"Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого Хятадын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна.
Энэ онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа эзэлж байна.
Монгол Улс 2024 оны найман сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм" гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас 2025 оны төсвийг өргөн барих үеэр танилцуулж байсан.
Он гарсанаас хойш Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурсан нь эдийн засагчид, судлаачдын санааг чилээсэн. Улмаар УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц төсөвт тодотгол оруулах, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх шаардлагатай гэдгийг анхааруулсан. Цаашлаад ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч, гадаад валютын албан нөөц буурсаар байгаа нь дайран дээр давс нэмсэн асуудал болсон. Түүнчлэн Монголбанкнаас бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар өсгөж 12 хувьд хүргэсэн нь эдийн засаг эвгүйтсэн гэдгийн бас нэг дохио.
Монголын эдийн засагт энэ мэтчилэн хямарлын янз бүрийн дохио илэрсээр байна. Монгол Улсын Гаалийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гаргасан дүн мэдээг аваад үзвэл Монгол Улс 10.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлт болсон.
Гэтэл өчигдөр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, сангийн бодлого, хөрөнгө оруулалт, өр төлбөрийг хариуцдаг холбогдох яамдыг толгойлж байгаа сайд нарын хийсэн мэдээллээс харахад бүх зүйл хэвийн байгаад зогсохгүй, хямрал нүүрлэвэл түүнийг даван туулах "Б" төлөвлөгөө байгаа гэж мэдэгдэв.
Тухайлбал, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, дутсан орлогыг экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Нүүрсний экспортын хэмжээтэй холбоотой мэдээлэл өгье. Монгол Улс 2022 оноос эхлэн хуулийн дагуу уул уурхайн биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энд нэг зүйл байгаа нь, уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрс маань эргээд тодорхой хугацааны дараа, дунджаар 3-4 сарын дараа хил нөхцлөөр тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдээллээр 12.4 сая тонн нүүрс Монгол Улсаас экспортод гарсан. Үнийн хувьд мэдээж буурсан, хүлээлттэй байгаа. Энэ бол давагдашгүй хүчин зүйл буюу бидний тооцоолоогүй хүчин зүйл буюу Доналд Трампын тарифтай холбоотой асуудал буюу АНУ-ын дэлхийн улс орнуудтай хийж буй худалдааны асуудалтай холбоотой ийм хүндрэлүүд үүсэж байгаа. Засгийн газар дээр мэдээж өнөөдөр ярьсан зүйл нь төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал хүрээгүй.
Төсвийн орлого бүрдүүлэлт дээр бид Б хувилбараар экспортыг дэмжих ажлын хэсэг гаргаж Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Манай яамны тухайд биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүнүүд буюу нүүрс, зэс, төмөр, жонш, цайран дээр бүтээгдэхүүн болгон дээр олборлолтоо нэмэгдүүлж экспортоо нэмэгдүүлж гарч буй дутагдлыг нөхнө" гэсэн юм.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн орлого, зарлага хэвийн байгаа бөгөөд тэр ч бүү хэл хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн сайн байгааг тодотголоо. Мөн Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 гүйцэтгэлтэй явж байна гэв. Харин нүүрсний үнэ нэлээд унаж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Монголд сайн мэдээ биш гэдгийг ч хэлсэн. Гэсэн хэдий ч "Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсээгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Тэр дунд орлоготой холбоотой заалт байдаг. Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд ийм хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна.
Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо.
Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцлоё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна. Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа. Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан. Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана гэв.
Ямартай ч одоогийн байдлаар бүх зүйл тогоо хөмөрсөн мэт болчихоогүй л байгаа юм байна гэж итгэн Засгийн газраас хэрэгжүүлэх Б төлөвлөгөө юу байхыг харах л үлдлээ. Төсвийн төлөвлөгөө, төсөөлөл, төлөвлөлтөө хийхдээ бид ч тааруухан л хүмүүс дээ. Харж л байя.
Төв 2025-03-13 66.181.185.95
МАН ДАНГААРАА ЗГ БАЙГУУЛЬЯА ТУВААНЫГ ЗАЙЛУУЛ
Нэргүй 2025-03-13 202.9.41.85
Дампуурцаан
Нэргүй 2025-03-13 103.212.119.179
бүгд зайлах л үлдсэн малнуудаа
yag l unendee 2025-03-13 66.181.190.15
.60-аад онд би жаахан 10 орчим хастай байхад циркийн алиалагч Содном,Данзан гээд 2 хүн байглаа в Тэр үед одоогийн хошин хогийг шог гараа тогдох гэнээ.Данзан Содном гуай 2 нэг нь чөтгөр замд нь таарч морийг нь тушчихаад явуулдаггүй гэтэл нөгөөх нь хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэж байж билээ: Түүн шиг ардчилал,зах зээлийн нийгэм гэгчийн үед үнэнч шдрага хүн эрс цөөрч худалчуудын бүхэл бүтэн арми болж залуу үе маань гараад ирдэг бхйнх ш дээ ккк.
И 2025-03-13 103.212.118.18
нүүрсээр олсон хэдэн $- нь Японы төмрийн хогны цэвэрлэгээнд өгчих юм. Хотын бүх талбай мютозамын 1р эгнээ төмрийн хогний зогсоол болчихход байхад импортын машиныг насжилт хүрдний байрлалаар хориглох шийдвэр гаргачихгүй хөлдүү ЗГ. ХУДЛАА ЯРИХААС ЦААШГҮЙ, ХӨЛДҮҮС !
Нэргүй 2025-03-13 66.181.190.15
хэлээд яахав дээр нь манай екүүд дэвэн дэлхийгээр сэтгүүлчид,урлагийнхан гээд хэдэн зуун хүн дагуулаад төрийн өндөр түмшинд айлчлах аа .Мэдээж тэр олон хүний замын зардал. хоол унд байр нь дээд зэрэглэлийнх байж таарна.гээд бодохоор тамдаггүй их ногоон мөнгө урсаж байна.уБас гаднаас маш олон улсийн өндөр дээд албны хүмүүсийг урьж ирүүлнээ ярих ч юм биш.Хэцүү хэцүү
Нэргүй 2025-03-13 103.212.119.179
одоо машин тэрэг ярихаа зогсоох хэрэгтэй машин блл огтоос хог биш удахгүй машины төмөр хог биш болно машин тэрэгээ орхиод үйлдвэр барих юм л ярих хэрэгтэй шүү дээ
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
Жавхлан бол яс юман дэр орон гаран хүн гэдгийг бид 24 оны 12 сард бодитоор харсан шүү дээ. Магадгүй сэтгэцийн эмнэлгийн орон дээр байх учиртай хүн байж ч мэднэ. Тэгэхэд тэрбээр нэг нүдээрээ иргэд рүү басамжлангуй ширтэн яг одоогийнхоо ярьдагийг давтаж байсан. Гэтэл ерөнхийлөгч хориг тавиад ороод ирэхэд тэр нөгөө нүдээрээ түүн рүү тахимдангуй ширтэнгээ "Тийм, тийм, төсвийг танах гэсэн таны саналтай би яг нэг ижил байр суурьтай байна. Таны долоон зөв" гэж хэнэг ч үгүй айлдсан шүү дээ. Баримт шүү.
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
Одоо тэр орон орон дээрээ явна уу, гаран гаран дээрээ байна уу гэдгийг бид байтугай бурхан ч таашгүй. Түүнд Б байтугай Я хувилбар хүртэл жагсаастайгаа байгаа гэдэгт бид итгэх ёстой юу! Хэдийгээр Халхын заяа их ч гэлээ бидний тавьлан ийм л зүйлээс, ийм л хүмүүсээс хамаарч байна гээд бодоход юутай гашуун бэ!
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
Одоо эрүүл саруул хүмүүссэн бол жагсаал цуглаандаа ороод төсвийг тодотгохыг шаардаж засагт шахалт үзүүлэх сүүлийн боломж. Гэвч хулгайчуд, хулгайч үндэстэнд энэ хамаагүй шиг байна. Ядахдаа хамгийн эхний ээлжинд нүүрсний бодит үнийг рдоо байгаа нөхцлөөр тогтоох асуудал чухал. Ингэхэд л төсөвт 2.5 тэхбум долларын онгорхой гараад ирнэ. Сох дутна. Тэгээд цааш нь үргэлжлүүлбэл зардлыг энэ хэмжээгээр танана гэсэн үг. Гэтэл Ман, Оюун-Эрдэнийн хүсэхгүй ганц зүйл нь энэ. Тэр, тэд цавчаагаа алдана гэхээс
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
Угсаатны цөөнхөөр удирдуулсан Манан бүлэглэл улс орныг, ард түмнийг чингэж идэж, хоослож байна. Бүх юм нүднээ ил. Үүнийг иргэд харахгүй байна уу эсвэл харахыг хүсэхгүй байна уу? Үүнийг л би гайхаад байна. Төсвөөр хөөвөл 260,000 албан хаагчийг тойроод 1.6 сая иргэн төсвийг тонож иддэг. Үндсэн утгаараа Монголын ард түмний 1/3 нь хулгай хийж амьдардаг гэсэн үг. Үүгээрээ бол иргэд хямрал нүүрлэж байхад амирлангуй сууж буйг ойлгоход ядах юмгүй. Эрх баригчид бол яахав, үндсэн ажил нь худлаа ярих, хуур
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
ах, хулхидах, хулгайлах. Утааны сонсгол гэж боллоо. Бас л жүжиг. Яахав олз нь дарж дарж хамгийн багадаа 1000 хүн амь үрэгдсэнийг олноороо мэдэж авлаа. Уг нь сүүлийн хохирлгчдын гол буруутан нь сайд Чойжилсүрэн шүү дээ. Духан дээр нь бичээтэй байхад л түүнийг ядахдаа гэрчээр ч дуудаагүй. 2023 оны намар Чойжилсүрэн яг энэ Жавхлангийн оронд гөлөлзөөд худлаа яриад, амлаад явж байсан шүү дээ. Түлш нь тасарцан байдаг. Өвөл болох гэж байдаг. "За, айлтгүй. Тайван бай. Би Хятад түлш оруулж ирээд асуудлыг
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
шийдээд өгнө. Одоо цаг тулцан учир худалдаж авахааё өөр аргагүй. Бидний л байгаа царай гэж ам шүд алдан, дахин амлдт үүрэг авч жүжиглээд байсан. Мэдээж Чойжилсүрэн л болсон хойно юу гэж боломжийг алдахав. Өөтөө шиг хийхээ юу гэж мартахав. Гэтэл тэр өвлөөс хүмүүс ялаа шиг үрэгдэж эхэлсэн. Сүүлийн 2 жилийн статистик бэлээхэн байна. Сонсгол дээр ч дурьдсан. Гэтэл ард түмэн таг. Чойжилсүрэн ч сайдаараа улираад малилзаж явна. Хүмүүс бүр ч ихээр, бүр эгр бүлээрээ хордож үхэх болсон. Худлаа юу? Одоо 2
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
5 оны төсөв дээр гөлөг төөрүүлж, чихэр долоолгох Ман-н ээлжит операцийг Жавхлан ахлаж байх шив дээ. Асуудалгүй л гээд даналзаад байгаа биз. Нөгөдүүл нь харъя, харж л байя гээд л. Хараад юу болохов дээ. Бүгдэд тодорхой биз дээ. Тоо мэддэггүй сэтгүүлч хараад энд юу болох вэ! Ядаж байхад амлалт дотор нь худлаа тоо цохиж явааг ч мэдэх чадал байхгүй. Монгол улсын 2024 оны ДНБ 95 биш 80 их наяд төгрөг. Үүгээр бол аюулын харанга аль хэдийн дэлдцэн. Нөөцөн дөх алтаа зараал болоо юу? Өвлийн идшээрээ пари
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
зохин байгуулж гудамныхныг дайлаад сууж байгаа айлыг юу гэх вэ? Тэд эрүүл хүмүүс мөн үү? Хямрал нүүрлэхэд зардлаа тэлж хоосон цаас хэвлэж суугааг юу гэж ойлгохов? Энэ засаг сонгуульт хоёр мөчлөгийн турш ийм шоу хийлээ. 3 мөчлөгийн турш мөнгө цаас хэвлэж тараалаа. Өнөөгийн инфляцийн суурь аль 17 оноос тавигдсан. Оюун-Эрдэнэ энэ аврах нэртэй мөртөө улсаар нь а**х операцийг тун ч дадамгай ашигладаг болоод байна. Өрмийг нь тэр намтайгаа хамдаг. Үлдсэн дээр нь улныхан орж инфляцийг нуруундаа үүрдэг.
ИРГЭН 2025-03-13 139.5.217.71
ЦААШДАА ЯМАР Ч ХҮНДРЭЛ ҮҮСЭХ ЮМ БИЛЭЭ. МЭДЭЭТЭЙ БАЙХГҮЙ БОЛ ТРАМПЫН БОДЛОГО ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙГАА ЦААШДАА ТЭР НЬ ХЭРЭГЖЭЭД ГҮНЗГИЙРЭЭД ИРЭХЛЭЭР ЯМАР ҮР ДҮН АВЧИРАХЫГ ТААЖ МЭДЭШГҮЙ БИЗ ДЭЭ. ЦАГ ЗУУРЫН ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ БАЙХАА. СҮХ ДАЛААТАЛ ҮХЭР АМАР
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
Харж л суух гэнэ шүү. Нүдэн дээр нь улсаар нь ард түмнээр нь дээрэмдээд, хувхайлаад, ховх сороод, шалдлаад байхад л хүлцэнгүйгээр нусаа татаж, бандаашаа маажих хогийн ард түмэн. Нүдэн дээр чинь та нарыг дээрэмдээд байна, хөөе. Бүр удаа дараа! Нэг ашигласан заль мэхээ хүртэл 10, 20 давтаат байхад л мэдрэлгүй сууж байдаг амирлангуй нь дэндсэн амитад. Дахин дахин дэгээ тавихад л ёс юм шиг бүдэрч унаад л чимээгүй яваад өгнө. Өчнөөн олон удаа сонгол гэж жүжгээр нүд хуурч байхад тархинд нь юу ордог б
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
айна аа. Уг нь бүгд хулгай шүү дээ. Согсгол гэдэг жүжиг дээр хэргийн эзэн олддоггүй нэг зүй тогтолыг ядаж анзаарсан уу? Албаар эзнийг төөрөгдүүлээд байгаан. Баахан хүнтйг авчтрж ирээд л асууна. Чи хулгайлсан уу, п… минь хэмээн асар их омогтойгоор асууж иргэдээр алга ташуулна. Эхний сцэн. Тэгээд л сонсгол даргалагч асуугдагчид руу агсран, бөөн уур омгоо суллаж хаяж буйгаар жүжиг эхэлнэ. Худлаа юу? Б.Энхбярыг хар. Чинбүрэнг хар. Ялгуусан дүрээр цаазын элдийг далайгсад. Нөгөө тийш харж иргэд рүү
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
"За, та бүхэн энэ илдийг харж байгаа биз? За энэ шүү дээ. Яг одоо цавчихад бэлэн. Тэр хулгайчуудыг хар. Айсандаа чацгаа шавхан чичэрч зогсоно. Одоо үзүүлээд өгнө. Сонсгол эхэлснээс хойш над руу амь гуйн залгацгааж байна, цаадуул чинь. Хулгайчууд гэсэн үг. Гэвч тэгэх байлгүй. Би шүү дээ. Би чинь үзүүлээд өгөлгүй яахав дээ, тийм биз дээ. Хараад л тайван сууж бай." гэж айлдана. Гэвч сонсгол болгоны сүүл рүү байдал өөрөөр эргэнэ. Нөгөөх илд далайгчийн дүр ч хийсэн арилж шүүх ажиллагааны сценариар эх
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
элсэн сонсгол гэх дориун ажил нь ердийн асуулт хариулт, АХА болж хувирна. "Чи хулгай хийсэн үү? – Яалаа гэж дээ, намайг хар л даа. Арай ч дээ. Би хулгай хийх хүн харагдаад байна гэж үү? – Үгүй. Суу." "Дараагийнх нь. Чи юу? – Юу ярьж байна аа, та? – Та бид хоёр чинь тэр төсөл дээр хамт ажиллаа биз дээ. Та дарга, би цэрэг байсан. Та надад өөрөө тушаахдаа…- Хм. суу". " Юу суу гэж. Би ярих гэж байна. Адилхан юу яачихаад. Одоо болохоор нэг нь гэмгүй, нөгөө нь яллагдах гэж үү. Би ерөөсөө нэрээ цагаа
Нэргүй 2025-03-13 66.181.161.30
тгуулж…- Алив хээн! Зүгээр л сонсголшдээ. Чи чинь бүр итгэциймүү? Сонгуульд зориулж тоглож байхад, арай ч дээ, чи одоо. Сууж бай. Угаасаа энд байгаа бүх хүнийг эхлэж яллаад, дараа нь цагаатгана. Ямар улсаараа бүгд шоронд суултай нь биш, тийм биз дээ! Ачигдахдаа хүрвэл малчид нь хүртэл ачигдах болчихоод байхад…" гэх мэтээр сүржин нэртэй ялгуусан сонсголууд үргэлжилнэ. Энэ юу гэсэн үг вэ? Чухамдаа бүгд хулгайчууд. Зохион байгуулагч нь Ман, Ан. Товчхондоо Манан. Хөшигний цаана байтугай тайзан д
зочин 2025-03-13 66.181.187.92
Урьдчилан алдагдлыг мэдэрч тооцож тухайн үед арга хэмжээ авч мэдрэмжтэй чадварлаг ажиллаж байгаа нь сайн хэрэг шүү амжилт хүсье ,
Хулгай 2025-03-13 202.9.46.75
Хулгайн данхайсан том төрийг цомхотго, гахай цөөл
Зочин 2025-03-13 202.131.246.245
Зарлагаа танах л чухал.