Музей үнэ төлбөргүй үйлчлэх сүүлийн өдөр

Музей үнэ төлбөргүй үйлчлэх сүүлийн өдөр

Музей үнэ төлбөргүй үйлчлэх сүүлийн өдөр

Жил бүр гуравдугаар сарын 1-7-нд төрийн өмчийн бүх музей “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Энэ жилийн хувьд монгол үндэстний уламжлалт цагаан сарын баяр давхцсан тул  (2025.03.07-03.13) өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улсын хэмжээнд  “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж олон нийтэд үйлчилж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр бүх музей үнэ төлбөргүй сүүлийн өдөр.

Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилгээг өдөр бүр үзүүлдэг учраас, нээлттэй өдрүүдийн үеэр музейн ачаалал хэт ихэсдэг тул бага насны хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг зөвлөж байгаа юм. Тиймээс түүх соёлын дурсгалт өвтэйгөө танилцах иргэд өнөөдөр үнэ төлбөргүй өөрийн сонирхож байгаа музейгээр үйлчлүүлэх боломжтой.

Энэ жилийн тухайд эзэн гүүрний түүхийн төв болсон "Чингис хаан" музейн үзмэрийг үзэж сонирхох иргэд бусад музейн үзэгчдээс их байгаа юм. Тус музейг үзэж сонирхох иргэд 16:00 цагаас өмнө оочерлож, хүндэтгэлийнхээс бусад танхимын бүх үзмэртэй үнэ төлбөргүй танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж