Өвлийн олимпийн наадмын медалийн цуваа үргэлжилж байна

Өвлийн олимпийн наадмын медалийн цуваа үргэлжилж байна

Өвлийн олимпийн наадмын медалийн цуваа үргэлжилж байна
 “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам Итали улсын Турин хотод үргэлжилж байна.  Өнөөдөр /2025.03.14/ цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ. Тэрбээр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас медаль хүртсэн найм дахь монгол тамирчин болж, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монгол Улсын дөрөв дэх алтан медальтан болов.
НЭМЭЛТ:
-Өчигдөр /2025.03.13/болсон бүжгийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Харин энэхүү наадмын нэгэн шинэ төрөл цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас одоогийн байдлаар Монголын баг тамирчид долоон медаль хүртээд байна.
ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМААС ИЖ БҮРЭН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Итали улсын Турин хотод Тусгай олимпийн дэлхийн өвлийн наадам үргэлжилж байна. Тус наадам гуравдугаар сарын 08-нд эхэлсэн бөгөөд 16-ны өдөр дуусах юм. Тус наадамд нийт найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин Монгол Улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр /2025.03.13/ байдлаар Монгол Улсын тамирчид иж бүрэн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Тодруулбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, хүрэл медаль, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Монгол Улсын тамирчдын тэмцээн гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлөөр үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.161.30

Баяр хүргэе!

Avatar

Нэргүй 2025-03-13 74.14.87.27

ovoo

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.161.228

Энэ залуучуудаа урамшуулмаар бна цаашид олон тэмцээн хүлээж бгаа шүүдээ засаг юм бодно бгаа

Avatar

Зочин 2025-03-13 120.17.174.185

Амжилт хүсье ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж