Хариуцлагагүй байдал гаргасан нисгэгчдийг яллагдагчаар татав

Хариуцлагагүй байдал гаргасан нисгэгчдийг яллагдагчаар татав

Хариуцлагагүй байдал гаргасан нисгэгчдийг яллагдагчаар татав

Өмнөд Солонгост цэргийн сургуулилалтын үеэр хоёр сөнөөгч онгоц иргэний объектыг санамсаргүй бөмбөгдсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тодруулбал, хоёр "KF-16" сөнөөгч онгоц Сөүлээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Почеон дахь сургуулилтын талбайн гадна "MK-82" маркийн найман бөмбөг хаясан. Ослоос болж 38 хүн шархадсаны 24 нь энгийн иргэн байжээ.

Мөрдөн байцаалтын явцад нисгэгчид зорилтот координатаа буруу оруулснаас болж осол гарсан нь тодорхой болсныг Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тиймээс нисгэгчдийг ажил мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргасан гэж буруутган яллагдагчаар татжээ. Мөн тэднийг цэргийн байгууламж, тэр дундаа сүмийг гэмтээсэн хэрэгт буруутгаж байна.

Нисгэгчид хөөрөхөөс өмнө зорилтот координатыг буруу оруулсан ч гэлээ алдаагаа засах дор хаяж гурван ч боломж байсан гэдгийг шалгалтын үеэр онцолжээ.

Нисгэгчийн буруутай үйлдлээс гадна удирдлага, хяналт шалгалтын журам хангалтгүй байснаас болж осол гарсан гэж үзжээ. Иймд доод албан тушаалтнууддаа тодорхой зааварчилгаа өгөөгүй гэх үндэслэлээр хоёр захирагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-13 59.153.113.75

Хариуцлагагүй хайхрамжгүй хүмүүс байна

Avatar

Зочин 2025-03-13 122.201.31.163

байлдааны онгоц сургууль хийж байж ийм хариулаагүй байж болдог юм байх даа хойд Солонгосоо бөмбөгдөж цөмийн дайн үүсээгүй нь яамаа даа

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.189.159

хахах хэхэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж