УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд урд шөнө /2025.03.12/ боллоо.Энэ улирлын хасагдах шатны чимэг болсон Мадридын дербигийн тоглолтод Атлетико Мадридын Конор Галлахер тоглолтын эхний минутанд гоол оруулсанаар багтаа хожих итгэл найдварыг асааж чадсан.
Хоёр багийн эхний тоглолт Реал Мадридын талбайд болоход 2-1 гэсэн харьцаатай эзэн хааны баг ялсан билээ.
Үндсэн болон нэмэлт цагт Атлетико давамгайлсан ч Тибо Куртуа хэд хэд гайхалтай хааж, хаалгандаа ганцхан гоол алдлаа. Тоглолтын 70 дахь минутад Килиан Мбаппег торгуулийн талбайд алдаа гарган зогсоож, Реал Мадридад тэргүүлэх боломжийг олгов. Гэвч торгуулийн цохилтыг Килиан Мбаппе өөрөө биш Винусус Жуниороор цохиулсан ч бразил залуу шувуу будаж, авах гэсэн атга будаагаа асгажээ.ъ
Тоглолт үндсэн цагт 1:0-ээр өндөрлөж, хоёр багийн нийлбэр дүн 2:2 болсоноор торгуулийн цохилт руу шилжив. Энэ үед нэгэн хачирхалтай зүйл тохиосон. Атлетикогоос Хулиан Альварез торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн ч түүний цохилтыг тооцоогүй. Тэгвэл яагаад Альварезийн торгуулийн цохилтыг тооцсонгүй вэ?
Түүний хувьд торгуулийн цохилт гүйцэтгэхдээ бөмбөгийг хоёр удаа хөндөж, FIFA-ийн дүрмийн дагуу цохилтыг хүчингүйд тооцсон аж.Улмаар Реал Мадридын тоглогчид цохилтуудаа амжилттай гүйцэтгэж, 4:2 гэсэн харьцаатайгаар хүндхэн тоглолтоос хожил байгууллаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр баг УЕФА Аваргуудын лигийн хүрээнд тогтмол учраа таарч байгаа гэхэд хилсдэхгүй. Үр дүнг танилцуулбал,
2013-2014 оны улирал
- Финал: Реал Мадрид 4-1 Атлетико Мадрид
2014-2015 оны улирал
- Шөвгийн найм: Реал Мадрид нийлбэр дүнгээр 1-0 харьцаагаар хожсон
2015-2016 оны улирал
- Финал: Үндсэн цагт 1-1 дуусаж (нэмэлт цагт) торгуулийн цохилтоор 5-3 харьцаагаар Реал Мадрид хожсон.
2024-2025 оны улирал:
- Шөвгийн 16-д нийт дүнгээр 2-2 болж, торгуулийн цохилтоор Реал мадрид 4-2 харьцаагаар хожсон.
Эдгээр тоглолтуудаас харахад Реал Мадрид УЕФА Аваргуудын лигт Атлетико Мадридыг илүүрхдэг нь харагдаж байна. Аваргаа хамгаалагчид ийнхүү энэ жил шөвгийн наймд Арсеналтай учраа таарлаа. Хоёр багийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын эхээр Лондон хотын Эмиратс цэнгэлдэхэд болох бөгөөд Карло Анчелоттигийн эсрэг Микел Артета гэсэн тактикийн том тулаан болно.
Шөвгийн наймд оноолт таарсан багууд:
Р.БААСАНДАШ
Холбоотой мэдээ