Дүүрэг бүрд зөрчил бүртгэх 20 хүнтэй ажлын хэсэг байгуулна

Дүүрэг бүрд зөрчил бүртгэх 20 хүнтэй ажлын хэсэг байгуулна

Дүүрэг бүрд зөрчил бүртгэх 20 хүнтэй ажлын хэсэг байгуулна

Нийслэлийнхэн алхам тутамдаа аюул, эрсдэлтэй нүүр тулдаг гэхэд хилсдэхгүй. Өвөлдөө гялгар гантиг чулуун замууд дээр унаж бэртэж, зундаа үер усанд эд хөрөнгөө урсгаж тэр ч бүү хэл гудамж талбайд алхаж  байхдаа тогонд цахиулах, барилгын кранд өртөж амь нас, эрүүд мэндээрээ хохирох тохиолдол жил бүр гардаг. Наад захын эмгэнэлтэй жишээ бол цахилгааны ил задгай утас масслах, иргэд нийтийн гудамж талбайд тогонд цохиулах эрсдэл.

Хэдийгээр хотын холбогдох албаныхан ил задгай гэрлийн утас, цахилгааны монтажуудыг жил бүр засварладаг ч зарим байршилд засвар огт хийхгүй байгааг иргэд хэлж буй.

Тэгвэл тус байршлуудад болон явган хүний зам, стандарт бус, аюултай хэсгүүдийг хянах, зөрчлийг бүртгэх ажлын хэсгийг дүүрэг бүрд байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэгт дүүргийн ЗДТГ, мэргэжлийн хяналт, цагдаа, төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжийн төлөөлөл багтах аж.

Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга 2024 оны наймдугаар сарын 26-нд А/1022 дугаартай зарчим гаргасан. Тус захирамжид нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох албаны хүмүүсийг багтаасан ажлын хэсгийг байгуулахаар тусгасан бөгөөд нийслэлийн хэмжээнд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөллийг багтааж, баталжээ. Тухайлбал,

  • Ажлын хэсгийг хотын даргын нэгдүгээр орлогч даргалж,
  • Хотын захирагчийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх,
  • Нийслэлийн ерөнхий архитектор,
  • Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга,
  • Газар зохион байгуулалтын газрын улсын байцаагч нар,
  • Хотын ерөнхий менежер,
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга,
  • Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн засаг дарга нар,
  • НЗДТГ-ын хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга зэрэг 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байдаг.

Гэвч нийслэлийн хэмжээнд тус ажлын хэсгийнхэн нэг бүрчлэн хүрч ажиллаж, зөрчлийг бүртгэж арилгалуудахад хангалттай биш байгаа аж. Тиймээс дүүрэг бүрд зөрчил арилгах, хотын стандартад хяналт тавих 15-20 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.198

Иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах гэж байгаа юм бол олдож хуралдаж өгөхгүй хүнд сурталтангууд, амьдралаас хол нөхдийг оруулахаар Энэ ажлын хэсэгтээ хэл амтай хэрүүлч иргэдийг оруулахгүйгээр юу ч бүтэхгүй

Avatar

И 4 цагийн өмнө 103.212.118.18

Иргэдээс онлайнаар, цаасаар мэдээлэл авдаг хаяг, байртай байвал хурдан мэдээлэлтэй болно

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.29

Цөмийн энергийн комиссын нарийн бичиг энд ямар ацаа хийж байгаан. Замын цагдаагаас хүн оруулаач

Avatar

ИРГЭН 5 цагийн өмнө 103.57.95.104

МАН- улс орноо аваад явчих чадамжгүй байгаад л байгаа шүү!!! Хэдэн хүнээ залж удирдаад явхаасаа илүүтэй хулгай луйвар хийх нь хэрээсээ хэтэрлээ!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.179.27.50

иргэдээс мэдээлэл аваад тэр дагуу ажиллахад болох бус уу

Avatar

lllllllll;;;;; 6 цагийн өмнө 59.153.114.132

1. Скутер гэх мэт юмнуудаа хэрэглээнээс бүрмөсөн гаргах 2. Машинаа явган хүний зам дээр тавьдаг тохиолдлууд арай л дэндэж бна. Замын цагдааг үүргээ биелүүл гэж хатуу шаардах цаг болжээ. 3.Энэ мундаг групптэй яаж холбоо барих юм бэ?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.169

SEKSDI80955877

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.245.34

Ажлын хэсэг нэг удаа шалгах биш байнгын хяналттай байх ёстой биз дээ. Бид нар татвараа төлж байгаа, та нар ажлаа хангалттай хиймээр байна шүү.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.103

дуурэг болгонд тусгай элчин сайд томилж, тусгай ажиллагаа явуулах хэрэгтэй !!!!

Avatar

слава 8 цагийн өмнө 124.158.111.36

өөрсдийнх нь үндсэн ажлын нэг хэсэг байх естой…Иргэдийн аюулгүй байдал,эрүүл мэндэд хортой маш олон зүйл бна жишээ нь УЗБЕК ХООЛНЫ ГАЗАР орой бүр тос шатаана гудамжаар дүүрэн хоолой хорсгом утаа.ХЭТЭРХИЙ ИХ ДУУ ЧИМЭЭТЭЙ АВТО ХЭРЭГСЛЭЛҮҮД___СПОРТ МОТОЦОКЛЬ ХОТЫН ТӨВДӨӨ УНАДАГҮЙ НИЙСЛЭЛТЭЙ БАЙМААР БАЙНА

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 210.148.94.144

Зүгээр л худал төсөв идэх гэсэн ажлын байр. Наадахыг чинь хийдэг орон тоо дүүрэг бүрт мэрэгжлийн хяналтын газарт нь байгаа шдээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.245.34

Хэвийн байдлыг хангуулах, зөрчлийг арилгуулах гэж л дүүрэг, хотын захиргаа байдаг биз дээ. Юун ажлын хэсэг вэ? Үндсэн ажлаа өөрсдөө хийгээч.

Avatar

иргэд 8 цагийн өмнө 66.181.186.44

сөхийн замбраагүй төлбөр тооцоог хуулиар цэгцлэх цаг болоод байгаа шүү
сөх нь манаач цэвэрлэгч лифтхариуцах байх харин байрны гадаах машины зогсоол төлбөртэй болгох машины орцын хаалтын чипийг 5 мянган төгрөг байхад 100-150 мянган төгрөг болгох зэрэг хууль зөрчөөд байгааг сөх-д торгох эрхийг нь цуцлах ямар арга байна????
сөхийн төлбөр тооцоог шилэн болгох арга байна ????
сөхийн гадаах машины зогсоолийн төлбөр тооцоо
хашаагүй болгоод машины орцын хаалтаар яах юм? сөх мөнгө авдаг арга болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж