А.Ганхуяг: Улсын мөнгөөр өр төлбөрөө дараагүй

А.Ганхуяг: Улсын мөнгөөр өр төлбөрөө дараагүй

А.Ганхуяг: Улсын мөнгөөр өр төлбөрөө дараагүй

НЭМЭЛТ: 

Шүүх хуралдаан түр завсарлалаа.

НЭМЭЛТ:

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн удирдлага болох шүүгдэгч А.Ганхуяг, Ц.Болортуяа нараас өмгөөлөгч асуулт асууж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Миний асуултад хариулахгүй байх эрхтэй. Хохирогч Цолмон танаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ?

Шүүгдэгч А.Ганхуяг:

-Нийт урьдчилан авах 5.2 сая юань буюу 2.6 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгө улсын төсвийн мөнгө.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-"Эм Эс Ти" партнерс" ХХК руу бид цахилгаан автобусны төлбөрийг шилжүүлсэн. Энэ төлбөрийг энэ компани зориулалтын дагуу ашигласан уу?

Шүүгдэгч А.Ганхуяг:

-Би өчигдөр энэ мөнгийг зориулалтын бус ашигласан гэж тайлбарласан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Таны хэлсэн баримтыг хаанаас өгсөн бэ?

Шүүгдэгч А.Ганхуяг:

-Энэ компанийн гүйцэтгэх захирал Ганбат нягтлантайгаа АТГ дээр миний шилжүүлсэн мөнгөний задаргааг авч, хавтаст хэрэгт өгсөн байгаа. Засварын төв барих төсвөө тусгачихсан байсан. Өөрийнхөө дансанд хадгалж байгаад санхүүдээ албан ёсоор өгч, энэ компанид шилжүүлэх чиглэл өгсөн.

Би төрийн өмчийн компанийг ийм л хүмүүс удирддаг юм байна гэдгийг ойлголоо. Санхүүгийн активаа мэдүүлэхгүй, санхүүгийн хүн биш гэж байгаа нь ямар учиртай юм бэ. ИХТ хүн байж ийм ярьж суудаг. Би гайхаж байна. Мөнгөө өгсөн компани мөнгөө гүйцээж аваагүй байхад "Чамаас ийм мөнгө авна" гэж нэхэмжилж байгааг гайхаж байна. Миний ганц итгэл үнэмшил юу байсан гэхээр Цолмон гэж далдуур удирдсан хүн гарч ирнэ гэж мэдээгүй. Компанийг Болортуяа, Ганхөлөг гэж хүн үүсгэн байгуулсан юм байна гэж бодсон.

Дүрмийн сан нь 1 сая төгрөг байсан бөгөөд анхны нийлүүлсэн 46 автобусны бүх засвар үйлчилгээг хариуцсан, Хятадад сургууль төгссөн Ц.Болортуяа захиралд итгэсэн.

Би үнэхээр цүнхний компани юм байна гэдэг чинь энэ. Баланс нь нэг сая төгрөг мөртлөө хүнээс 14 сая төгрөг нэхэмжилж байгааг гайхаж байна. Би нэг хүнд 30 ширхэг талх өгчихөөд 2 сарын дараа өгөөрэй гэхээр надад 20 ширхэг талх өгчихөөд 10 талхыг нь түр байж байгаарай гэж байна. Тэгээд арай ядан 28 талхны мөнгөө өгчихөөд, 2 талхны мөнгөө өгөөгүй байхад л дахин 15 талхны мөнгө авна гэж байна. Гэрээ биелүүлээгүй гэдэг банкны мэдээлэл ирж байлаа. Улсын төсвийн мөнгийг өөрийнхөө өр төлбөрт хийгээгүй гэв.


Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Хохирогч Цолмонгоос "Эм Эс Ти партнерс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хэдэн оны хэдэн сараас эхлэн албан ёсны эзэмшигч болсон бэ. Энэ талаарх нотлох баримтыг хэлж болох уу?

Шүүгдэгч Ц.Болортуяа:

-2023 оны 6 дугаар сарын 22-ноос манай компани албан ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Шийдвэр, лавлагаа, тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргасан. Хохирогч Цолмон үүнээс өмнө тус компаниас цалин авч, ямар нэгэн алба хашиж байгаагүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-"Эм Эс Ти партнерс" ХХК-ийн захирлаар таныг хэн томилсон бэ?

Шүүгдэгч Ц.Болортуяа:

-Хувьцаа эзэмшигч Ганхөлөг болон Ц.Болортуяа миний бие анх компанийг үүсгэн байгуулсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Хохирогч Цолмон Автобус-3 баазын даргаар хэдэн оноос эхлэн ажиллаж байсныг мэдэх үү?

Шүүгдэгч Ц.Болортуяа:

-Миний санаж байгаагаар 2019-2021 он.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-2023 оны зургадугаар сараас өмнө энэ компанийн хувьцаа эзэмшигчийн эрхгүй этгээд компанийн үйл ажиллагаанд оролцож, хууль зүйн үр дагавар үүсгэсэн талаар ямар ойлголттой байна вэ?

Шүүгдэгч Ц.Болортуяа:

-Миний ойлгож байгаагаар Ганхөлөгийн үеэл дүү гэдгээр компанийн үйл ажиллагаанд оролцдог байсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Хохирогч Цолмонгоос "Эм Эс Ти партнерс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байхдаа тус компанийн хувьцааны ногдол ашгийг авч байсан талаар гэрч Ганхөлөг нотолж мэдүүлсэн байдаг. Энэ үнэн үү?

Шүүгдэгч Ц.Болортуяа:

-Үнэн. Хавтаст хэрэгт энэ  талаар хавсаргасан. Цолмон 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг авч, Цолмонд өгсөн гэдэг.

Мөн тэрбээр улсын яллагчийн асуултад хариулахдаа "Эм Эс Ти партнерс" ХХК-иас 30 хувийн урьдчилгаа төлбөрт гэрээнд заасны дагуу 2023 онд нийлүүлэх шаардлагатай 87 ширхэг автобус болон 21 цэнэглэгч төхөөрөмжний 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 32 сая юань буюу урьдчидгаа төлбөрийн дүн хавтаст хэрэгт авагдсан. Манай компанийн "Голомт" банкны дансаар 2023 оны гуравдугаар 13-ны өдөр ганцхан өдөр монгол мөнгөөр нийт 16.9 тэрбум дүнг шилжүүлсэн" гэсэн юм.

НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ 10 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2025.03.13/ 10 дахь өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.212.118.122

SAWI80955877

Avatar

Нэргүй 8 минутын өмнө 139.5.218.109

НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД МОНГОЛЫН АРД ТУМНИЙГ ИХ Ч БАСАМЖИЛСАН

Avatar

Лaлaрууд 39 минутын өмнө 202.9.46.75

хулгайч нар нь МАН-ынх болохоор нам нь цэвэр авч гарах гээд үхэж байна. хэрэв АН-ынх байсан бол аль хэдийн буудан юм уу бүх нас өгцөн байгаа.

Avatar

Зочин 1 цагийн өмнө 66.181.176.169

Батбаясгалан Цолмон 2 бол жинхэнэ зүгээр суугаад дундаас нь цавчаа хийсэн 2 байна даа. Энэ Тэнүүн огоо бол тэр дизель автобус дээр буруутай. Тэрүүгээрээ буруугаа хүлээж өр төлбөрөө барагдуулсан юм байна. Энэ дундаас нь цахилгаан автобуснаас шууд цавчаа хийсэн Батбаясгалан Цолмон нарыг шалгамаар юм байна. Цүнхний компаниар хэдэн тэрбумыг аваад охиндоо машин аваад л өөрийнхөө өрийг дараад. Одоо хуулийн фермээр нь хөлсөлчихсөн ичихгүй би хохиролтой гээд сууж байдаг.

Avatar

Уншигч 1 цагийн өмнө 202.55.191.130

Завшсан бүх мөнгийг төлүүлж, иргэд, байгууллагуудаас хураасан татварыг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй.

Avatar

урвагчдад алхах боломж бүү өг 1 цагийн өмнө 103.111.68.3

ХЯТАДАД БОЛ УИХ-ЫН ГИШҮҮН СҮХБАТАР, ХОТЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР, ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГА ЖАВХЛАНБААТАР НАРЫГ ЦААЗААР АВАХ ЯЛ ТӨЛӨВЛӨӨД МАШ ХУРТАЙ ГҮЙЦЭТГЭЧИХСЭН БАЙГАА. мАНАЙД БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛГОНО

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.93

Сумка энэ их мөнгөний хаагуур явсан юм бол?? Хотын мэр чухам энүүнд хяналтаа тавьж сууна биз дээ?Нотой болоод ёстой би иэдээгүй гэнэ халаг бх чинь вэ?ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж