Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд өчигдөр /2025.03.12/ авто худалдааны төв шатсан осол гарчээ. Тодруулбал, 50х70 метрийн хэмжээтэй авто худалдааны төвийн барилгын хана, дээврийн хэсэг, эд зүйл шатаж 21 ширхэг автомашин хайрагдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан байна. Одоогоор холбогдох байгууллагууд галын шалтгаан, хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Урьдчилсан байдлаар ОБЕГ-ын алба хаагчид иргэн, аж ахуй нэгжид учирч болох дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэж мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж байгаа тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.
Нянбактер 3 цагийн өмнө 202.9.46.75
нянбактер машины наймаачдын эсрэг явуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа