Ирэх дөрөвдүгээр сараас ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ

Ирэх дөрөвдүгээр сараас ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ

Ирэх дөрөвдүгээр сараас ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 2-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болж нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгал/ЭМД/-ын хувь хэмжээ  нэмэгдэх болжээ.  Тухайлбал,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, малчин, оюутан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сарын  15840 төгрөг төлөх болж буй аж. Энэ нь өмнөхөөс 2640 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640 мянган төгрөг байх үед хувиараа хөдөлмөр эрхлэгч нь сард 13200 төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлж байв. Энэ оны тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 2025 оны нэг, хоёр, гуравдугаар сард ЭМД-д 39600 төгрөг төлсөн бол үлдэж байгаа саруудад нийтдээ 142560 төгрөг төлнө.  Ингэснээр энэ онд нийтдээ 182160 төгрөг төлнө.

Харин тогтмол цалин орлоготой иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ 4 хувиар нэмэгдэнэ. Ажил олгогч 2 хувийг, даатгуулагч 2 хувийн нэмэгдлийг төлнө. Жишээ татвал, та сарын 2 сая төгрөгийн цалин авдаг бол ажил олгогч 40 мянга, таны цалингаас мөн 40 мянган төгрөг, нийлээд сар бүр 80 мянган төгрөг ЭМД-ын санд төвлөрнө гэж ойлгож болно.

Төр ЭМД-ыг нь хариуцдаг халамжийнхан, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан ахмадуудын хувьд ЭМД төлөхгүй,  улсын төсвөөс хариуцан, сар бүр тогтмол шимтгэлийг нь шилжүүлдэг зохицуулалттай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
БурууБуруу
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-13 202.55.188.103

14 jil eruul mendiin daatgal tolohdoo 1 udaa ter hongololttei em, eruul mendiin uilchilgeeg chin awch bsangui. Em bichuuleed awah geheer duuschihsan l gej s*****g ym bnlee tolood bdag daatgagdsan ym bol haragdahgui l bn shuu

Avatar

Дөлөө 2025-03-13 66.181.179.60

Төлж төлчихөөд хувийн эмнэлэгт л үр хүүхдүүдээ үзүүлж бн даа. Ажил хийдэг мануусыгаа арай л муухай эдлээд бгаа юм биш үү

Avatar

Тогоо 2025-03-13 202.55.188.45

5 жилийн даатгал төлөөд дээр нь нэмэгдсэн татвар төлнө. Ард биднийг өдөөд байна уу? Сөдөөд байна уу? Цалин тэтгэвэр тэтгэмжээ амаараа хахаж цацтал өгчихөөд татвар үнээ нэмээч төр засгийн толгойд авилгал хээл хахуулиар гарсан х***а нараа! Мангасын удамт ханаж цадахаа мэдэхгүй хулгай хийгч нараа!

Avatar

Нэргүй 2025-03-13 202.9.40.54

dankhdaa itgeseer l bna uu?

Avatar

Нэргүй 2025-03-13 202.21.109.15

Энэ засгийн газар ард түмэндээ нээлттэй байхгүй татварыг тултал нэмээд бна рд иргэдийг яааж амьдар гээд бгаа юм бол

Avatar

Нэргүй 2025-03-13 122.201.31.96

ард түмэн тэнэг болчихсон учраас юу ч хийж яаж ч байсан хэнд ч хамаагүй. тэнэгүүд тэнэгээр ээ дуусна .

Avatar

Нэргүй 2025-03-13 122.201.31.255

одоо болноо

Avatar

Нэргүй 2025-03-13 139.5.218.71

аль хэдийн нэмсэн дүнгээр төлөөд эхэлсэн байтал яаах гэж ингэж худлаа мэдээлэл хэвлэлээр тарааж байдаг байна

Avatar

Нэргүй 2025-03-13 119.40.98.26

Хулгайчууд нэмээд л хусаад л байдаг, одоо болиоч ээ

Avatar

Нэргүй 2025-03-13 202.126.88.218

гадагшаа явцгаах

Avatar

Нэргүй 2025-03-13 122.201.31.244

l** mongoloos zailj baij l amidarsan shig amidrah ym bn pzda

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.160.111

Энийг төлөөд хэрэг алга эмнэлэг орон бүгд мөнгөөр үзүүлдэг болсон.бид нар яах гэж ЭМД төлдөг вэ

Avatar

нэргүй 2025-03-13 202.126.90.160

Өчигдөрхөн л ямар нэг төлбөр хураамж нэмэхгүй гээд мэдэгдээд байсан яасан. Хэлсэндээ л бай л даа

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.164.211

Бүх шимтгэл, дулаан цахилгаан татварууд нэмэгдээд яаж амьдрах юм болж байнааааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж