“Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК –иудад ирэх долоо хоногоос цомхотгол хийхээ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдээд байна. Энэ талаар тэрбээр “Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэнэ. Бүтээмжийг сайжруулахын тулд дээрх хоёр компанийг нэгтгээд үр ашгийн тооцоо хийж, ажилтнуудыг нь чөлөөлөх ажлыг ирэх долоо хоногоос хийнэ. Ажлын хэсэг гаргаад ажиллана. Ачаа бараг тээдэггүй хэрнээ “Тавантолгой төмөр зам” ХХК 800 хүнтэй, “Монголын төмөр зам” ТӨХК 600 гаруй хүнтэй байна. Хэрэв хувийн компани байсан бол ийм олон хүн оффист суулгаад тэжээгээд байна гэж байхгүй шүү дээ” гэсэн юм.
Сануулахад, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг 2008 онд Засгийн газрын тогтоолоор байгуулж байсан бол “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 онд байгуулагдсан юм. Засгийн газар үйл ажиллагаа нэгдмэл төрийн өмчит компаниудыг нэгтгэхээ мэдэгдсэн тэр цаг үед буюу энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Дүгэржавыг томилж байгааг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан бол мөн энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилсон. Хоёр компанийг нэгтгэснээр тэд захирлаараа үлдэх үү, эсвэл шинэ томилгоо дахин хийх үү гэдэг асуудал хөврөх болж байна.
Г.ХОРОЛ
3,569.17




















































Холбоотой мэдээ