"Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна"

"Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна"

"Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна"

Энэ сарын 11-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдсэн ч биеийн байдал дээрдээгүй хэвээр байна.

 "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэж ГССҮТ-өөс мэдээлжээ. Ослын талаарх шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-13 59.153.113.200

Энэ хоёр хүүхдийг бурхан ивээг!!!

Avatar

Нэргүй 2025-03-13 66.181.186.41

Бурхан аврал энэрэлдээ багтаах байхаа

Avatar

Зочин 2025-03-13 66.181.176.9

энэ эмнэлгийн жолооч нар гэж тусгай дуут дохиотой унана уу үгүй юу урсгал сөрөөд л замын хөдөлгөөний бүх дүрмийг шууд зөрчөөд л явдаг нэг хүний амь насыг аврах гээд бусдыг эрсдэлд оруулж болохгүй биз дээ замын хөдөлгөөний дүрэм дээр тусгай дуут дохиотой машин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай явна гэсэн байгаа шүү дээ тэрнээс биш урсгал сөрөөд дүрэм зөрчөөд яв гэсэн заалт байхгүй шүү дээ арай л юмаа өчнөөн олон хүний амь насаар тоглож байдаг

Avatar

Ажиллаж байсан хүн 2025-03-13 66.181.177.164

Авч яваа өвчтөн нь хүнд амь нас дээсэн дөрөөн дээр бол яарахаас яахав дээ. Бурхан минь гэж тийм аймшигтай юм болдог бай гэж. Яаж ч бодсон түргэний машиныг хүндэтгэх ёстой. Би л лав хотод урсгал сөрсөн сөрөөгүй зогсож өнгөрүүлдэг. Зүгээр тэгж явдаггүй л байх шүү.

Avatar

Нэргүй 2025-03-13 139.5.218.109

ЮУНДАА ЯАРЦГААДАГ БАЙНАА ЯАСАН АЙМШИГТАЙ ЮМ БЭ ЦООХОН БИДНИЙ МОНГОЛЧУУД АРХИ АВТО ОСЛООС Л СУЙРЦГЭЭХ ЮМ

Avatar

Зочин 2025-03-13 192.82.64.83

Хөөрхөн үрс хурдан эдгээсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж