АНУ-ын төлөөлөгчид Москваг, Путин Курскийг зорив

АНУ-ын төлөөлөгчид Москваг, Путин Курскийг зорив

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ-ын төлөөлөгчид Москваг, Путин Курскийг зорив

Украины тал 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ одоо бол бүх зүйл АНУ-ын ятгалгаас хамаарна гэж мэдэгдээд буй. Гэхдээ "Бөмбөг Оросын талбайд байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлсэн билээ.

Тэгвэл АНУ-ын төлөөлөгчид гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ыг зорисныг Дональд Трамп мэдэгдлээ. Чухам ямар албан тушаалтнууд гэдгийг тэр тодорхой дурдсангүй. Гэхдээ Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Үндэсний аюулгүй байдлын дарга Майк Уолтз Оросын талтай ярилцсан" гэж хэлсэн аж. Мөн "Бид энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг Оросоос шаардах болно. Бид энх тайванд урьд хожид байгаагүйгээр ойртож ирээд байна" гэжээ.

Ойрхи Дорнодын элч төлөөлөгч Стив Виткофф Саудын Араб дахь хэлэлцээний дараа Москваг зорино гэх мэдээллийг энэ долоо хоногийн эхээр эх сурвалж мөн өгч байв.

Харин Кремль гал зогсоох саналыг судалж үзэж байна гэжээ. Мөн Трамп, Путин нар утсаар ярих боломжтой гэж мэдэгдсэн байна.

Трамп Лхагва гаригт Ирландын ерөнхий сайд Мишеал Мартиныг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ тэр гал зогсоох саналын талаар эерэг зурвас хүлээж авснаа хэлсэн аж. Тэрбээр "Гэхдээ эерэг зурвас юуг ч илэрхийлэхгүй байж болно. Ноцтой нөхцөл байдал шүү дээ" гэжээ.

Гал зогсоох хэлэлцээрийн санал эрчимтэй яригдаж буй ч Орос, Украины нутаг дэвсгэрт дайн үргэлжилсээр байна. ОХУ-ын арми Зеленскийн төрсөн нутаг Кривой Рог болон Одесса, Днипропетровск, Харьковт цохилт өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин нөгөө талд ОХУ-ын Курск мужид Украин цохилт өгч байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Оросын цэргүүд Курскт амжилттай урагшилж, газар нутгаа эргүүлэн хяналтдаа авч байгаа аж. Тодруулбал, Оросын арми сүүлийн таван өдрийн дотор 24 суурин, 259 км2 талбайг 400 гаруй хоригдлын хамт эргүүлэн авчээ.

Тэгвэл ерөнхийлөгч Путин Курск дахь командлалын байранд айлчилсан тухай Кремль Лхагва гаригийн орой мэдэгдэв. Түүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов дагалджээ. Путин хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Курскт айлчилсан билээ. Энэ айлчлалынхаа үеэр Путин бүс нутгийг бүрэн чөлөөлөх тушаалыг цэргүүдээ өгчээ. Курскт олзлогдсон украин цэргүүдийг террорист гэж үзэх аж. Мөн Курск хоттой зэргэлдээ орших Сумы мужид ирээдүйн болзошгүй халдлагаас хамгаалахын тулд шинэ хамгаалалтын бүс байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Украины армийн командлагч Александр Сирський зарим цэргээ Курскээс гаргаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр телеграмдаа "Хамгийн хүнд үед украин цэргүүдийн амийг аврах нь миний нэн тэргүүний зорилт. Өмнө нь тийм байсан, одоо ч адил" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 74.14.87.27

путин курскээ эзлээд дээр нь эзэлсэн 4 мужаа авна украйныг нато-д оруулавгүй үгүй бол орешникдоно гээд гэдийнэ. бүx зүйл тодорxой.

Avatar

Шар 2 цагийн өмнө 202.55.188.117

Оросууд өчигдөр 500 гаруй украйны цэргийг олзолсон . Курскээс украйнчууд ум хумгүй хамаг зүйлсээ хаяад амиа аврахын төлөө үхэн хатан зугтааж бн лээ

Avatar

Нэргүй 25 минутын өмнө 202.126.91.18

Гэж,,,, конашенков чамд хэлээ юү,,,

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 202.9.47.35

ДАЙН ХИЙЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ОРОСЫГ БҮРЭН БУУЛГАЖ АВАХ БАЙСАН ЮМ . БАРУУНЫХАН ГЭЖ ДАНДАА ХУЛЧГАРУУД.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.180.122

Новарын гужаагийн э****з хурлийз шарлийзууд аа украйны фашистууд курскт хиар цохиулж бна юу гэмээр бна даа

Avatar

Сээгий 3 цагийн өмнө 103.57.93.149

Путин юу гэж тийнээ очих вэ 3 дах орлон тоглогчоо явуулаа биз бункертээ бүгж хэвтээ биз

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.21.126.107

чам шиг х*******н эрлийзд нүүр байхгүй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.186.111

Энэ орос дебыль одоо яажаагаан,,,камуфляж өмсцөн,,,пан зэлээнскийг дуурайж далдаганаад ,,,,хошного трамптай хэрэлдэх гэжаагаамуу,,,,

Avatar

Балдан 4 цагийн өмнө 66.181.184.134

"Бункерный" саяхан үхчихлээ. Үлдсэн тэнэг хувилбарууд нь лалартаад хаа холдох вэ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 45.141.215.88

Бункерный нацист алиалагч Зеля хар тамхиндаа хордоод талийчихсан уу, эсвэл барууны ЛГБТ эзэд нь янзалчихсан уу? ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж