"Түргэний машин сууж явсан хүүхдүүдийн бие тогтворжиж байна"

"Түргэний машин сууж явсан хүүхдүүдийн бие тогтворжиж байна"

"Түргэний машин сууж явсан хүүхдүүдийн бие тогтворжиж байна"

 Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.

"Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн зүгээс өнөөдөр /2025.03.14/ байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна. Тухайлбал, долоон настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэж мэдээллээ. Ослын талаарх шалгалтын ажил үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.179.26.115

яамай даа хөөрхийс

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.126.89.143

Хурдан эдгээрэй хүүхдийн заяа ихсэн дээ. Бурхан өршөө

Avatar

Зочин 5 цагийн өмнө 66.181.189.89

Хурдан л эдгээсэй бурхан харнаа хөөрхөн дүү нарыг ээ дээ маш болгоомжтой л явмаар бна даа хүмүүсээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123

ЗТЯ-ны балагаар зам дээр олноороо үхсээр байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж