Хотын төвөөс баруун тийш тав хүрэхгүй км яваад Гандангийн дэнжид очив. Сүсэгтэн олны ихээр цугладаг төв ганданг тойроод гэр хорооллын айлууд байрлана. Тэдгээр айлуудын ихэнх нь нүхэн жорлонтой гэж н.Даваасүрэн хэлэв. Түүний хувьд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны дугаар тоотод оршин суудаг. Энэ газартаа 20 орчим жил амьдарч байгаа. Тэднийх нүхэн жорлон ашигладаг. Энд байх 20-иод жилийн хугацаанд хашаандаа хоёр удаа жорлонгийн нүх ухаж, жорлонгоо шилжүүлж байрлуулсан. Жорлонгоо 2-3 метр ухуулдаг. Арваад жил бол болоход 00 дүүрч ашиглах боломжгүй болдог. Зундаа бороо их орохоор бас халина. Сүүлийн үед айлууд эко 00 тавиулдаг болсон байна лээ. Тэр нь бохироо соруулж болдог гэж хийлгэсэн айл нь ярьсан. Нүхэн жорлон болохоор бохирыг нь соруулах боломжгүй. Яагаад гэхээр хөрс нь нураад бөглөрчихнө.
Тиймээс нэг л дүүрсэн бол дахин шинээр нүх ухаж барихаас өөр арга байхгүй.
Сүүлдээ ухах газар олдохгүй болох шинжтэй. Энэ жорлонгоо дүүрэхээр тэр эко жорлонг нь хийлгэе гэж бодож байгаа” гэсэн юм.
ӨВӨЛ ДҮҮРЭЭД ХӨЛДЧИХӨӨР ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ
Гандангийн зүүн талд байрлах гэр хорооллын нэг л гудамжаар алхаж айлуудыг ажиглахад тухайн гудамжинд арав гаруй айл модон жорлонтой байгаа нь хашааны гаднаас харагдав. Ингэхэд ихэнх айлын жорлон нь модон мурийж, яйжийсан байх аж. Гудамжинд явах залууд сурвалжлага бэлтгэж байгаагаа хэлж жорлонгийнх нь нөхцөл байдлыг харж, зургийг нь дарж болох эсэхийг асууж зөвшөөрөл авав. Тэднийх ч мөн дээр хэлсэнчлэн модон жорлонтой. Өнгө үзэмж тааруухан. Жорлонгийнх нь бохир дүүрч, гадагшаа халих дөхсөн харагдав. Өвөлд бохирдлыг цохиж дундраадаг байна. Зуны улиралд юм угаасан воктой ус хийхээр бохирдол нь доошоо суудаг. Өвөл бол дүүрээд хөлдчихөөр орж гарахад хүндрэлтэй байдаг гэсэн юм.
Тэдний хашаа давчуу дээрээс нь гурван айл амьдардаг учир жорлонгийн нүх ухах талбай байхгүй ажээ. Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонд тухайн хорооноос нь жилд нэг удаа ариутгал үнэ төлбөргүй хийж өгдөг байна. Харин энэ залуугийн хувьд зуны улиралд муухай үнэрийг нь дарахын тулд хлорамин, жавелин зэрэг ариутгалын бодис цацдаг гэнэ. Гурван гэрээрээ нийлээд тэр эко 00 гэдгийг нь тавиулчхаж болдоггүй юм уу гэхэд, энэ хашааг түрээсэлж суудаг болохоор сайн мэдэхгүй л байна. Ямартай ч энд амьдарч байгаа болохоор өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авдаг гэдгийг хэлэв.
ЭКО 00 НЬ ХӨРС РҮҮ БОХИР ШИНГЭХГҮЙ ГЭДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ
Тэгвэл гэр хорооллын нүхэн жорлонгийн тоог багасгах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жил СХД-ийн 32 дугаар хороо буюу Биокомбинат орчимд нэг айлын 200 мянган төгрөгөөр бохирыг нь соруулах боломжтой эко 00-ыг 500 гаруй айлд шийдэж өгсөн байна.
Жорлонгийн нүхийг ухаад тухайн ухсан нүхэнд бетон кольцо суулгаж, ёроол хэсгийг бетоноор цутгаж хийснээр бохирыг соруулах боломжтой мөн бохир нь хөрс рүү шингэдэггүй гэдгээрээ давуу талтай юм байна.
Тус хорооны хэсгийн ахлагчийн хэлж буйгаар энэ онд мөн тус ажлыг үргэлжлүүлэх байх, яг сайн хэлж мэдэхгүй байна гэв.
ХӨЛДӨЖ ДҮҮРСЭН 00-ЫГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УХНА
Хөлдөж дүүрсэн 00, муу ус ухаж тээвэрлэнэ гэх зарын дагуу холбогдож үнэ, ханшийг тодруулахад өвлийн улиралд дүүрсэн 00-ыг 100-250 мянган төгрөгөөр ухдаг. Зун бохирыг 150-200 мянган төгрөгөөр соруулдаг гэсэн юм. Айлуудын хувьд энгийн нүхэн жорлонгийн хувьд бохир нь хөрс рүүгээ шингэчихдэг учир дор хаяж арван жил асуудалгүй байдаг байсан.
Харин жорлонгоо соруулах боломжтой шийдэхээр хурдан дүүрчихдэг, ухуулах болон соруулахад үнэтэй гэх шалтгааныг хэлдэг байна.
АЖЛЫН ХӨЛС, МАТЕРИАЛ, НҮХ УХАХ ГЭЭД БҮГД НИЙЛЭЭД 2 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ БОЛСОН
Модон жорлонгоос татгалзаж эко 00-ыг шийдсэн Батбаяртай утсаар холбогдож давуу талыг нь лавлахад, “манайх Баянзүрх дүүрэг Чулуун овоо орчимд хашаа байшинд амьдардаг. Эндээ 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 00 нэг ч засаж, янзалж ухаагүй. Ерөнхийдөө өвөлдөө дүүрээд төвөгтэй байсан. Харин өнгөрсөн зун хашаа, хороогоо засварлаж янзлахдаа жорлонгоо бохирыг соруулах боломжтойгоор эко байдлаар шийдсэн. Жилдээ хоёр удаа л ухуулж, соруулдаг. Цөөхөн ам бүлтэй болохоор нэг соруулчихад зунаа даадаг. Энэ өвөл ч мөн ялгаагүй нэг ухууллаа. Одоо асуудалгүй байна. Ажлын хөлс, материал, нүх ухах гээд бүгд нийлээд 2 сая орчим төгрөг болсон шиг санаж байна. Эко 00 шийдэж өгснөөр хөрсний бохирдол, халдварт өвчлөлөөс сэргийлэх боломжтой л гэж бодож байгаа. Манай нийслэлд чинь өчнөөн мянган нүхэн жорлон бий гэсэн биз дээ. Ингээд шийдэж болох л юм байна” гэсэн юм.
"Улаанбаатарт нийт 680 мянган жорлон, 17 мянган худагтай хотод ус, гол цэвэр байх боломж тун бага" гэж Усны газрын дарга, доктор З.Батбаяр "Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан мэдээлэл хийх үеэрээ ярьж байв.
Нүхэн жорлон бол төрөл бүрийн өвчин үүсгэгч, нян, бактерийн эх уурхай гэж ойлгож болно.
Урин дулаан цагт нэг жорлонгоос ялгарах, агаарт дэгдэх хорт бодис нь утаа их ялгаруулдаг автомашинаас илүү гэхээр энэ асуудлыг анхаарахгүй байж боломгүй.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар, нийслэлийн есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой байжээ. Тэгвэл 201 аж, ахуй нэгж нь стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонтой байсан бол төвлөрсөн шугамд холбогдсон долоон аж, ахуй нэгж байсныг албаныхан хэлэв.
Нийслэлийн хүн амын эрүүл мэндэд чимээгүй заналхийлж байгаа зүйлийн нэг нь хөрсний бохирдол. Хөрсний бохирдлоос үүдэж халдварт өвчин тэр дундаа 0-5 насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвдөх нь жил бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг. Хөрсний бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл нь бохирдол нь хөрсөнд шингэдэг нүхэн жорлон юм. Асуудлын тухай өчнөөн жил ярьж байгаа ч 21 дүгээр зуунд нүхэн жорлонгоосоо салаагүй манайх шиг улс дэлхийд ховор биз ээ!
Gandangiin ailuudiig nuulgee . 1 минутын өмнө 59.153.115.192
Naad gandan denj chine 300 400 jil humuus amidraad odoo bohirtoo jivj baigaa gazar aa . Shuud ailuudiig ni nuulgeed hotiin zahiin bairnuud ruu oruul aa .Hucheer nuulge .
ужуж 24 минутын өмнө 59.153.115.24
Монгол бүдүү дарга нар дээр үеээсээ ажил хийдэггүй байсан нь ажиглагддаг. Найр наадам морьтой холбоотой даргыг шууд төрөөс зайлуулж байх нь зүйтэй. Тэр морио харж хуял тачаалаа хөдөлгөөд төрийн эрх мэдлээс хол яаж байх нь маньд хамаагүй. 80, 90-ээд оны хотын дарга нар юу хийх ёстойгоо ойлгоогүй малнууд, за дээр нь тэрнээс хойшихууд нь ойлгомжтой. Дээр нь ИТХ гэж хэнд ч хэрэггүй зүйл байх. СӨХ, иргэдийн төлөөлөл гэх мэт хулгайч Монгол хүнд тохирохгүй зүйлс байгаад байна. Газар эзэмшүүлдэг нь буру
Нэргүй 27 минутын өмнө 103.212.117.219
Нүхэн жорлонгоо тухтай аятайхан бариад цэвэрхэн байлгаж болнодоо дэндүү арчаагүй амьдардаг айоууд олон байх юм тэгсэн хир нь ээмэг бөгж утсанд мөнгө хайрлахгүй
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.158
Гандангийн газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй
зочин 2 цагийн өмнө 202.9.46.156
бороо орохоор гэр хорооллын жорлон урсаж хотоор нэг нян бактер , өвчин тараадаг………….
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123
хуулиараа бол миегомбын зомби сорж цэвэрлэж өгөх ёстой доо. тэр арьс хаана байдаг юм бол доо.