ЦЕГ: Гражид байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна

ЦЕГ: Гражид байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна

ЦЕГ: Гражид байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна
Цагдаагийн байгууллагад сүүлийн үед орон сууцны зогсоол буюу граж дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, 2025 оны гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны граж дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан байна.
Энэ талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар бусдын өмчлөх эрхэнд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Тухайн орон сууцны доод давхарт байрлах гражууд нь хяналтын камертай хэдий ч байнгын харуул хамгаалалтгүй, чипээр онгойдог мөн орцоор дамжин граж руу ордог зэрэг нь гэмт хэрэг үйлдэгч этгээдэд саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж