Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайг таниулдаг болно

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайг таниулдаг болно

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайг таниулдаг болно

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжүүдийг өнөөдөр /2025.03.13/ дүүргүүдэд хүлээлгэн өгсөн байна.


Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн мэдээлэл өгөхдөө "Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Энэ хэрэгт холбогдогчдын 91.2 хувийг 13-35 насныхан эзэлж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд сөргөөр нөлөөлж, томоохон эрсдэл үүсгэж байна.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс дэвшилтэт технологи ашиглах  зорилгоор нийслэлийн долоон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайны өөрчлөлтийг таниулах 10 өөр төрлийн төхөөрөмжийг гардуулан өгч байна.

Энэ төхөөрөмжийг ашиглан дүүргийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг таниулах чиглэлээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа болон боловсролын байгууллага хамтран ажиллах юм" гэв.

Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оноос 6.4 хувиар, зөрчил 65 хувиар өссөн байна. Сүүлийн жилүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд байнгын өсөлттэй байгааг албаныхан мэдээлсэн юм. "Дэлхийн улс орнууд соёл урлаг, инновацид суурилсан техник технологийг ашиглан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Бид Өвөрмонголын Ордост амжилттай ашиглаж байгаа төхөөрөмжийг худалдан авч, нэвтрүүлэхээр болж байна. Өсвөр насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар сэдэл өгөх зорилготой. Өмнөх онд 15-20 насны 18 хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоны найм нь сурагч байсан бол бусад нь оюутан байсан.

Таван жилийн хугацаанд  58 сурагч ял шийтгэл эдэлсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтаас гадна энгийн жороор олгодог эмийг урвуулан хэрэглэж мансуурч байгаа асуудал сүүлийн дөрвөн жил нэмэгдэж байна. Ингэснээр 10 хүүхэд харамсалтайгаар нас барж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан гэх мэдээлэл байна" гэдгийг Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсий дарга цагдаагийн хурандаа Б.Батхуяг ярив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж