Автобусны жолооч нар “цавчаа”-гаа хийсээр байна

Автобусны жолооч нар “цавчаа”-гаа хийсээр байна

Автобусны жолооч нар “цавчаа”-гаа хийсээр байна

Автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгон нэмэгдүүлснээр  нийтийн тээврийн орлого өмнөх сарынхаас 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн таатай мэдээллийг албаныхан өгч буй ч жолооч нар нь бэлэн мөнгийг хувьдаа авч ашигладаг зөрчил гарсаар байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр 170 цагаас дээш цаг ажилладаг автобусны жолоочийн сарын цалин 5-6 сая төгрөг бол үндсэн нормоороо ажилладаг нь сард 3.5 сая төгрөгийн цалин авдаг аж. Тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж хэлбэрээр 100 гаруй сая төгрөг авдаг. Гэтэл камерын хяналтын системд бүртгэгдсэнээр 156 жолооч зорчигчийн бэлнээр өгсөн мөнгийг хурааж аваад хувьдаа ашигладаг нь тогтоогджээ.  Хэрэв автобусны жолооч нар эл “цавчаа”-гаа зогсоохгүй бол аандаа нийтийг хамрах ч эрсдэл бий. Үүнээс болж нийтийн тээврийн салбар нь орлогоороо урсгал зардлаа даадаг болох тогтолцоонд нэвтрүүлэх нийслэлийнхний зорилго ч бүтэлгүйтнэ. Нөгөө талдаа өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулж худалдан авсан автобусны төлбөрийг хэрхэн барагдуулах вэ гэдгээс эхлээд асуудал өрнөнө. Ийм ээс зорчигчийн төлбөрийг хумсалдаг жолооч нарт хариуцлага тооцож, “цавчаа” хийдэг байдлыг нь таслан зогсоохгүй бол нийтийн тээврийн салбар өөдөлж, өр ширнээсээ салж чадахгүйг ч сануулагсад олон байна.

Хуучин цагт нийтийн тээврийн орлогыг кондуктор нь халаасалдаг байсныг таслан зогсоох зорилгоор төлбөрөө картаар хийдэг болгон, кондукторыг халсан ч нэг хэсэг нь төлбөрөө бэлнээр хийдэг нь жолооч нарт хувьдаа ашиглах боломжийг олгоод буй. Иймээс болж өгвөл нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө картаар хийх нь хамгийн зохистой байгаа юм.

Нийтийн тээврээр зорчих үнийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн 1000 төгрөг болгон нэмэгдүүлснээр 4.3 тэрбум төгрөгийн орлого олжээ.  Нэг удаадаа 1000 төгрөг төлөхөд дөрвөн удаадаа автобусаар үнэгүй зорчих эрхтэй бөгөөд цагийн хязгаарлалт тавиагүй нь зорчигчдодоо ч ашигтай тусаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сүх 2025-03-13 45.117.35.16

За нүүрсний хулгайгаа яагаа ч үгүй байж, наад хэдийгээ оролдоод яахав дээ

Avatar

Нэргүй 2025-03-13 202.9.41.5

энэ жолооч нарын кабиныг тал талаас сайн хянаж торгууль шийтгэлээ сайжруул мөн тэр хянагч нар бэлэн мөнгөө хайрцаганд хийх талаар буудал дээр ухуулах хэрэгтэй мөнгө авч байгаа цагт нийтийн тээвэр хөгжихгүйээ одоо 1000 болсон мөнгө хурааж байгаа шүү жолооч нар

Avatar

Нэргүй 2025-03-13 59.153.113.185

монгол хүний ухамсар болоогүй байгаа учраас хууль журмаар л хүчээр сахиулах хэрэгтэй .хятад гэх мэт орнууд эрт үеэсээ хулгайч нараа гар хурууг нь таслахаас аваруулаад маш хатуу шийтгэдэг байсан учраас яс маханд нь шингэсэн хүмүүжил байна.монголчууд болохоор байгаль дэлхийгээсээ үнэгүй авч хэрэглэж амьдарсаар өдий хүрсэн учраас хулгай хийж байна гэж бодохгүй л хулгайлцгаадаг .сэтгэлгээг хүчээр засах ёстой болжээ

Avatar

Зочин 2025-03-13 202.126.90.125

Жолооч нар өндөр цалин аваад орлого хулгайлаад байвал камераар шалгаад торгууль ногдуул тэгвэл зогсоно. Ийм байхад нийтийн тээвэр яаж цаашид зарлагаа нөхөх вэ?

Avatar

Нэргүй 2025-03-13 103.212.118.122

ANUSDII0955877

Avatar

Нэргүй 2025-03-13 202.55.188.86

жолооч яахав үнэгүй явдаг хүмүүсээ зохицуулах хэрэгтэй. мөнгө төлөөд явдаг хүн бараг байхгүй харагддаг.

Avatar

Mal 2025-03-13 103.212.162.103

jolooch yahavch geh shig

Avatar

Нэргүй 2025-03-13 103.212.117.140

намын бөөсний бөөсөн жолооч цалингаасаа биш хулгайнаасаа мөнгө олох ёстой

Avatar

Нэргүй 2025-03-13 202.180.219.28

tsavchoogoo boliooroi.mongoo uylsad tushaatsgaa

Avatar

Нэргүй 2025-03-13 158.59.146.30

yostoi hs h a a n a bei, 500, 1000 tugrugtei uzeltseed baidag, getel capitaliin undarma ageh met uher nudet Morin tolgoit abugaichuudiin tuhai hen ch yu ch gutsahgui shuu

Avatar

Х.Нямбаа даргад зөвлөгөө 2025-03-13 213.120.231.5

автобусны тусдаа картаас гадна банкны картаараа уншулдаг болгох хэрэгтэй. дэлгүүрээс бараа худалдаж авдагтай яг адил билетээ картаар төлдөг л энгийн зүйл шүүдээ. Одоо манайхан хөгшин залуугүй бүгд 90 хувь нь карттай болсон байгаа дөө. Европын бүх оронд ингэж л тээврээр зорчдог. Нээг их нарийн ухаан ер хэрэггүй дээ. Поос машинаа суурилуул Нямбаа дарга аа.

Avatar

Нэргүй 2025-03-13 202.180.219.28

bankbii kartaar unshuuldag bolood udaj baina shyydee

Avatar

Нэргүй 2025-03-13 202.126.88.216

niitiin teevreer yavdaggyi l hynii komment bna da. ter europdoo ochij amidar, autobusnii gants kart avchij chadahgyi goroij bhaar tehyy

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.161.30

Тэд б**с мөнгөө ч гэнэ үү, дэмбээгээ ч гэнэ үү авбал аваг. Хамаагүй, бүгд л хулгайлдаг. Хамгийн гол нь энэ хулгайчууд автус жолоодоод нэг аятайхан яваад сурчих л хэрэгтэй байна. Ерөөсөө л хааз тормоз.

Avatar

Нэргүй 2025-03-13 202.179.15.130

Хайрцаг руу 50 төгрөг хийдэг хүмүүс ичих хэрэгтэй

Avatar

Зочин 2025-03-13 66.181.186.121

зорчигчдын ухамсар муу байна

Avatar

Нэргүй 2025-03-13 188.162.254.103

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!

Avatar

Зочин 2025-03-13 202.9.40.77

Нэг жилийн өмнө 10 зорчигчийн 4-6 нь жолоочид бэлэн мөнгө өгдөг байсан. Одоо 10 зорчигчийн 3-4 нь жолоочид бэлбэн мөнгийг баталгаатай өгч байна. Ерөөсөө зорчигчид сайн дураараа жолоочид бэлэн мөнгө өгдөг. Үүнийг энэ таслан зогсоохгүй бол Улаанбаатарт нийтийн тээвэр дампуурч сүйрэх болно.

Avatar

Нэргүй 2025-03-13 202.131.225.197

Мөнгө хураадаг хайрцгийг авч хаях шийдвэр гаргасан тэнэг толгойг төрөөс зайлуулах хэрэгтэй. Төрд тэнэг хүмүүс ажиллаж, тэнэг шийдвэр гаргаж, гай болж байдгийн жишээ. Төрийн оролцох юм гэж байна, оролцохгүй юм гэж байна. Автобус баазууд чинь тусдаа удирдлагатай, орлого олох ёстой байгууллага. Өмчийн хэлбэр нь өөр асуудал. Гэтэл хотын нэг тэнэг дарга мөнгө хураадаг хайрцгийг нь авч хаяад, зорчигчдыг бүгдийг нь командлаад, картаар зорчдог болгож чадна гэж бодож байгаа нь аугаа тэнэглэл юм.

Avatar

Нэргүй 2025-03-13 103.212.117.17

500 tugrogiig goloor n uraad hairtsagt n hj bsan hynii komment neg iimerhyy kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж