Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнөөдөр /2025.03.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон юм.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтэнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
Зочин 2025-03-13 103.145.234.48
Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэх ажил нутагшиж суурьших нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттөй нутагшуулсан эмч нарын нэгийг нэг удаа өршөөе. Монгол нэг ч гэсэн иргэний амь насыг аварна шүү дээ.
Цогт 2025-03-13 45.117.35.45
мөнгөний хэрэгсэл болгосонд л байгаа юм
Нэргүй 2025-03-13 192.82.64.248
донорын хуулийн заалтуудыг илүү тодорхой болгох ёстой байхаа, энэ хүн өөртөө зориулж аваагүй нь лав, өмнө нь сонсоноор бол тэр айлд даатгалаас өгөх мөнгийг нь өгөхгүй гомдол гараад, асуудал үүссэн гээд байсан, гхдээ бүр сүүлдээ хандиваар байр өгсөн юм шиг байналээ, одоо гарч байгаа бузар булай хулгайнуудын хажууд бол энэ нь, дахиад 1 өвчтнийг л аварсан үйлдэл байх даа чааваас
Нэргүй 2025-03-13 202.9.41.85
Хулгай бол хулгай
Zochin 2025-03-13 174.90.223.34
Za bolimoor yum.Hunii eruul enkhiin toloo hiisen gaviyag ni unelmeer. Ter erhten shiljuulj awsan humuus ni eruul bolood yawj bgaa bol ene unet emchee hamgaalmaar bna
,Iim mundag emchiig horih bish ishoo olon hunii amiig awarmaar bna
Нэргүй 2025-03-13 66.181.167.190
"Гэвч элэг, бөөр, шөрмөснөөс бусад эрхтнийг (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан" organ trafficker байвал яах уу.
Нэргүй 2025-03-13 66.181.186.101
иргэд гол нь новшийн хулгайч худалч авчилгач шантаажлагч нийгмийг хагалган бутаргагч хүмүүстэй харьцуулаад тэд ямар ч ялгүй өнгөрч байгаад нь л бжхимдаад байгаа хэрэг. Иймээс үйлдэл гэх үү алдаанд нь гэх үү энэ эмчид бол ялыг нь чангахан өгөх нь зөв, гэхдээ мэргэжил хийсэн бүтээсэн үйлс гавьяаг нь гэмт хэргийн сэдэл хувь хүнийх нь гэмшил болон нийгмийн дэмжлэг хүндлэлийг нь тооцож үзээд удаахгүйхэн шиг уучлал үзүүлж суллах хэрэгтэй байхаа.
Нэргүй 2025-03-13 66.181.186.101
яг үнэндээ бол энэ бол маш том гэмт хэрэг, гэмт хэргээс гадна энэ кейсийн үлдэх өв дараа нь гарах үр дүн нь маш аюултай юмаа. ямар ч шалтгаан байсан юу ч хийсэн энэ хүн хувьдаа ашиглаагүй байсан ч хамаагүй ийм үйлдэлийг зөвшөөрсөн эсвэл санаачилсан гүйцэлдүүлсэн ч бай маш том гэмт хэрэг мөөн, яалт ч үгүй. Хэрэв ийм кейсийг зүгээр орхибол урт хугацаандаа маш аюултай олон үр дагаварыг дагуулах эрсдэлтэй. Ялыг нь өгчихөөд тун удахгүй уучилж өршөөх нь зөв байхаа.
Э 2025-03-13 66.181.184.70
Нэг томоохон амьтаны л занаанд орсон хүн бна доо ! Манай шүүх ч улс төрчдийн гарын зарц л болж дээ !!!
Нэргүй 2025-03-13 66.181.177.45
Сэтгүүл Өнөрөө эмч Батчулуун ялгаа
Нэргүй 2025-03-13 66.181.183.203
1 н**ш матаж дээ
Зочин 2025-03-13 66.181.170.85
Ерөнхийлөгч ардын хувьсгалын ойн баяраар өршөөчихвөл болох юм биш үү дээ. Шоронд хөөрхий дэглүүлж л байгаа байх. Уг нь хагалгааны өрөөндөө байж байвал хэдэн хүнд илүү хэрэгтэй л байх.
Амараа 2025-03-13 202.9.40.251
Батчулуун эмч ганцаараа авсан уу? 1 аараа ороод тасалж авсан уу. Гомдол гаргасан тохиолдол энэ болж таарч уу. Энэ бол эрхтэний наймааг таслан зогсоож хяналт хатуу болгохын дохио сургамж гэж ойлгож байна. Зөөлөн шийтгэлээ хүлээн зөвшөөрч шоу хийхээ больцгоо
Батбаяр 2025-03-13 202.9.40.187
Эмч хүн ёс суртахуунтай байх ёстой….
Нэргүй 2025-03-13 203.91.115.42
Хөөрхий нэг өвчтөн нь санаанд нь ороод л авчихаа биз дээ, ямар идэж уув л гэж, асуусан л юм байна хаяж байснаас
Мөнх 2025-03-13 103.57.93.199
Шүүх ял өгье гэвэл яллах заалтуудыг нь баримтлаал ял өгөхгүй байя гэвэл тийм заалтууд олж гаргаад л байдаг юм уу даө.
Энэрэнгүй сэтгэл гэж хуулийн ямар ч заалтаас дээгүүр ойлголт бий дээ.
Батчулуун энэрэнгүй сэтгэлийнхээ төлөө хохирч дээ.
Нэргүй 2025-03-13 178.174.229.45
BAGA BNA 2,6 JIL .IIMERHUU a*******n MAYAGIIN ETGEEDIIG BAGAADAA 10 JIL SUULGAH ESTOI. TALIIGAACHIIG HUNDLEH HEREGTEI
Зочин 2025-03-13 139.5.219.133
нэг ч эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэсэн хууль байдаг л юм байхдаа монгол улс ер нь шүүхтэйч юм шиг хуультай ч юм шиг үгүй ч юм шиг өчнөөн тэрбумын хэргийг өршөөгөөд өнгөрөөнө хүний амь аварсан эмчийн үтэр түргэн шоронд хийчнэ
Нэргүй 2025-03-13 104.28.71.89
Өөр хэн нэгний амь насыг аврахын төлөө шүүдээ
Нэргүй 2025-03-13 192.82.65.172
Харамсалтай
ИРГЭН 2025-03-13 202.131.227.179
батчулун ганцаараа хагалгаа хисэн үү донор бологч хүний эрхтнийг суулгахаар авсан эмч нарын баг зөвшөөрөл авсан эрхтэнг авахгүй заавал илүүг авсан юм вэ хагалгаа хийсэн эмнэлэгт багт хяналт байна уу эрхтнийг өгьё гэсэн талийгаачийн ар гэр байдаг бол одоо өгөх үү баригдсан энэ бол мэдэгдээгүй хэд байхыг хэн ч мэдэхгүй эмч гэхэд хэцүү юм