Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын газруудын зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлнэ

Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын газруудын зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлнэ

Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын газруудын зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлнэ

“Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой.

Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна.

Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.227.134

Төлбөр төлөөд мөнгөөр бооцоо тавиад тоглоно, таавар таана гэдэг чинь мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоом хуулиар хориотой бишүү. Шаариг улаан дээр буух уу, хар дээр буух уу, 5 дээр буух уу, 10 дээр буух уу гэдэг чинь таавар. Казино хориотой. Казинод өөр хөөрхөн нэр өгчихөөр казино биш болчино гэсэн үг биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж