Украиныг дэлхийн тоглогч болгож буй БАЯЛАГ

Украиныг дэлхийн тоглогч болгож буй БАЯЛАГ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Украиныг дэлхийн тоглогч болгож буй БАЯЛАГ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулахыг эрмэлзэх болсон. Ингэснээр Украины ашигт малтмал дэлхийн геополитикийн гол хэсэг болов. Тэгвэл Украинд чухам ямар ашигт малтмал байгаа вэ, тэдгээр нь яагаад тийм их эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг энэхүү нийтлэлдээ онцолж байна.

Украин бол газар тариалангийн өргөн уудам талбай, аж үйлдвэрийн өвөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс. Гэхдээ үүнээс илүү чухал, "Украины бамбай" гэж нэрлэгддэг баялаг нь газар дор оршино.

Украины хөрсөн доор 2.5 тэрбум жилийн өмнө асар том, ил задгай талст чулуулаг үүссэн бөгөөд энэ нь нийт нутгийн ихэнх хэсгийг хамардаг. Энэ нь дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн тогтвортой эх газрын блокуудын нэг юм. Цаг хугацааны туршид энэхүү тогтоц нь магмын хөдөлгөөн, барилга байгууламж гээд өөрчлөлтийн олон үе шатыг туулсан. Энэ олон үе шат нь лити, бал чулуу, манган, титан болон газрын ховор элемент үүсч бий болох геологийн таатай нөхцлийг бүрдүүлжээ.

Дээр дурдсан элементүүд нь орчин үеийн үйлдвэрлэл болон дэлхийн ногоон эрчим хүчний шилжилтийн хувьд маш чухал юм.

Эрчим хүчний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж Европын холбооноос тодорхойлсон 34 чухал ашигт малтмалын 22-ыг агуулсан ордууд Украинд бий. Энэ нь Украиныг дэлхийн хамгийн их нөөц баялагтай орнуудын тоонд оруулж байна.

ОЛОН УЛСЫН УРАЛДААН 

Дэлхий нийт нүүрстөрөгчгүй ирээдүйн төлөө өрсөлдөж байгаа энэ үед чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт нэмэгдсээр байна. Цахилгаан машин, салхин турбин, нарны хавтан, эрчим хүч хадгалах систем зэрэг нь Украинд элбэг байдаг лити, кобальт, газрын ховор элементийг шаарддаг.

Литийн үнэ 1990-ээд онд тонн тутамд 1500 ам.доллар байсан бол сүүлийн жилүүдэд тонн тутамд 20 мянган ам.доллар болж өсчээ. Тэгвэл 2040 он гэхэд эрэлт бараг 40 дахин өсөх төлөвтэй байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо 125 саяас давах магадлалтай. Бусад батерейны металлын хувьд ч мөн адил өсөлттэй байх хүлээлт бий.

Тэгвэл "Tesla Model S" л гэхэд батерей нь ойролцоогоор 63 кг өндөр цэвэршилттэй лити шаарддаг.

Украинд литийн гурван том орд бий. Эдгээр нь Донецк мужийн Шевченковск, Кировоград мужийн Полохивске, Станкувацкед байдаг. Украин ашигт малтмалын асар их нөөц бололцоотой хэдий ч дайны улмаас уул уурхайн үйл ажиллагаа нь доголдсон. Дэд бүтцэд нь гэмтэл учруулсан Украины ашигт малтмалын ихэнх ордууд үндсэндээ судлагдаагүй хэвээр байна.

Шевченковскийн литийн орд нь батерейны үйлдвэрлэлд ашигладаг лити агуулсан анхдагч эрдэс болох сподумены өндөр концентрацийг агуулдаг. Тус ордын нөөцийг 13.8 сая тонн литийн хүдэр гэж тооцжээ. Үүнийг олборлохын тулд эхлээд 10-20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Харин Полохивскийн орд нь ойролцоогоор 270 мянган тонн литийн нөөцтэй бөгөөд Европ дахь хамгийн шилдэг лити ордуудын нэг гэж тооцогддог.

Гэхдээ лити нь Украины ашигт малтмалын зөвхөн нэг элемент юм. АНУ-ын мэдээлснээр Украин нь дэлхийн хэмжээнд ашигт малтмалын рутилийн гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 15.7 хувийг Украин эзэлдэг. Мөн дэлхийн төмрийн хүдрийн нийт үйлдвэрлэлийн 3.2 хувь, титаны 5.8 хувь, манганы хүдрийн 3.1 хувийг эзэлдэг.

Цаашилбал, Украин нь Европ дахь хамгийн том ураны нөөцтэй орон. Уран бол цөмийн эрчим хүч, зэвсгийн хувьд зайлшгүй шаардлагатай элемент. Ухаалаг гар утаснаас эхлээд салхин турбин, цахилгаан мотор зэрэг бүхий л үйлдвэрлэлд шаардлагатай неодим, диспрозиум зэрэг газрын ховор элементийн томоохон ордууд Украинд бий.

Мөн Украин нь манганы хүдрийн дэлхийн хамгийн том батлагдсан нөөцтэй орон юм. Нийт нөөцийн 2.4 тэрбум тонн орчим нь Никополийн сав газарт төвлөрдөг.

ДИПЛОМАТ ХАРИЛЦААНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН НӨӨЦ

Украины ашигт малтмалын стратегийн ач холбогдлыг олон улсын дипломат харилцаанд хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Украин, АНУ-ын хэлэлцээ нь эдгээр нөөцийн геополитикийн ач холбогдлыг онцолж байна. Гэрээ ёсоор бол Украин төрийн өмчит ашигт малтмалын нөөц, газрын тос, байгалийн хий болон бусад олборлох материалын ирээдүйн орлогын 50 хувийг дайны дараах сэргээн босголтод зориулж сэргээн босгох хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлнэ. Уг санг АНУ, Украин хамтран удирдана.

АНУ нь Украинтай адил чухал ашигт малтмалын нөөцтэй хэдий ч байгаль орчны зохицуулалт, ажиллах хүчний өндөр өртөг, гадаад зах зээл зэргээс шалтгаалаад олборлолт, боловсруулалтыг аутсорсингоор гүйцэтгэсээр иржээ. Ялангуяа Хятадын импортоос АНУ ихээхэн хамааралтай. Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулснаар АНУ Хятадын импортоос зайлсхийж чадна гэсэн үг.

Эцэст нь дурдахад, дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан тээвэр рүү шилжих шилжилт хурдацтай явагдаж байна. Тэгвэл энэ шилжилтийн гол цөм нь ашигт малтмал юм. Дэлхий даяар үйлдвэрлэсэн литийн 80 орчим хувийг батерей үйлдвэрлэхэд ашигладаг. Томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж буй нь энэ технологийг эрчим хүчээр хангадаг ашигт малтмалын эрэлт хэрэгцээг хаданд гаргаж байна.

Ашигт малтмалын нөөцөөр баялаг орон болохын хувьд Украин цэвэр эрчим хүчний хувьсгалд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Дайн дажин дуусч, тогтвортой байдал эргэн ирвэл Украинд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг дэлхийн хэмжээнд өөрчлөх алтан боломж нээгдэнэ. Ашгийнхаа 50 хувийг АНУ-д хуваарилсан ч дотоодын дэд бүтэц, аж үйлдвэрийн өсөлт, ажлын байр, эдийн засгийн сэргэлтээ хангалттай санхүүжүүлэх боломж Украинд үлдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 45 минутын өмнө 202.126.90.8

50 хувь гэдэг маш ашигтай гэрээ шүү малнуудаа манайх ашиггүй гэрээ хийдэг биз дээ 34 хувиа авах гээд гэнэт сэрээд харахад аль хэдийн нь өнгөрсөн байдаг гэдгийг мэдэж бна уу

Avatar

oyun 47 минутын өмнө 202.126.90.8

Украйн улс дайнаа зогсоож чадвал 3 жилийн дотор цэрэг зэвсэглэлийн хувьд дэлхийд 3-4 хүчирхэг болох төдийгүй эдийн засгийн хувьд дэлхийн эхний 10 т орж ирнэ дээ гол нь гадны хөрөнгө тусламж орж ирэхэд бэлэн бна шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 86.188.131.213

USA өөртөө маш ашигтай гэрээ хииж таарах нь. Чамд хөзөр байхгүй ээ гээд л.Буруу замаар будаа тээжээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 86.188.131.213

Бас тэр уурхайн нөөциинх нь тал нь оросын гарт орцон гэж байгаа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.198

1920 онд Ленин цэвэр ХАА-н орон байсан Украиныг зөвлөлтийн бүрэлдэхүүнд Украин ХАА-н орон байгаа нь зохисгүй ХАА, аж үйлдвэрийн орон байх хэрэгтэй гэж оросын Харьков, Донбасс зэрэг аж үйлдвэрийн мужуудаа өгсөн нь өнөөдөр гай болжээ. Ховор металлын хувьд орос ордуудынх нь 60 хувийг эзлэсэн тул АНУ оростой ярих хэрэг гарах байх даа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.111

Хөөөеэээ,,,эмээ ууж аваад,,,,,,явж,,,,ленинтэйгээ энэ асуудлаараа б** халаа,,,,,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.117

Хахаха, баялгийнхаа 50 хувийг Ануд өгөөд үлдсэн 50 хувийг нь хувааж эзэмшдэг үү? Нэртэйгээр нь бүгдийг нь өгөхгүй юу даа. Яагаад Ану Украйнд "i love you" болсныг, ардчилал, хүний эрх гэдэг нь юуны халхавч байсныг одоо ойлгож байгаа биз? Укрууд үхнэ үү сэхнэ үү тэдэнд түй ч хамаагүй. Газрын баялаг нь л хэрэгтэй. Тиймээс Укрт цэрэгт явж эх орноо хамгаалж байна гэж үхсэн түмэн залуус яг үнэндээ Ануг баяжуулах гэж л үхэж байгаа хүмүүс шүү дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.111

Дебыль ээ,,,,”””эрэг нь усаа хашиж,,,,эзэн нь юмаа мэддэг””” гэсэн үг сонсож байвуу,,,,за чам шиг нохой явган гахай нүцгэн нөхөд бол юугаа ч мэдхэвдээ,,,,украин юугаа яахаа өөрсдөө мэдээд л явнашдээ,,,,чамаар заалгана гэж байхуу,,,,чи бусдад заах хэмжээний “””ЮМ”””мөнүү,,,,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.112.117

Укр чинь юугаа яахаа мэдэхээ болиод 11 жил болжийштэ. Зэлэнский гараад бүх газруудыг нь нууцаар тэдэнд өгчихсөн баруунд эзлэгдчихсэн байхгүй юу. Тэгээд л авсан газраа алдахгүй гэж л укруудыг фашист болгон дээр нь натог нэмээд хамтын хүчээр Оростой байлдаж ялагдаж байгаа болохоос Укруудыг жаргаах гэж мөнгөөрөө шатаагүй. Тэдэнд эзлэгдвэл ийм л аюултай болдым байна!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.111

үхсэн ацны дэлхийн тоглогч бусдын тоглоом болоод сүйрч дуусж байна гичиии сайт хуцаарай

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 124.158.108.23

Өө,за …… Хогын путин н**ш украины баялагт нь шунаж дээ. Манайд тэр лити гэдэг нь байгаа даа.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.94.114

Шаагаад бай гужаагийн хурлийз аа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.117

Хаа холын Атлантын далайн чанадаас Ану шунаад ирчихсэн, тэрнийг нь өгчвөл удахгүй өөр лүү нь дайрч эхлийштэ. Оросууд мэдийштэ тэднийг.

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.160.85

Үүнээс гадна Украйны хамгийн том давуу тал нь газар нутгийн байрлал .. Оросын бүх түүхий эд , бараа бүтээгдэхүүн ,зам , харилцаа холбоо бүх юм зөвхөн Украйнаар л дайрж дэлхийд гарнаа.. Өөр гарц байхгүй …

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.85

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.245.34

барилга байгууламж гээд өөрчлөлтийн олон үе шатыг туулсан???

Avatar

зочин 7 цагийн өмнө 103.57.92.50

Елцын, Гарбачев нар ийм их баялагтай сайхан нутгаа үндсэндээ өөрийн мөнхийн дайсан, барууны хөрөнгөтнүүдэд үнэгүй бэлгэлжээ, Гэтэл тэдний сэтгэл ханадаггүй,шуналаа дийлдэггүй,Хууль бус аргаар Украины төрд нацистүүдийг гаргаж,санхүүжүүлж зэвсэглэж, орос орныг устгах гэж дайрч байна,Украиныг НАТО-гийн бааз болгож оросын хилд үй түмэн пуужин зоож,ойрын зайнаас богино хугацаанд гэнтийн цохилт өгч устгахыг санаархаж байна,Төрд үл бүтэх этгээдүүд гаргах ийм аюултай, Монгол үүнээс сургамж ав,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.94.252

Ямар 2 хүн гэнээ. Гууглдээд ийм орос нэр гарч ирэхгүй юм. Орос ах нарынхаа нэрийг зөв биччихээд цэцэрхэж ш** л даа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.117

гохь чинь

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 122.201.23.75

Чи тэнэг юмаа

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 103.212.118.113

Путиныг үхчихсэн хойно наад баялагаа эзэмшээрэй !

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.103

мэдээжийн хэрэг !ийм л газар тусгай ажиллагаа явуулна.

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 202.126.91.57

манай нүүрс рүү тусгай ажиллагаа явуулах уу

Avatar

зочин 6 цагийн өмнө 103.57.92.50

Тусгай ажиллагаа явуулахгүй,Хилээ хаахад л бид бууж өгнө,Нүүрс байтугай байгалийн ховор элементээ аваач гэж гуйна, Бусдад дайсагнах нь аюултай, Ялангуяа монгол хоёр хөршдөө дайсагнах нь бүр йюултай,Аль ч оронтой нөхөрсөг найрсаг хамтын ажиллагаа өрнүүлэхийг хичээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.94.252

Оросын эсрэг юм хэлсэн болгоныг х***а хурлийз гитад гэж чарлачихаад 2 хөрш гэж шаанаа, энэ босоогоор нь хөхдөгүүд

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.114

Зө битгий чаа гужаагийн хурлийз гамингийн үлдэгдэл луухааны орхидсоо

0 3
Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.112.117

чи 3 дахь хөрш гэж яадаг биз дээ

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж