Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлсэн" гэж "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Тэгвэл Засгийн газар ээлжит хуралдаанаараа өчигдөр /2025.03.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг тусгай үүрэгт Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дээрх улстөрчдийн зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээс ял авсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа юм.
Тодруулбал, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдан, ял шийтгэлгүй үлдсэн байдаг. Х
арин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр 2020 оны зургадугаар сарын 13-нд албадан баривчилж байв. Түүний хувьд шоронгоос УИХ-д сонгогдсон ганц улстөрч юм. Түүнийг тухайн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Улаан сайр-2 гэх 1463.82 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг компанид шилжүүлэн зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон гэж буруутгасан талаар албаныхан мэдээлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 онд Японы буддын шашны "Агошү" байгууллагаас бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт" үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин УДШ-ээс Н.Энхбаярт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 2.6 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг өмгөөлөгчид нь хүлээн зөвшөөрөхгүй тэмцэнэ гэдгээ ч мэдэгдэж, өлсгөлөн зарлаж байсан. Түүнд шүүхээс ял оноосноос нэг жилийн дараа буюу 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлснээр суллагдсан.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны тавдугаар сард шүүхэд гурван хоног хэлэлцсэний эцэст шийдвэрлэж байв. Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон. Шүүгч "М.Энхсайхан нь Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явцад нөлөөлж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан зарим компанид эдийн засгийн давуу эрх мэдэл олгож, гэм буруутай байна" гэж дүгнэсэн байдаг.
Ерөнхий сайд асан С.Баярыг 2020 оны долдугаар сард нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс энэ хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцсэн бөгөөд шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял оноож, 5.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, улсын орлого болохоор шийдвэрлэсэн юм. Тухайн үед түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон байдаг.
Гэхдээ эдгээр улстөрчийг гадаад улсад Элчин сайдаар томилон ажиллуулахгүй.
Харин Монголд хэрэгжих мега төслүүд болон олон улсын томоохон хэлэлцээрт өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөх үүрэгтэй бөгөөд 1990 оноос хойш ҮАБЗ-д байсан гишүүд ийм тодорхойлолттойгоор тэмдэглэлд туссан байдаг гэдгийг албаныхан мэдээлэв. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гишүүн гэдэг нь үе үеийн төрийн гурван өндөрлөг гэсэн үг юм. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг. Ингээд 1990 оноос хойш ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ҮАБЗ-ийн 1992-1997 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Пунсалмаагийн Очирбат /1992-1997 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Нацагийн Баганбанди /1992-1996 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Пунцагийн Жасрай /1992-1996 он/
ҮАБЗ-ийн 1997-2001 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Нацагийн Баганбанди /1997-2001 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж /1996-2000 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Лхамсүрэнгийн Энэбиш /2000-2001 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Мэндсайханы Энхсайхан /1996-1998 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Цахиагийн Элбэгдорж /1998 оны 4-12 сар хүртэл/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Жанлавын Наранцацралт /1998-1999 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Ринчиннямын Амаржаргал /1999-2000 он/
ҮАБЗ-ийн 2001-2005 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Нацагийн Баганбанди /2001-2005 он
- Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Санжбэгзийн Төмөр-Очир /2001-2004 он/
- Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Намбарын Энхбаяр /2004-2005 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Намбарын Энхбаяр /2000-2004 он /
ҮАБЗ-ийн 2005-2009 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Намбарын Энхбаяр /2005-2009 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Цэндийн Нямдорж /2005-2007 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Данзангийн Лүндээжанцан /2007-2008 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Цахиагийн Элбэгдорж /2004-2006 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Миеэгомбын Энхболд /2006-2007 он/
- Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Санжийн Баяр /2007-2009 он/
ҮАБЗ-ийн 2009-2013 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж /2009-2013 он/
- Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Дамдины Дэмбэрэл /2008-2012 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Сүхбаатарын Батболд /2009-2012 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Норовын Алтанхуяг /2012-2014 он/
ҮАБЗ-ийн 2013-2017 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж /2013-2017 он/
- Монгол Улсын Их Хурлын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Зандаахүүгийн Энхболд /2012-2016 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Чимэдийн Сайханбилэг /2014-2016 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат /2016-2017 он/
ҮАБЗ-ийн 2017-2021 оны бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Халтмаагийн Баттулга /2017-2021 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Миеэгомын Энхболд /2016-2019 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Гомбожавын Занданшатар /2019 оны нэгдүгээр сар/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүх /2017-2021 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ /2021 он/
ҮАБЗ-ийн 2021 оноос хойшхи бүрэлдэхүүн
- Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх /2021 оноос/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Гомбожавын Занданшатар /2019-2024 он/
- УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Дашзэвгийн Амарбаясгалан /2024 он/
- Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ /2021 оноос/
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган томилдог. Анх энэ албанд 1992-1993 онд Р.Батааг томилж байсан бол тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ албанд 11 хүнийг томилжээ. Тодруулбал,
- Равдангийн Батаа /1992 – 1993 он/
- Жаргалсайханы Энхсайхан /1993-1996 он/
- Чойсүрэнгийн Баатар /1996 – 1997 он/
- Равдангийн Болд /1997 – 2003 он/
- Дүгэржавын Готов /2003 – 2006 он/
- Паламын Сүндэв /2006 – 2008 он/
- Маньбадрахын Ганболд /2008 – 2009 он/
- Цагаандарийн Энхтүвшин /2009 – 2017 он/
- Амаржаргалын Гансүх /2017 – 2021 он/
- Жадамбын Энхбаяр /2021 – 2023 он/
- Алтангэрэлийн Бямбажаргал /2023 оноос хойш/
Мөнх 45 минутын өмнө 103.57.93.199
Эрхэлж байсан албан тушаалынхаа л дагуу Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд нэр нь багтаж байсан болохоос одоо бол түй ч хамаагүй. Ямар үе замгамжилж эрх дарх эдэлдэг хаант ёст улс байгаа биш. Ийм марзан төр засагтай байж болохгүй. энэ хүмүүс өөрсдөө энэ томилгооноос татгалзах шаардлагатай ш дээ. Хэн яахыг нь харцгаая.
зочин 46 минутын өмнө 66.181.188.40
Монгол орныг ийм дампуу болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хулгайч нарыг шоронд хий,ацнычинь зөвлөх
өаөа 56 минутын өмнө 59.153.115.24
Хүний үнэргүй ихдэггүй хулгайч нар гэж л хэлмээр байна.
Нэргүй 2 цагийн өмнө 87.249.132.151
Danh eronhii said baij bolohgui bas neg shaltgaan. Daraagiin songuuliar MAN namiig undseer ni zailuulah heregtei
zochin 2 цагийн өмнө 202.70.41.2
yostoi fuck l gej helie dee. shal utgagui yum. sy batbold luivarchin
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.70
Зөвхөн ганц энэ томилгооноос харахад л Монгол Улсыг Женко Баттулга удирдаад байгаа нь тодорхой харагдаж бна шүү дээ !
Монгол Улс үеийн үед төвд хүнээр удирдуулах тавилантай юм уу ?! 8-р Богд ч бас төвд хүн бсан гээ биз дээ !
Монголчууд төвдийн дарлалд, төвд нь хятадын дарлалд л бна доо !!!
МӨӨГИЙ 2 цагийн өмнө 45.117.32.102
ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ Ч ЯМБА, ЯЛ ХОЁРЫГ ХАМТАД НЬ ХҮРТЭХ ХЭЦҮҮ БОЛЖ ДЭЭ. ЭНЭ БУСАРМАГ ЗҮЙЛЭЭ НЭГ МӨР БОЛГОЖ ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ Ч МОНГОЛ ХӨГЖИХЭД ХЭЦҮҮ ДЭЭ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.186.80
монголд л ашигтай бол хэн ч байсан яахав дээ чөтгөртэй хүртэл нөхөрлө гэдэг биз дээ маш зөв эдгээр туршлагатай хүмүүсээ ашиглах нь зөв дөө
Данх новшын заль.Зайлдаа 3 цагийн өмнө 220.255.95.64
Хулгайч,дээрэмчин авилгалд живсэн МАНы хан, Данх новшийн маш чадваргүй , Тэнэг үйлдэлүүд улс орныг элгээр нь хэвтүүлж самарч бна…ОДОО ЗАЙЛАХГҮЙ ЗАЛЬ МЭХ ХЭРЭГЛЭЖ ХЭДЭН ХУЛ6АЙЧ ҮЁЭ ӨНГӨРӨӨСӨН ГАРУУДЫГ ХАЖУУДАА АВСАН ДҮР ЭСГЭЖ БГАА. ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦАРАЙЛСАН н**ш ХУРДАН ЗАЙЛААЧЭЭ. ГХО бүгд байхгүй, Зэс ган ,ЦС үйлдвэр байхгүй.Хувийн компаниудыг ард түмэний нэр барьж дээрэмдэж самхрч хөях г хойд солонгос болгож бгаа…далд ор
зочин 3 цагийн өмнө 192.82.66.30
Цаг үедээ улс орноо удирдаж одоогийн нөхцөл байдалд оруулсан хүмүүс бүгд хувь нэмрээ оруулах нь зөв шүү хариуцлагаа хүлээж бахйгаа хэлбэр гэж ойлголоо
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
Төр нь өөрөө хамаг юмны том STAKEHOLDER ТӨР………….
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
Манай Монгол Засаг Төрд ч юм юм байх юмаа Базарвааний…."Уул уурхай, Хувьцаа, Миигаа Төслүүд……." гээд яндаж болдоггүй баян тарган төр юмааа….Гадаадын Хөрөнгө оруулагчид, Гадаадын Компаниуд, Гадаадын Ажилтнуд Монголоос Аюутугай Үтэр Түргэнээ Зайлтугай….
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.42
УЛСА УБ ДАМПУРУЛСАН АВИЛАГЧИД ЭДИИН ЗАСГИИН АЛУРЧИД АМЬД БАИХ ЁСГҮ. ҮХДЭЛҮҮД
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.116.212
Женько Оюун-Эрдэнийг төмсийг базаж дөнгөжээ. Өөрийн баруун гар хулгайч А.Гахсүхээ ялнаас зайлуулж тусгай элчээр томилогдох элэг авам хуйвалдаанд шургуулаад амжиж. Женькогийн гөлөг Оюун-Эрдэнийг огцруулъя.
Л БААДАЙ 3 цагийн өмнө 66.181.181.20
ДАНДАА ШОРОНД ОРЖ БАЙСАН УЛСУУД ТОМИЛОГДОХ ЁСТОЙ ЮМ УУ. CV-Г НЬ ТЭГЖ БҮРДҮҮЛСЭН ЮМ УУ
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.115
ЖЕНОКИЙГ ГАДААДАД ЭЗАСГИЙН ӨМНӨӨС ТОХИРОЛЦОО ХИЙХ БОЛОМЖИЙГ НЭЭХИЙН ТУЛД ИЙМ АЛБАН ТУШААЛ БИЙ БОЛГОЖЭЭ.
Нэргүй 3 цагийн өмнө 103.57.92.176
Үгүй яахав ээ, Ах нар үнэхээр амьдарч чадаж байна кккк, өөр юу гэхэв
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.62
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ бүх хүнээс айж ийм маягаар өөрийгөө хүрээлүүлдэг аргатай. энэ үхэж байсан өвгөчүүд хүртэл турж үхэх гэж байгаа юм шиг албан тушаал аваад суучихлаа монгол улс өөдлөхгүй ээ
Түй пuздаа, бүү үзэгд, зүүд үү юу вэ энэ чинь 4 цагийн өмнө 202.9.46.75
МАН-ын түүхэн хулгайчдын эзэн хаадууд байна, хамгийн түрүүнд түүж устгах ёстой мангаснууд байна, энэ нам засаг Монгол орон ч ингээд дуусах шив дээ, ийм бузар сөнөл энэ насандаа үздиймаа бид?
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.176.42
ЭНЭ ЛАЛРУУД БҮГД ШОРОНД БАИХ ЁСТОИ БИЗДЭ ЖИНХЭНЭ ХҮН МАНАН БҮЛЭГЛЭЛ БИ БОЛЖ УЛСА ЦӨЛӨХӨНӨ
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.200
А.Гансүх мэдлэг, чадвар муутай, сул хүн шүү дээ!! Женкод зүүгдэж хэдэн жил төрд явсан л хүн!!!
Нэргүй 3 цагийн өмнө 103.57.92.176
Тэрнийхээ хүчинд л харин ингээд ялаас мултраад, барахгүй бүр дарга болчих юм
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.39
ХУЛГАЙЧИД … Муу \ хулгайч \ нэрийг хусавч арилахгүй ….
Иргэн 4 цагийн өмнө 103.57.93.216
Энэ амьтад олигтой байсан бол МУ өдийд Азийн бар байтугай байх байсан шүү! Манай улсаас өөр улс оронд бол шоронд байх амьтад юм.
-eclu nety-; 4 цагийн өмнө 132.194.13.88
Mupnu xar ch bish tsagaan ch bish, byr exneecee zatbopenu
иргэн 5 цагийн өмнө 66.181.181.236
Энэ л дутаж гэнэ,,,,,,алив өнөө Авилгачид хулгайчуудтай тэмцэнэ гээд байсан ингэж л том Хулгайчуудаас туршлага судлаж Хулгай яаж хийхийг суралцах нь, МАН-ын Залуу үе,
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.24
Хулгай хийхийг зөвлөх үү
ХУУЛЬЧ 5 цагийн өмнө 202.9.46.133
ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ гэхээр ӨӨРӨӨ ГАДААДЫН ХАРИЛЦААНЫ САЙД БАЙЖ ҮЗСЭН ,,,,,ТҮҮН ДЭЭР АРД ТҮМНИЙ ТӨЛӨЛӨЛ БОЛЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БАЙСАН ,,,,,,ЭЦЭСТ НЬ МНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЯС МАХАН ДАА ТУЛТАЛ ОЙЛГОСОН ЭРХМҮҮД БАЙХААС ЖИЖИГҮҮД БАРАХЛГҮЙ ДЭЭ.,,,,,Америкийн ерөнхийлөгч байсан хүмүүс л онцгой тохиолдолд энэ үүргийг гүйцэтгэж ирж дээ., ,,,ОДОО УЛС БҮР ЕРТӨНЦИЙГ ӨӨР ӨНЦГӨӨР УЛС ОРНЫ ЭРХ АШИГИЙГ БОДОЖ ХАРДАГ ЦАГ ИРЖ ДЭЭ.,,,,,,
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.150
Мнголд х***а уих зг бгу2лчаад бг маш энгиын.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.150
Хулгайч хужаагууд х***а хуэаа цуст манжуудыг тэнд эндгүй шаана шд ойлгомжтой даврцн л******д.
Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34
Гадаадын Сайн Хөрөнгө оруулагчид ба тэднийг дагаад Сайн Гадаад Компаниуд Монголоос 2016 оноос БҮРЭН ДАЙЖСАНДАА….Одоо ч Монголд нэг ч Гадаад хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл алгааа…..дан миа компаниуд миа хүмүүс цугладаг болсон
Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34
Бүү Үзэгд
Авилгагүй ард 5 цагийн өмнө 203.169.48.150
Үхсэн нохойн оцгор гэгчээр энэ нөхдүүдийн зөвлөдөг гэж ац нь байдаг юм бэ. Албан тушаалын наймаа л биз ЕС-ын
Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34
Бүрэн Аж Үйлдвэржсэн Социалист Коммунист Сайхан Орон болохнэээ……….Гоё юмааа…….Бурхаан Монголоос Явмаар байнаааа………