"Оюутан цэрэг" хөтөлбөрт I-III дамжааны оюутнууд хамрагдана

"Оюутан цэрэг" хөтөлбөрт I-III дамжааны оюутнууд хамрагдана

"Оюутан цэрэг" хөтөлбөрт I-III дамжааны оюутнууд хамрагдана

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа. 


-Оюутан цэрэг хөтөлбөр 10 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн 1, 2, 3-р курсийн эрэгтэй оюутнуудыг хамруулах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Энэ жилээс "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-"Оюутан цэрэг" хөтөлбөрт өмнө нь зөвхөн нэгдүгээр курсийн оюутнууд хамрагдах боломжтой байсан бол одоо хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад цэргийн албыг богино хугацаанд хаах боломж олгож байгаа юм. Энэ нь оюутнуудын сонголтыг нэмэгдүүлж, суралцах хугацаандаа цэргийн албаа хаах уян хатан боломжийг бүрдүүлж байна. Хөтөлбөрт хамрагдах нөхцөлүүд нь 2025 оны зургадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай бөгөөд Үндсэн хуульд ингэж заасан байдаг. Сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх шаардлагатай байсан хуучин шаардлагаа өөрчлөөгүй. Энэ нь тухайн оюутныг суралцах хүсэл эрмэлзэлтэй үлдэхэд нөлөөлнө гэж үзсэн. Тухайн оюутан нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгал төлсөн байх хэрэгтэй бөгөөд тухайн их сургуульд сурдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт авч ирнэ. Мөн суралцсан хугацааныхаа хичээлиййн төлбөр төлсөн баримт бүрдүүлсэн тохиолдолд хамрагдах боломжтой болох юм.

Энэ жилээс эхлэн төгсөх курсээс бусад дамжааны оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

-"Оюутан цэрэг" хөтөлбөрийн сургалтын бүтэц хэрхэн явагдах вэ?

-Хөтөлбөрийн онолын сургалт нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд МУИС, ШУТИС зэрэг сургуулиудын лекцийн танхимд амралтын өдрүүдэд хичээл орно.

Харин онолын сургалтыг дүүргэсэн оюутнуудаас шалгалт авч, зөвхөн тэнцсэн оюутнууд хээрийн бэлтгэлд гарах эрхтэй болно. Хээрийн бэлтгэлд гарахын өмнө 14 хоногийн завсарлага өгөх бөгөөд энэ хугацаанд оюутнууд бие, сэтгэл зүйн бэлтгэлээ хангах боломжтой.

Хээрийн бэлтгэл нь 119-р анги, Алтанбулагийн анги болон бусад боломжит цэргийн ангиудад наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Боломж бололцоогоороо оюутан цэргүүдээ авч байна гэв. 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн өмнөх жилүүдийн хамрагдсан оюутнуудын тооны талаар дараах мэдээллийг хүргэж байна.

  • 2022 онд 451 оюутан
  • 2023 онд 1500 оюутан
  • 2024 онд 1088 оюутан
  • 2025 онд 2000 гаруй оюутан хүрэх магадлалтай байна.

Энэ жилээс их сургууль, коллежид суралцдаг нэгдүгээр курсийн оюутнаас гадна хоёр, гуравдугаар дамжааны оюутан хамрагдах боломжтой болсон нь тэдний ирээдүйд хичээл, диплом хамгаалах, төгсөлттэй давхцахгүй байх давуу тал бий болж  байна.Онолын сургалтууд амралтын өдрүүдэд ордог тул их, дээд сургуулийн хичээлээс хоцрохгүй. Ердөө 3-4 сарын хугацаанд цэргийн алба хаах боломжтой. 

Р.БААСАНДАШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж