Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөнийг өчигдөр /2025.03.12/ зарлалаа. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өсчээ.
Ингэхдээ шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
Хуучин орон сууцны үнэ ч мөн өссөн бөгөөд шинэ орон сууцны үнэтэй дүйх болсон нь анхаарал татаж буй юм. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.
Монгол Улс 996 мянган өрхтэй ч 71 хувь нь буюу гуравны хоёр нь орон сууцгүй байна гэсэн судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан.
Мөн 2023 оны байдлаар орон сууцгүй, сарын орлого нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй 333 мянган өрх бий.
Сарын орлого нь 460 мянгаас 660 мянган төгрөг дотор эргэлдэж буй 300 мянган өрх байгаа судалгааг ч дээрх яамнаас гаргасан билээ. Үндсэндээ хамтарсан Засгийн газрын хувьд бага дунд орлоготой иргэдээ хэрхэн орон сууцанд хамруулж, агаар, хөрсний бохирдлоо шийдэх вэ гэдэг асуудал хоолойд тулсан ажлынх нь нэг болсон.
Залуу гэр бүлийн тулгамдсан асуудал нь мөн л байр. Гэвч орон сууцны үнэ сар тутамд өссөөр байгаа нь урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд ч амаргүй болгосон. Учир нь, 1 м2 нь 4.4 сая төгрөгийн үнэтэй 50 м2 байр худалдаж авах болоход урьдчилгаанд 66 сая төгрөг төлөх шаардлагатай. Иймээс нэг хэсэг нь байрны урьдчилгаа хийхийн тулд гадаадыг ч зорьдог. Харамсалтай нь, үнийн өсөлтөөс шалтгаалж, байр шинэ, хуучнаасаа үл хамаарч үнэ нь өссөөр тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй дүйж мэдэхээр болов.
Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулах тухай зорилт хэрэгжих боломжгүйд хүрнэ.
Баригдлаа ч тэнгэрт тулсан үнэтэй байрыг худалдан авах хүн нь хэд байх бол. Лав л зорилтот бүлгийнхэн буюу бага дунд орлоготой иргэдэд хүртээлгүй хөтөлбөр болж хувирна. Иймээс Засгийн газар зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах хөтөлбөрөө тодорхой болгохгүй бол үнийн өсөлтийг дааж, байртай болох хүн ховор л болж байна.
Төв банкны ерөнхийлөгчийн мэдээллээр ипотекийн зээлийн хүү хамгийн ихдээ 14 хувь байх журам гаргахаар арилжааны банкуудаас санал авч буй. Тодруулбал, тухайн иргэний ипотекийн зээлээр авах орон сууц нь хаана байрлаж байгаа, мөн талбайн хэмжээ зэргээс шалтгаалж хүү нь 6-14 хувь хүртэл байхаар тооцож журмыг боловсруулсан.
Жишээ татвал, Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах байранд өндөр хүүтэй ипотекийн зээл олгох бол нийслэлийн зах хэсэг болон хөдөө орон нутаг руу алслагдах тусмаа ипотекийн хүү буурч 6 хувь болно.
Мөн анх удаа ипотекийн зээлд хамрагдах иргэдэд энэхүү боломжийг олгох бодлого барихаа мэдэгдэх болсон. Гэвч олон нийтийн хувьд байрны үнэ өндөр байвал хэчнээн журам батлаад зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулж чадахгүйг сануулсаар байгаа юм. Нөгөө талдаа зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулж чадахгүй бол Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдлоосоо ч салж чадахгүй гэсэн үг.
Г.ХОРОЛ
Shinjeech 1 минутын өмнө 66.181.177.100
Odoo niitiin oron suuts demii. ulsaas ded butetsiig ni shiideed, irged hausaa ooroo barih ni zov.
Нэргүй 43 минутын өмнө 87.249.132.151
jijig m2tai bair oldohgui bna. 20m2 tai 60 sayad bagtahaar unetei oron suuts heregtei bna. huuhdee tusdaa gargahad hheregtei bna.
Зочин 56 минутын өмнө 174.227.176.26
Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж байгаа учраас байрны үнэ харин шалдаа буутлаа унана.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.55
Байрны үнийн өсөлт бол бодит өсөлт биш. Зүгээр л үнийн хөөрөгдөл. Хүмүүс байр авахаа л больчих. Аяндаа навсайтлаа үнэ нь буугаад ирнэ. Хотоор л дүүрэн зарагдаагүй байрнууд байгаа биз дээ. Асуудал бидний ТАРХИНД байгаа юм биш үү???
Нэргүй 2 цагийн өмнө 203.98.76.186
монгол төгрөгийн ханш байгааг ойлгоорой. инфляци өндөр байна. үнийн өсөлт бууралт зах зээлийн эрэлтийн хуулиар зохицуулагддаг. төр урдуур нь дайраад оролцоод байвал үнэ улам л өснө. Төр зүгээр л дэд бүтцийг нь шийдээд, төлөвлөлтийг батлаад зай болж өг. бусдыг нь ААН үүд өөрсөдөө л бүтээнэ
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.46.156
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД хэлгүй, дүлий юм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…
соёомботой хөшөөний баруун талд суурь ухаад хэдэн байшин уул руу гарлаа2 4 цагийн өмнө 202.131.232.157
соёомботой хөшөөний баруун талд суурь ухаад хэдэн байшин уул руу гарлаа2
Нэргүй 4 цагийн өмнө 103.9.90.100
макийн цементээс л үүдэлтэй, МАК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхийн тулд цементийн үнийг нэмж, бид тэднийг өрийг төлөхийн тулд 5,6 саяар байр авч байгаамдаа. Зохиомол үнэ хөөрөгдөл шүү дээ
Нэргүй 2 цагийн өмнө 202.131.225.197
ugui ugui, yuruusuu 2 shaltgaantai, 1. gazriin naimaa, heel hahuuli diildeh ee bolison. ulam l unetei bolj bui ni bairnii unend shingeed baigaa. 2. end tendgui heeli hahuuliar hurungujsun humuus mungoo bankand hiij chadahgui baina, dampuurchihdag bas heel hahuulia unetei bairnii gerchilgeeg shiljuuleh zamaar olj avch bna. butsaagaad zarah, zugeer hav darahad l une suga usuud baina
Нэргүй 2 цагийн өмнө 202.5.202.36
Арай дэндүү байна шдээ. Энэ үнийг нэмэгдүүлэхгүй барих арга байдаггүй юу.
Нэргүй 4 цагийн өмнө 202.179.26.133
авах хүн байхгүй л дээ
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123
энэ үнэ өсгөдөг балаг хурд групп болон зайсанд байр барьсан хүн дүрстэн бирдүүдээс эхэлсэн дээ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34
Цагаан сар дуусаал бүх сошиалаар дүүрэн хар муу бараан сөрөг мэдээнүүд хөвөрнө
иргэн 4 цагийн өмнө 122.201.19.99
Энэ арай л үнтэй байна даа