БНСУ: Импичментийн шийдвэрийн хүрээнд нислэгүүдийг хориглов

БНСУ: Импичментийн шийдвэрийн хүрээнд нислэгүүдийг хориглов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
БНСУ: Импичментийн шийдвэрийн хүрээнд нислэгүүдийг хориглов

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц ойрын өдрүүдэд гаргана. Үүнтэй холбогдуулан тус улсын засгийн газар Үндсэн хуулийн цэцийн дээгүүрх бүх нислэгийг түр хугацаагаар хориглолоо. Энэ нь импичментийн шийдвэр гарах өдөр аливаа гэмт хэрэг, терроризм гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ юм.

Тодруулбал, өнгөрсөн шөнөөс /2025.03.12-оос 13-нд шилжих шөнө/ эхлэн ирэх долоо хоногийн Лхагва гаригийн шөнө дунд хүртэл Үндсэн хуулийн цэцээс 1.85 километрийн радиуст ямар ч нислэг үйлдэхгүй. Эхний ээлжинд хоригийг ирэх Лхагва гариг хүртэл тогтоосон боловч гуравдугаар сарын 31 хүртэл сунгаж ч магадгүй аж.

Онцгой байдлын онгоцноос бусад бүх онгоц, нисгэгчгүй нисэх онгоц энэ хоригт хамаарна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 74.14.87.27

solongos bish l bolood baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж