Хуралдаа суудаггүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье!

Хуралдаа суудаггүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье!

Хуралдаа суудаггүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье!

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Даваа гаригт /2025.03.17/ нээнэ. УИХ-ын гишүүдийн хувьд толгой өөд татах завгүй ажиллах өдрүүд ирж байна гэсэн үг.  Гэвч 126 гишүүнээс хэд нь унтах нойроо хугаслан өдөр, шөнөгүй ажиллаж, хэд нь ар өврөөр нь орж, ажлаа таслан сураг алдрахыг таашгүй. Учир нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд ажлаа таслан алга болсон гишүүдийг Х.Баттулга, С.Лүндэг нар өнгөлсөн.

Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 32 удаа болоход Х.Баттулга гишүүн 16 удаагийн хурлыг тасалж, 6-д нь чөлөө авч, нэг удаа гадаад томилолт авснаар нийтдээ 26 удаагийн хуралдааныг тасалсан байдаг.

Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг нь 21 удаагийн хуралд оролцоогүй буюу 15 удаа эмнэлгийн чөлөө авсан бол зургаад нь тасалсан ирцтэйгээр намрын чуулганыг өндөрлүүлсэн юм. Энэ бол зөвхөн хоёрхон гишүүнд хамаарах жишээ. Цаана нь гадаад, дотоод томилолт өвөртлөн ажлаа хийдүүлж явсан маш олон гишүүн бий.

УИХ-ын намрын чуулганаар маш олон чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэж байхад арван хуруунд тоологдох гишүүд сууж, хуулийн төсөл хэлэлцсэнийг олон нийт зөндөө л харсан.

Тиймдээ ч нийгэм даяараа ажлаа хийхгүй хийдүүлж байгаа гишүүдэд шүүмжлэлтэй хандаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага ч тавьж байв. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуульд энэ тухай зохицуулалт тусгаагүй тул УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо ажлаа хамгийн олон тасалсан гишүүдийг нэр заан хэлэлцсэн болоод л өнгөрсөн.

Энэ талаар УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Хуралдаа суудаггүй гишүүд байна, Х.Баттулга, С.Лүндэг. Нийгэм өнөөдөр хуралдаа суухгүй байгаа гишүүдэд онцгой анхаарал хандуулж байна. Хууль тогтоох байгууллагад төлөөллийн ардчиллыг хангаж сонгогдож ирсэн юм бол хуралдаа сууж байх ёстой.  УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний ажил нь,  үүрэг нь. Тийм учраас гишүүдийн ирцийн нарийвчилсан мэдээллийг оруулж ирж, шаардлагатай бол дараагийн хуралд  Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулж ир гэж та бүхэндээ хэлье” гэсэн ч ямар ч хариуцлага тооцоогүй.

Хэрэв төрийн албан хаагч ажлаа хэд хоног шалтгаангүйгээр тасалбал шууд л халагдана. Харин УИХ-ын гишүүд сануулга ч авдаггүй, цалингаа ч хасуулдаггүй, давуу эрх эдэлдэг байж таарахгүй.

Тиймээс ажлаа тасалдаг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалтыг хуульд тусгаж өгөхийг олон нийт шаардаж байна. Энэ бол үндэслэлтэй, хүлээж ч авах ёстой шаардлага. Учир нь, төсөвт ачаа нэмэн, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосны цаад зорилго нь ус, шүүсийг нь шахсан хууль батлах, эрх ашигт хүлэгдсэн улстөрчдийн хуулиар тоглодог гажуудлыг засах, УИХ-ын нэг гишүүн 45 мянган иргэнийг төлөөлж байгааг 28 мянга болгож бууруулах, Засгийн газарт хяналт тавихад оршсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр УИХ 76 гишүүнтэй байснаас дээрдэх зүйлгүй, ирцийн асуудалтай, байнгын хорооны хуралд нь арав хүрэхгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд нь 20 хүрэхгүй гишүүн сууж төсөл хэлэлцэнэ гэдэг бол төлөөллийн зарчим бүрэн дүүрэн хангагдахгүй байна гэж хэлж болно. Иймээс УИХ нь байна уу, УИХ-ын гишүүд нь санаачилдаг уу, хуралдаа суудаггүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг хуулийн төсөл санаачилж, батлуулах нь ардчилсан парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд чухал нэмэр болохоор байна.

Хэдий болтол УИХ-ын гишүүн бол халдашгүй дархан эрхтэй байх ёстой гэдэг нэрийн дор ажлаа таслан алга болдгийг нь өөгшүүлж, толгойг нь илж суух вэ.

Хэдэн сар, хэд хоногоор алга болж ирчихээд УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэж байгаа асуудал дээр “Тэнгэрийн юм ярьцгааж” цэцэрхэнэ.

Эзгүйд нь хууль батлагдчихаар “Тийм ч эрх ашигтай хууль баталсан, тэрэнд ч үйлчилсэн хууль” гэж хэл ам хийнэ.

УИХ өнгөрсөн онд Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр юу боллоо. Баахан эх орончид төрсөн. Уг нь төсвийн хуулийн хэлэлцүүлэг тусгай дэгээр явдаг гэдгийг сонгогчид ч мэднэ. Гэтэл “Алдагдалгүй төсөв батлах ёстой байсан” гэцгээн баахан бөөлсөн.  Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр юуг нь хасаж танах вэ гэдгээ ярилцан бүр болохгүй бол Засгийн газар луу буцаах бүрэн эрх байсан. Гэтэл төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэс л асуудлыг хөндсөнөөр эцэстээ засах аргагүй болж баталсан. Алдагдал өндөртэй төсөв баталсан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж, УИХ хүлээн авч байв. Үүнээс болж, Засгийн газар дахин Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, гэрлийн хурдаар УИХ төслийг хэлэлцсэнээр шинэ он гарахтай зэрэгцэн улсынхаа төсвийг баталсан гашуун туршлага бий.

Энэ бол хуралдаа суудаггүй, УИХ, байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд гишүүдийн оролцоо хангагддаггүй, хуулиа уншдаггүйн л нэг сөрөг тал шүү дээ.

Тиймээс 126 гишүүнтэй парламент анхнаасаа ёс зүйтэй байя гэвэл хуралдаа суудаггүй гишүүнээ танхимаасаа явуулдаг зохицуулалтыг хуульд тусгаж, хариуцлагыг өөрсдөөсөө эхэлж нэхдэг соёлыг тогтоомоор байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 66.181.191.193

луйварчдыг сонгочихоод

Avatar

Зочин 34 минутын өмнө 66.181.165.93

Дээрээ ингэж ажиллаж байж доороосоо сахилга хариуцлага, шударга ёсыг шаардаад яах юм бээ? Өөрсдөөсөө эхэл дарга нараа. Дарга нар чадварлаг, ёс зүйтэй, шударга, авлига авдаггүй болчихвол л Монгол улс гоё харагдах гээд, хөгжих гээд байгаа шүү.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Хамгийн гол нь ийм хүнийг иргэд сонгоод байдаг нь хачирхалтай. Х.Баттулгыг АН-ын гишүүд л УИХ-д сонгосон. Тэрнээс МАН эсвэл ХҮн-ийн гишүүд сонгоогүй. Тэд өөрийнхөө нам эвслийнхүний төлөө саналаа өгсөн. Санал өгсөн хүмүүстэй нь л хариуцлага ярих ёстой.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 76.220.74.140

Хуралдаа суухгүй юм бол яах гэж гишүүн болсон юм бэ. Өөр хувийн сонирхол байгаа болоод л ингээд яваад байна. Эргүүлэн татах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 66.181.188.207

Х.Баттулга гэдэг гишүүн НААНАА АРД ТҮМЭНД НЭГ ИХ ХАЙРТАЙ ЦАРАЙЛЧИХААД ЦААНАА ДАГНАН ХОР НАЙРУУЛЖ ЯВДАГ ӨС ХОНЗОН САНАСАН ОЛИГГҮЙ ГАРДАА.
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА байгууллагын дарга нар нь мэдээгүй байхад хуурамч тодорхойлолтоор олон хүнд төрийн дээд шагнал ГАВЬЯАТ БОЛОН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЖ ТӨРИЙН ШАГНАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ИХ УНАГСАН НӨХӨР Ц.ЭЛБЭГДОРЖ МӨН АДИЛ…

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.200

Женко Монголын ТӨР-ийг гартаа атгацсан хүн хуралд сууж яах юм бэ??!!

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.160.99

76 байж болсон юм 126 бол хасаад байхад улс хотойгоод байх юмгүй байлгүй дээ. Наад нэг албан тушаал чинь зүгээр л нэг ажил. Ажлаа хийхгүй бол гуйгаад байх юм байхгүй ээ. Нөхөөд сонгох л биз

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.140

Тэрнээс гадна их хурлын гэшүүдийн баталсан хууль ямарч шаардлага хангахгүй амьдралд ойр биш хууль баталж бна дараа нь тэрийгээ засах гэж хамаг цагаа үрж бна

Avatar

Зочин 5 цагийн өмнө 139.5.217.198

Монгол улсад хэдэн хууль байнаа? Ард иргэдэд үйлчилдэг хууль, УИХ- ын гишүүдэд үйлчилдэг хууль гэж хоёр хууль байдаг юм уу? Үгүй бол ажлаас халагдах болзолоо аль хэдий хангачихсан улсууд байна. Нөгөө талаар Хөвсгөл, Орхон, Дархан, Төв аймгийн сонгогчид юу бодож байнаа?

Avatar

Nergui 5 цагийн өмнө 103.168.34.214

Zov erguulen tat

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.55.188.90

маш зөв

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.186.123

Суух хурлынхаа 20 хувьд суугаагүй л бол шууд эргүүлэн тат. Баттулга 80 хувьд нь суугаагүй байна, тэр Лүндэг гээч 70 хувьд нь суугаагүй байна

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.186.123

Баттулгад саналаа өгсөн иргэд юу бодож байгаа бол? Та нарын сонгосон хуралдаа суухгүй, та нарын дуу хоолойг төрд хүргэхгүй байна.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.90

Хэн хэн гэдэг гишүүд нь унтахгүй өдөр шөнөгүй ажиллаад байна гэнэ ээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.109

хөөх арга хэмжээ ав. Хуулинд ёс зүйн арга хэмжээ авах заалтыг чуулганаас өмнө оруулах хэрэгтэй. Хэрэв хурлыг хүндэтгэх шалтгаангүй гурван удаа тасалсан бол эргүүлэн татах гэх мэт тодорхой заалт оруулж өг…

Avatar

Иргэн 6 цагийн өмнө 202.9.40.251

иргэд нь шууд хөөдөг, татан буулгадаг эрх ардчилсан улс орнуудад байдаг! УИХ нь иргэдийнхээ төлөө үйлчилдэг байх ёстой ч Монголынх эсрэгээрээ бөөн боловсролгүй, ёс зүйгүй хүмүүсийг төрдөө гаргачихаад дэлхийн шившиг болсон улс. Жагсаалт нэрээр боловсролгүй, харанхуйчуудыг УИХ-д оруулж ирэхийг зогсоон тэднийг ч эхнээс нь хөөн зайлуулах эрх иргэдэд нь байх ёстой!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.116.169

SEKSEER UILCHLNE ANUSDI80955877

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.206.74.198

Пиздакууд хуралдаа суухгүй юм бол үлийгээ хийж гишүүн болдог юм бэ! Хуралд суухгүй байгаа ацнуудыг эргүүлэн татах хууль батлуулчих хоншоортой гишүүн олдохгүй л дээ. Өөрсдөдөө хэрэгтэй кноп дарах хурал дээр суучихаад бусдыг нь таслаад амар юм болж байх шив.

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 103.212.118.113

Их хуралд тэнэг юм шиг очоод суудаг жижиг хүн бол Баттулга биш ээ !

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.178.120

Шууд хөөгөөч ээ. Нэг их бодоод л, хэлэлцүүлээд л,
Айгаад л …
Их хурлын гишүүн боллоо тэнгэрт гарчихсан амьтан шиг бодох юмаа.
Бас халдашгүй эрх гэнэ үү
Хэн халдах гээд бгаа юм бэ
Ард түмнийхээ төлөө л зүтгэ
Дахиад сонгоноо
Битгий гэдийж яв бөхийж яв
Сөгдөж сур

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.103

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.181

түтгэлзүүлсэн нь зөв

Avatar

irgen 8 цагийн өмнө 203.23.49.39

zugeer l bosgo taviad l hoogooch ee.Ard ni songogdoj chadaagui zaluuchuud zondoo l b.na sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж