"Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг"

"Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг"

"Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг"

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай. Тодруулбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заасан байдаг. Үүний дагуу нийслэлээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг.

Өнгөрсөн онд нийслэлийн 224 байршилд 9074 метр урт хашааг чөлөөлж буулгажээ. Харин энэ жилийн тухайд дээрх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

ЭНЭ ОНД 119 БАЙРШИЛД 8100 МЕТР ХАШАА, ХАЙС БУУЛГАНА 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулснаар энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гарчээ. Тодруулбал, ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгах юм байна. Харин дөрөвдүгээр сард албадан буулгах ажлыг эхлүүлэх аж. Зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн юм.

Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгжинэ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна.

Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2025-03-14 202.9.46.137

ХАШААН ДЭЭРЭЭ ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОР ТАТСАН, ХАГАРХАЙ ШИЛ АСГАСАН, ҮЗЭМЖГҮЙ , ОРОН СУУЦНЫ ХОMHKYEE;SY ТОМ ТОМ ХАШААНУУДЫГ БҮГДИЙГ ЯАРАЛТАЙ НУРАА. ИРГЭД ТҮҮНИЙГ ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ ЦАГ АЛДАЖ БАЙНА. ХЭДХЭН БАЯЧУУДЫН ХАШАА ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БАЙНА .

Avatar

Нэргүй 2025-03-14 202.126.90.56

bugdiid buulga

Avatar

Нэргүй 2025-03-14 103.57.92.186

хотхон нэртэй газруудын хашааг буулгаачээ. хаашаа л харна шорон лугаа адил.Чойжилсүрэнгийн бариад бгаа хотхонууд яг шорон.

Avatar

Нэргүй 2025-03-14 202.131.234.123

зөвшөөрөлшщгүй хашаа хөшигт яармагаар дүүрэн байна шүү. тэрийг буулга

Avatar

Ззочин 2025-03-14 202.126.89.87

худ, 120 мянгат 12, 11, 10 байрны урд татсан машины хаалтуудыг шалгаж өгнө үү

Avatar

Нэргүй 2025-03-14 202.131.245.34

Нийтийн эзэмшлийн явган хүний зам руу оруулж барьсан зөвшөөрөлгүй шатнуудыг ч гэсэн нурааж, замаа чөлөөлж авмаар байгаа шүү. Байгаа жоохон замыг бараг талыг нь хаагаад шат хийчих юм.

Avatar

зочин 2025-03-14 139.5.219.178

ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХАШААЛСАН БОЛ БҮГДИЙГ БУУЛГАЖ, ЗАРДЛЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС БИШ, ХАШААЛАГЧДААС ӨӨРСДӨӨС НЬ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

ажаж 2025-03-14 66.181.187.158

хурдын барилгуудын бүх хашааг буулгаачээ.

Avatar

Нэргүй 2025-03-14 202.126.89.90

Хамаг уул усыг хашаалаад авцан гишгэх газаргүй боллоо , Мойлтын тохойноос зүүн тийш Туул голын эрэгт очих боломжгүй болоод бна

Avatar

Нэргүй 2025-03-14 202.131.238.26

ха ха ха ха ХА, элэг элэг

Avatar

иргэн 2025-03-14 202.9.46.107

ХАШААН ДЭЭРЭЭ ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОР ТАТСАН, ХАГАРХАЙ ШИЛ АСГАСАН, ҮЗЭМЖГҮЙ , ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТОМ ТОМ ХАШААНУУДЫГ БҮГДИЙГ ЯАРАЛТАЙ НУРАА. ИРГЭД ТҮҮНИЙГ ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ ЦАГ АЛДАЖ БАЙНА. ХЭДХЭН БАЯЧУУДЫН ХАШАА ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БАЙНА .

Avatar

Нэргүй 2025-03-14 202.9.41.123

Нам төрд хулгайлсн гажиг хулгайч х***а манж хог шаарууд- хурдн чөлөөлөчээ.

Avatar

Нэргүй 2025-03-14 103.212.116.169

ANUSDI80955877XUSNEER

Avatar

Бадарч тахар 2025-03-14 103.212.118.113

Төрийн ордон хүртэл хашаагаа буулгачихсан байхад би буулгахгүй гэсэн том толгойтой чөтгөрүүд хотоор дүүрэн байна шүү ! зад торгоод өгөх хэрэгтэй ! өөрөөр нь буулгуул !

Avatar

Зочин 2025-03-14 202.126.88.135

харин
төрийн ордон хашаа буулгаад буцаад бүр гантигаар барьсан бгаа шүү

Avatar

ХАШАА БУУЛГАЯ 2025-03-14 202.70.43.34

УБ Хотоор дүүрэн Төрөл бүрийн Хашаа, Хайш, хаашаа л харна ХАШАА, Энэ Хашаануудаа буулгаад Олон Нийтэд зориулсан Явган Зам хиймээр бна гэхдээ тэр дээр нь Автомашинн зогсоовол Өндөр Торгуультай.

Avatar

Нэргүй 2025-03-14 202.70.43.34

Хөгжсөн Европ, Ази, Америкийн ОРнуудад ХАШАА барагтаа байдаггүй, Нийтийн Зам талбай маш сайн хийсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж