НЭМЭЛТ:
-Өмнөговь аймгийн Онцгой комиссийн шийдвэр гарч, Даланзадгад сумын ЕБС-ийн танхимын сургалтыг 2025 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулахаар Өмнөговь аймгийн ОК шуурхай хуралдаж шийдвэрлэжээ. Мөн онцгой комиссоос эцэг эх, асран хамгаалагчид эрүүл ахуйн халдвар хамгаалалыг баримтлан хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Өмнөговь аймгийн Онцгой комисс өнөөдөр /2025.03.13/ шуурхай хуралдаан зарлажээ. Тодруулбал, тус аймгийн Даланзадгад сумын зарим ерөнхий боловсролын сурагчдад улаанбурхан өвчний тохиолдлууд илэрсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зарим хязгаарлалт, зохицуулалтын талаар хэлэлцэх аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр гуравдугаар сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 11 тохиолдол лабораториор батлагдаад байгаа юм. Сэжигтэй тохиолдлуудын сорьцыг лабораториор баталгаажуулж байгаа учир хариу гараагүй байхад ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байгаа юм.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.
Тиймээс товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна.
Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.
Нүүрсний хулгай 3 цагийн өмнө 202.9.46.75
xятадууд улаан бурхан агуулсан нүүрс авахгүй гэв.