Дэргэдэх эрдэнээ танилгүй 20 жил болжээ

Дэргэдэх эрдэнээ танилгүй 20 жил болжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Дэргэдэх эрдэнээ танилгүй 20 жил болжээ

Австралийн Билоела мужийн ахлах сургуулийн дэргэд 20 жилийн турш нэгэн шаргал чулуу хэвтсэн нь өнгөрсөн ертөнцөд нэвтрэх цонх байжээ. Тус мужид үлэг гүрвэлийн үлдэгдэл байгаа тухай мэдээлэл 2021 онд цацагдсан. Үүний дараа л сургуулийн гадаах том чулууг илүү шинжлэх ухаанчаар харах хүсэл хэн нэгэнд төрсөн аж. Палеонтологич Энтони Ромилио тэрхүү бул чулуу болон түүний ер бусын тэмдэглэгээг судалжээ. Чулууг харахад өргөж болохуйц мэт боловч маш хүнд байсныг тэр хэлжээ.

Чулуун дээгүүр тахианы хөлтэй төстэй мөр гарсан байв. Гэхдээ тахианых гэхэд хамаагүй том, гурван хуруутай байжээ. Эдгээр нь бараг 200 сая жилийн өмнөх 47 үлэг гүрвэлийн 66 мөр байсныг олж тогтоосон байна. Энэ нь Австралид нэг хавтангаас олдсон хамгийн өндөр тоо юм.

Сургуулийн дэд захирал Дэвид Холл “Ромилиогийн нээлтүүд үнэхээр цочирдмоор ч сэтгэл хөдөлгөм байсан” гэжээ.

20-иод жилийн өмнө тус сургуулийн нэг багштай гэрлэсэн геологич ойролцоох уурхайгаас энэ чулууг авчирсан. Уул уурхайн тэсэлгээ хийх гэж байсан газраас тухайн чулууг авчирч, сургуульд хандивласан нь энэ байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 66.181.161.30

Хүн ер нь дэргэдээ байсан эрдэнээ таньдаггүй гэж Наранхүү гишүүн асан айлдаж билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж