Хямралыг давах Засгийн газрын Б төлөвлөгөө…

Хямралыг давах Засгийн газрын Б төлөвлөгөө…

Хямралыг давах Засгийн газрын Б төлөвлөгөө…

"Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого Хятадын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна.

Энэ онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа эзэлж байна.

Монгол Улс 2024 оны найман сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм" гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас 2025 оны төсвийг өргөн барих үеэр танилцуулж байсан.

Он гарсанаас хойш Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурсан нь эдийн засагчид, судлаачдын санааг чилээсэн. Улмаар УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц төсөвт тодотгол оруулах, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх шаардлагатай гэдгийг  анхааруулсан. Цаашлаад ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч, гадаад валютын албан нөөц буурсаар байгаа нь дайран дээр давс нэмсэн асуудал болсон. Түүнчлэн Монголбанкнаас бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар өсгөж 12 хувьд хүргэсэн нь эдийн засаг эвгүйтсэн гэдгийн бас нэг дохио.

Монголын эдийн засагт энэ мэтчилэн хямарлын янз бүрийн дохио илэрсээр байна. Монгол Улсын Гаалийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гаргасан дүн мэдээг аваад үзвэл Монгол Улс 10.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлт болсон.

Гэтэл өчигдөр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, сангийн бодлого, хөрөнгө оруулалт, өр төлбөрийг хариуцдаг холбогдох яамдыг толгойлж байгаа сайд нарын хийсэн мэдээллээс харахад бүх зүйл хэвийн байгаад зогсохгүй, хямрал нүүрлэвэл түүнийг даван туулах "Б" төлөвлөгөө байгаа гэж мэдэгдэв.

Тухайлбал, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, дутсан орлогыг экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Нүүрсний экспортын хэмжээтэй холбоотой мэдээлэл өгье. Монгол Улс 2022 оноос эхлэн хуулийн дагуу уул уурхайн биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энд нэг зүйл байгаа нь, уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрс маань эргээд тодорхой хугацааны дараа, дунджаар 3-4 сарын дараа хил нөхцлөөр тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдээллээр 12.4 сая тонн нүүрс Монгол Улсаас экспортод гарсан. Үнийн хувьд мэдээж буурсан, хүлээлттэй байгаа. Энэ бол давагдашгүй хүчин зүйл буюу бидний тооцоолоогүй хүчин зүйл буюу Доналд Трампын тарифтай холбоотой асуудал буюу АНУ-ын дэлхийн улс орнуудтай хийж буй худалдааны асуудалтай холбоотой ийм хүндрэлүүд үүсэж байгаа. Засгийн газар дээр мэдээж өнөөдөр ярьсан зүйл нь төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал хүрээгүй.

Төсвийн орлого бүрдүүлэлт дээр бид Б хувилбараар экспортыг дэмжих ажлын хэсэг гаргаж Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Манай яамны тухайд биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүнүүд буюу нүүрс, зэс, төмөр, жонш, цайран дээр бүтээгдэхүүн болгон дээр олборлолтоо нэмэгдүүлж экспортоо нэмэгдүүлж гарч буй дутагдлыг нөхнө" гэсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн орлого, зарлага хэвийн байгаа бөгөөд тэр ч бүү хэл хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн сайн байгааг тодотголоо. Мөн Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 гүйцэтгэлтэй явж байна гэв. Харин нүүрсний үнэ нэлээд унаж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Монголд сайн мэдээ биш гэдгийг ч хэлсэн. Гэсэн хэдий ч "Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсээгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Тэр дунд орлоготой холбоотой заалт байдаг. Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд ийм хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна.

Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо.

Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцлоё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна. Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа.  Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан. Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана гэв.

Ямартай ч одоогийн байдлаар бүх зүйл тогоо хөмөрсөн мэт болчихоогүй л байгаа юм байна гэж итгэн Засгийн газраас хэрэгжүүлэх Б төлөвлөгөө юу байхыг харах л үлдлээ.  Төсвийн төлөвлөгөө, төсөөлөл, төлөвлөлтөө хийхдээ бид ч тааруухан л хүмүүс дээ. Харж л байя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 66.181.161.30

Харж л суух гэнэ шүү. Нүдэн дээр нь улсаар нь ард түмнээр нь дээрэмдээд, хувхайлаад, ховх сороод, шалдлаад байхад л хүлцэнгүйгээр нусаа татаж, бандаашаа маажих хогийн ард түмэн. Нүдэн дээр чинь та нарыг дээрэмдээд байна, хөөе. Бүр удаа дараа! Нэг ашигласан заль мэхээ хүртэл 10, 20 давтаат байхад л мэдрэлгүй сууж байдаг амирлангуй нь дэндсэн амитад. Дахин дахин дэгээ тавихад л ёс юм шиг бүдэрч унаад л чимээгүй яваад өгнө. Өчнөөн олон удаа сонгол гэж жүжгээр нүд хуурч байхад тархинд нь юу ордог б

Avatar

зочин 31 минутын өмнө 66.181.187.92

Урьдчилан алдагдлыг мэдэрч тооцож тухайн үед арга хэмжээ авч мэдрэмжтэй чадварлаг ажиллаж байгаа нь сайн хэрэг шүү амжилт хүсье ,

Avatar

Хулгай 49 минутын өмнө 202.9.46.75

Хулгайн данхайсан том төрийг цомхотго, гахай цөөл

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.131.246.245

Зарлагаа танах л чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж