая. Үүнд ялгаа бна уу. Бид яахав улныхан. Тэдний аав ээж бүгд дарга нар ялгаа бна уу

Avatar

Нэргүй 2025-03-14 188.162.254.103

зээлийг нь хариуцсан тусгай элчин сайд томилж ажиллуулая !!!!

Avatar

Нэргүй 2025-03-14 202.9.41.85

Юун зөөлөн юм бээ. Дарга нарын хүүхдүүдэд. Ардын хүүхдүүд шууд шорон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж