ESL Pro League-ийн 21 дэх улиралд өрсөлдөж буй The MongolZ-ийн хэтийн төлөв: Азийн хамгийн шилдэг баг түрүүлж чадах уу?
Шведийн Стокхольм хотноо гуравдугаар сарын 1-ний өдөр цахим спортын хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг болох “ESL Pro League”-ийн “Counter Strike”-ийн 21 дэх улирал эхэлсэн. “1xBet Mongolia”-ийн аналистууд ч “The MongolZ” багийн энэ тэмцээнд түрүүлэх магадлалыг шинжихээр шийджээ.
“THE MONGOLZ”-ИЙН ШИНЭ УЛИРАЛ
“The MongolZ” өнгөрсөн улирлыг дүүрэн амжилттай үдсэн. Олон улсын бренд “1xBet”-ийн албан ёсны хамтрагчийн хувьд тэд хэд хэдэн тэмцээнд түрүүлж, хоёр ч Мэйжорт шалгарч, 1 сая гаруй ам.долларын шагнал хүртсэн. Энэхүү амжилтаараа тус баг “Valve”-ийн дэлхийн чансаагаар гуравдугаар байр руу ахиж, Азийн багууд дундаа түүх бүтээсэн билээ.
2024 оны эцэст “The MongolZ” баг Шанхайн Мэйжорын эхний хоёр шатанд илт илүүрхэж, 3-0 гэсэн амжилттайгаар Монголын цахим спортын түүхэнд анх удаагаа Мэйжорын плей-оффд шалгарсан түүхтэй. Шинэчлэгдэн өөрчлөгдөж одоогийн бүрэлдэхүүнээрээ анхны улирлаа өнгөрүүлсэн гэхэд тэд гайхалтай амжилт үзүүлсэн.
Шинэ улирлын эхэнд одоогоор гурван том тэмцээн зохион байгуулагдсан нь “BLAST Bounty Spring 2025”, “IEM Katowice 2025”, болон “PGL Cluj-Napoca 2025” нар билээ. “The MongolZ”-ийн хувьд шинэ энэ оны эхний тэмцээн болох “BLAST Bounty Spring 2025” тэмцээнийг өнжих хэрэгтэй болсон. Учир нь багийн тоглогч “Senzu” буюу М.Азбаяр гараа бэртээсэн билээ. Харин оны хоёр дахь тэмцээнд тэд хагас шигшээд шалгарсан ч тус тэмцээний аварга болсон “Team Vitality”-д тахим буулгасан юм. Харин гурав дахь тэмцээний плей-оффын шатанд шалгарсан.
Хэдийгээр “The MongolZ” баг энэ улирал одоогоор тэмцээнд түрүүлээгүй байгаа ч тэд тэмцээн бүрт сайн тоглож, фаворитоор нэрлэгдэж байгаа. Олон ч “CS2”-ийн аналистууд, “1xBet Монгол”-ийн шинжээчдийн харж буйгаар “ESL Pro League”-ийн 21 дэх улиралд тус баг түрүүлэх магадлал өндөр байна.
“ESL Pro League”-ийн 21 дэх улирал
“ESL Pro League”-ийн 21 дэх улирал нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн баг 250 мянган ам.доллар хүртэнэ. Үүнээс тоглогчид нь 100 мянган ам.доллар, клуб нь 150 мянган ам.доллар авна. Тэмцээний эхний шат гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд, хоёрдугаар шат гуравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд, плей-офф нь гуравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болно.
“Valve”-ийн чансаанд гуравдугаарт бичигдэж байгаа гэдэг утгаараа “The MongolZ” баг эхний шатыг алгасч, шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлсэн. Тэдэнтэй хамт дэлхийн шилдэг долоон баг хоёрдугаар шатнаас аяллаа эхлүүлэв. Мэдээж баг бүрт давуу болон сул тал бий.
- G2 Esports – “NiKo” буюу Никола Ковач шинэ баг руу явсанаар тус баг суларсан хэдий ч тэдэнд шилдэг залуу мэргэн буудагч “m0NESY” буюу Илья Осипов байгааг мартаж болохгүй.
- Team Spirit – Шанхайн Мэйжор болон энэ оны анхны тэмцээн “BLAST Bounty Spring 2025” тэмцээний аварга тус баг өдгөө “Valve”-ийн дэлхийн чансааг тэргүүлж буй. Тэдний залуу од “donk” буюу Данил Крышковец хүнд хэцүү байдлаас багаа аврах чадвартай, чадалтай онцгой нэгэн.
- The MongolZ – Монголын үндэсний шигшээ баг болсон тэдэнд ялалтад хөтлөх бүхий л хэрэгтэй зүйлс бий. Тухайлбал, гайхалтай тоглогчид, туршлагатай дасгалжуулагч, хэзээд арыг нь бат даадаг, дэмжигч байнгын түнш “1xBet” компани. Тэгэхээр тус багт амжилт хүсэхээс өөр зүйл үлдээгүй харагдана.
- Team Vitality – “ZywOo” буюу Матью Хербо болон түүний хамтрагчид шинэ улирлаа “IEM Katowice 2025” тэмцээнд түрүүлж эхлүүлсэн. Дараагийн цомоо өргөхөд ч хэзээд бэлэн.
- MOUZ – Энэ жил Германы багийн тухайд багийн лидер “Jimpphat” буюу Жими Салотой гэрээгээ сунгаж, “Vitality”-аас “Spinx” буюу Лотан Жиладиг авчирсан. Үүгээр ч зогсохгүй “PGL Cluj-Napoca 2025” тэмцээнд түрүүлсэн билээ.
- NAVI – Ухаалаг дасгалжуулагч “B1ad3” буюу Андрей Городеньскийгийн гайхалтай тактик, уран нүүдлийн ачаар “NaVi”-ийн залуус тааруу тоглосон ч түрүүлэх хэмжээний баг.
- Team Falcons – Шилдэг дасгалжуулагч “zonic” буюу Данни Соренсен одоо ч “NiKo” дээр тулгуурлан сайн баг бүрдүүлэхийг хичээж байгаа. Баг нь ч зөв замдаа, ялалтын хойноос орсон гэдгийг харуулж, “PGL Cluj-Napoca 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
- Team Liquid – Ерөнхийдөө топ найман багийн хамгийн сул нь энэ баг бөгөөд одоогоор дэлхийн чансааны 15 дугаар байранд сүүлийн таван жил ямар ч томоохон тэмцээнд түрүүлээгүй гэх амжилттай бичигдэж байна.
“1xBet Монгол”-ийн зүгээс өөрсдийн хамтрагч “The MongolZ” багийг “ESL Pro League”-ийн 21 дэх улиралд гайхалтай тоглож, итгэл дүүрэн ялахыг хүсэн ерөөж байна.
Нэргүй 2025-03-13 139.5.218.133
turuulne ee ho
Негубей 2025-03-13 122.201.23.130
Баг маань гайхалтай тоглолт үзүүлж байна. 1xBet-ийн таамаглал ч яг таарч байна даа!
Ширин 2025-03-13 66.181.161.76
ESL Pro League-д ийм амжилт гаргах нь үнэхээр бахархмаар. Монголын нэрийг дэлхийд гаргаж байна!
Нукдан 2025-03-13 202.126.89.223
1xBet дээр бооцоо тавьсан маань буруугүй байжээ. The MongolZ бол жинхэнэ аваргууд!
Алтан 2025-03-13 202.126.89.74
Монгол залуусын маань ур чадвар дэлхийд үнэлэгдэж байгаад баяртай байна. The MongolZ-ийг үргэлж дэмжинэ!
Байсунгур 2025-03-13 202.126.91.200
Баг маань үнэхээр мундаг тоглож байна! 1xBet ч гэсэн тэдний ялалтад өндөр магадлал өгсөн нь гайхалтай.
Хучар 2025-03-13 202.126.91.159
The MongolZ багийнхандаа баяр хүргэе! 1xBet-ээр дамжуулан энэ багт бооцоо тавьсан маань зөв шийдвэр байлаа.
Эргэнэ 2025-03-13 202.126.91.200
ESL Pro League-д ийм өндөр амжилт гаргах нь Монголын киберспортын түүхэнд том алхам юм. Багтаа итгэлтэй байна!
Оюун 2025-03-13 66.181.190.236
За хүчтэй байгаарай аль болох сэтгэлийн хөөрлөө дарж хүчтэй тоглоно шүү. Чингэсийн Монголчууд ялах болноо. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Урагшаа. амжилт өөд бүх Монголчуудын хамт урагшаа.
Урук 2025-03-13 103.212.162.109
Хүчтэй багуудтай тулалдаж байгаа нь илт харагдаж байна. Амжилт хүсье, The MongolZ! 1xBet-ийн магадлал ч зөв л байна даа
Нэргүй 2025-03-13 202.9.40.150
Энэ хүзүүгүй лалрын сайт ямар их энэ 1х бэт сурталчиж
з 2025-03-13 66.181.187.223
За тэгээд 1хBetэд ашигтайгаар хожиж, хожигддог, заавраар н явдаг болно доо.
Илонгир 2025-03-13 122.201.31.236
Манай баг дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаад үнэхээр баяртай байна! 1xBet ч гэсэн MongolZ-ийн хүчийг өндөр үнэлдэг шүү
Уренгташ 2025-03-13 202.126.89.1
The MongolZ бол үнэхээр гайхалтай тоглолт үзүүлж байна! ESL Pro League-д ийм өндөр амжилт үзүүлсэн нь бахархмаар. 1xBet дээр энэ багийн ялалтад итгэлтэй байгаа шүү!
Нэргүй 2025-03-13 202.21.107.14
Dald surtchilgaa shagaaal 1 x bet gologuud uhej ogohgui bna u udahguie ta nar nam daraa ognooo gologuud