АНУ-ын ерөнхийлөгчийн татварын дуулиан үргэлжилсээр байна. Тэрбээр ирэх сараас Энэтхэгт татвар ногдуулахаар төлөвлөж байна. АНУ-ын импортолж буй эмнүүдийн бараг тал хувь нь зөвхөн Энэтхэгээс ирдэг. Өөрөөр хэлбэл, АНУ-д жор бичихэд 10 эмний ес нь Энэтхэгийнх байх жишээтэй. Энэтхэгийн хямд эм АНУ-ын эрүүл мэндийн зардлыг хэчнээн тэрбумаар хэмнэдэг. "IQVIA" зөвлөх фирмийн судалгааг харвал зөвхөн 2022 онд АНУ 219 тэрбум ам.долларын хэмнэлт гаргажээ.
Тэгвэл ирэх сараас импортын татвар ногдуулснаар америкчууд Энэтхэгийн зарим төрлийн эмийг хэрэглэх боломжгүй болж, компаниуд нь зах зээлээс арчигдахаас өөр аргагүй болно.
Энэтхэгийн Худалдааны сайд Пиюш Гоял худалдааны хэлэлцээр байгуулах төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан. Тэрбээр Энэтхэгийн экспортын чухал салбаруудад татвар нэмж ногдуулахыг зогсоохыг хүсчээ. Түүний айлчлал бүтэлтэй болоогүй бол хэдийнэ хомсдолд ороод буй зах зээл улам л хүнд байдалд орно гэж үзэж байна.
Мэдээж үр нөлөө нь тухайн эмнээс хамааралтай байдаг өвчтөнүүдэд хамгийн их мэдрэгдэнэ. АНУ-д зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэгт бичиж буй жоруудын 60 орчим хувь нь энэтхэг эм байдаг аж. Ялангуяа стрессийн эсрэг Сертралин нь америкчуудын зайлшгүй шаардлагатай, хамгийн эрэлт өндөртэй эм. Эндээс харвал АНУ Энэтхэгийн эмийн хангамжаас салшгүй хамааралтай.
Энэтхэг эмнүүд АНУ-д үйлдвэрлэсэн эмнээс дор хаяж 3-4 дахин хямд гэдгийг салбарынхан хэлж байна.
Энэтхэгчүүдийн хувьд ч энэ шийдвэр гашуун эм болно. Яагаад гэвэл эмийн салбар нь Энэтхэгийн хамгийн том аж үйлдвэрийн экспорт юм. Энэтхэг улс жил бүр 12.7 тэрбум ам.долларын эм экспортолдог бөгөөд бараг татвар төлдөггүй гэхэд болно.
Бадарч тахар 3 цагийн өмнө 103.212.118.113
Трамп энэтхэгүүдийг хорлохгүй бол Трамп биш болно !
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.165.234
127тэрбум мөнгө бишэ