Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө, 14-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны гуравдугаар сарын 13-ны 20 цагаас 2025 оны 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж