Харшил бүрэн эдгэдэггүй, хүндэрвэл астма болдог

Харшил бүрэн эдгэдэггүй, хүндэрвэл астма болдог

Харшил бүрэн эдгэдэггүй, хүндэрвэл астма болдог

Харшил нь дэлхий нийтийг хамарсан чимээгүй тахал болж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд томоохон асуудал болсоор удаж буй. Харшил дотроо амьсгалын замын, эмийн, хоол хүнсний, арьсны гээд олон янз байдаг байна. Монгол Улсад элбэг тохиолддог нь ургамлын тоос, тоосжилтын харшил. Хавар болохоор хүмүүс харшлын талаар ярьж эхэлдэг.

Ургамлын тоосны харшил ерөнхийдөө дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 20 хүртэл үргэлжилдэг байна.

Ургамлын тоосны харшилтай хүмүүс манайд олон байдаг учраас олон нийтийн дунд хавар л харшил эхэлдэг гэж ойлгодог. Гэвч жилийн дөрвөн улиралд харшлын өвчин байж л байдаг. Манайхан харшлын анхны шинж тэмдэг илрэхэд хамар хоолойн өвчин, ханиадтай андуурч буруу эмчилгээ хийдэг.

Харин Монгол Улсын хэмжээнд таван хүн тутмын нэг нь ямар нэг зүйлээс харшилтай гэсэн судалгаа байдаг ажээ. Тийм ч учраас арьсны эмгэг судлалын эмч нар 21 дүгээр зууныг харшлын эрин гэж тодорхойлжээ. Жил бүрийн дөрөв болон тавдугаар сард модлог ургамлын тоосжилт, шарилж, агаарын бохирдол зэрэг улирал болоод байгаль орчинтой холбоотой харшлын асуудал нэмэгддэг байна.

Анх удаа ургамлын харшлын шинж тэмдэг илэрч байгаа үед ханиад амьсгалын замын өвчтэй андуурах тохиолдол байдаг.

Гэхдээ ургамлын харшил илүү удаан хугацаанд үргэлжилдэг. Нүд загатнах, хамар битүүрэх, чих болон тагнай загатнах шинж тэмдэг илэрдэг байна. Ханиад томууны үед бие арзганах,  халуурах буюу халдварын шинж илүү илэрч болдог аж. Үүнийг цусны шинжилгээ болон харшлын сорилоор тодорхойлдог байна. Ургамлын харшлын сорилыг зовуурь багатай үед буюу өвөл болон намар тавиулбал зүгээр байдаг байна. Цусаар авдаг сорилд улирал харгалзахгүй авдаг аж.Харшил халддаггүй харин  удамшдаг байна. Эцэг эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрлөг байна.

Эцэг эх хоёр хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70-80 хувь байдаг аж.

Харшил хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма болдог аж. Тиймээс хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байна.

Арьс өвчин судлалын үндэсний төвийн Арьс харшлын их эмч Б.Энхсайхан,тэрбээр тухайн хүний удамшил, эцэг эх нь харшилтай байсан эсэх, мөн биеийн эрүүл мэндийн байдал, агаарын бохирдол, нийгмийн нөлөө, идэж ууж буй зүйл, ажлын нөхцөл байдал гээд олон янзын шалтгаанаас үүддэг. Монголчууд өөрөө өөрсдийгөө ихэвчлэн эмчилдэг. Дур мэдэж хэн нэгнээс дам сонссон эм тариа зэргийг хэрэглэдэг. Энэ маш буруу. Хамар битүүрэх, найтаах, нүд загатнах, нулимс гоожиж, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж хамгийн түрүүнд харшлын сорил тавиулж өөрт тохирсон эм, эмчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

99911964 7 цагийн өмнө 103.212.119.116

Энхсайхан эмчид үзүүлэхэд хүйтний чонон хөрвөсийг бүрэн эмчлэгддэггүй өвчин гэж хэлж байсан. Кофе ууж болохгүй, халуун ногоотой хоол идэж болохгүй, цитрусын төрлийн жимс идэж болохгүй гэдэг юм билээ. Тэгвэл би хүйтний чонон хөрвөсийг бүрэн эдгээгээд одоо кофегоо ч ууж халуун ногоотой хоол, цитрусын төрлийн жимс ч идээд хөрвөс огт гарахгүй болсон. Харшил юунаас болдог талаар судалж үзэхэд гистамин гэдэг бодис ялгарснаас болдог юм билээ. Гистамин ялгаралтыг бууруулмаар байвал 99911964 залгана уу

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123

эмнэлэг байгуулчихаад хэрэгжүүл. нэг бол зальтай нохой байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж