Н.Эрдэнэмядаг: 23 жилийн хөдөлмөрийг минь үнэлж, Алтан гадас одонгоор шагнасанд баяртай байна

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Н.Эрдэнэмядаг: 23 жилийн хөдөлмөрийг минь үнэлж, Алтан гадас одонгоор шагнасанд баяртай байна

Н.Эрдэнэмядаг: 23 жилийн хөдөлмөрийг минь үнэлж, Алтан гадас одонгоор шагнасанд баяртай байна

Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн хэлтсийн Татварын Улсын Ахлах Байцаагч  Н.Эрдэнэмядагт төрийн дээд Алтан гадас одон хүртээлээ.

Н.Эрдэнэмядаг нь  Монголд анх удаа хэрэгжүүлж буй “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”, "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”, “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх журам”, “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам" зэрэг олон улсын татварын шинэчлэлийн гол баримт бичгүүдийг боловсруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын татварын бодлогыг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Энэхүү хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа 9000 гаруй дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай компани үнэ шилжилтийн тайлан гаргах боломж бүрдсэн байна. Мөн харилцан хамааралтай компаниудын хооронд зах зээлийн үнээс зөрүүтэй хийгдсэн арилжаанд татвар ногдуулах боломж бий болсон юм.

Дараагийн томоохон алхам нь,  Монгол Улсын татварын бодлого Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) болон Олон Улсын Уул Уурхайн Форум (IGF)-ын стандарттай нийцсэн гэж дүгнэж болохоор байна.

Тэрбээр “Cүүлийн 15 жилийн турш гадаад дотоодын зөвлөхүүдтэй хамтран  уул урхайн татварын эрх зүйн шинэчлэл, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс гаргасан олон улсын татварын талаарх хөтөлбөр, стратегид нийцүүлсэн олон улсын татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Оновчтой татварын бодлого нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аж үйлдвэрийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх эдийн засгийн гол хөшүүрэг болохын зэрэгцээ улс орны төсвийн орлогыг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

Тийм ч учраас Монгол Улсын хөгжлийн бодлогын чухал хэсэг гэж боддог юм. Төрд ажилласан 23 жилийн хөдөлмөрийг минь үнэлж, төрийн дээд шагнал болох "Алтан гадас" одонгоор шагнасанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндсэндээ, түүнийг Алтан гадас одонгоор шагнасан нь Монгол Улсын татварын шинэчлэл, олон улсын стандартад нийцсэн татварын бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан шилдэг мэргэжилтний үнэлгээ төдийгүй Монгол Улсын олон улсын санхүү, бизнесийн орчныг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж