Итали улсын Турин хотод Тусгай олимпийн дэлхийн өвлийн наадам үргэлжилж байна. Тус наадам гуравдугаар сарын 08-нд эхэлсэн бөгөөд 16-ны өдөр дуусах юм. Тус наадамд нийт найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин Монгол Улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр /2025.03.13/ байдлаар Монгол Улсын тамирчид иж бүрэн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Тодруулбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Монгол Улсын тамирчдын тэмцээн гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлөөр үргэлжилнэ.
Нэргүй 2 цагийн өмнө 74.14.87.27
ovoo
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.228
Энэ залуучуудаа урамшуулмаар бна цаашид олон тэмцээн хүлээж бгаа шүүдээ засаг юм бодно бгаа
Зочин 3 цагийн өмнө 120.17.174.185
Амжилт хүсье ээ