NBA-ийн улирал дундын хамгийн том шагнал бол “улирлын үнэ цэнтэй тоглогч” \MVP\ гэх шагнал юм. Энэхүү шагналыг олгохдоо тухайн тоглогчийн хувь статистик, багт хэрхэн үр нөлөө үзүүлж байгаа болоод баг нь бүсийнхээ хэд дээр байрлаж буйг харж олгодог.
Ойрын хэдэн жил уг шагналын үнэ цэнэ бага зэрэг унаад байгаа билээ. Учир нь улирлын эхэн хэсэгт MVP-д өрсөлдөнө гэж хүлээдэг тоглогч нь хүлээлтэд хүрдэггүй. Мөн улирлын турш нэг тоглогч л өрсөлдөөнд тэргүүлсээр шагналаа гардан авдаг уламжлал тогтоод байгаа гэлтэй. Харин энэ улиралд дүр зураг арай өөр тал руу эргэж шагналыг гардан авах хүн одоог болтол тодорхой болоогүй байна.
MVP өрсөлдөөнийг одоогоор OKC багийн холбон тоглогч Шай-Гилджес-Александер өнгөлж байгаа аж.
Түүнийг лигт орж ирсэн цагаас нь хойш багууд болон аналистууд дутуу үнэлдэг байсан. Харин энэ улиралд утгаар нь өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж байгаа бөгөөд баг нь ч бүсдээ тасархай тэргүүлж байгаа аж. Тэгвэл энэ улиралд бүх тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлж 32.8 оноог 1.8 бөмбөг таслалттайгаар дундажлаж байгаа Шай-Гилджес-Алексадер гэж хэн бэ?
Уг тоглогч нь Канад улсын Торонто хотод төрж, Отариогийн Хамилтон хотод өссөн. Түүний Аав Вон Александер нь Жорж Ваниерийн дунд сургуульд сурч байхдаа Торонто хотын сагсан бөмбөгийн аварга болж байсан нэгэн. Харин түүний ээж Чармейн Гилджес нь 1992 оны зуны олимпод оролцож байсан гүйлтийн тамирчин ажээ. Шай-Гилджес-Алексадерын сагсан бөмбөгт дуртай болох эхлэлийг аав нь тавьж байсан бөгөөд түүний анхны дасгалжуулагч нь байсан аж. Тэрбээр Кентакки Уэрлэс Катс багт нэг жил тоглоод 2018 оны драфтын 11дүгээр сонголтоор NBA-ийн Шарлотт Хорнетс баг түүнийг авсан. Гэвч тэрбээр сонгогдсон өдрөө л Лос Анжелес Клипперс баг руу солигдсон. Очсон багтаа ч тун давгүй тоглож байсан хэдий ч жилийн дараа том наймааны золиос болж одоо тоглож байгаа Оклахома Сити Тандер багтаа ирсэн түүхтэй. Тэрбээр энэ улиралд үзүүлж буй бүх статистик нь NBA-ийн замналынх нь дээд үзүүлэлт бөгөөд энэхүү амжилтаа бататган мялааж MVP-г өөрийн болгоход тун ойрхон байгаа аж.
Харин түүний араас тоглолт бүртээ гурван аравтыг асуудалгүй хийдэг болоод буй Денвер Наггетс багийн ачаа үүрэгч, Сомбор нутгийн хүү Никола Йокич бичигдэж байгаа юм.
2021 оноос хойш MVP өрсөлдөөнийг утгагүй болгож гайхалтай тоглолтоороо үзэгчдийн хайр хүндэтгэл, уур уцаар хоёрыг зэрэг татаж байгаа нэгэн юм. Түүний хувьд энэхүү шагналыг өрсөлдөгчгүй мэт гурван удаа халааслаад байгаа. Түүнийхээ нэгэн адилаар энэ улиралд ч мөн адил мангас мэт тоглолтоо үзүүлж 28.8 оноо 12.8 самбар 10.4 дамжуулалт 1.8 бөмбөг таслалтыг асуудалгүй дундажлаж түүх бүтээгээд байгаа аж. Түүнд энэхүү шагналыг авахгүй байх хоёр л шалтгаан байгаа нь Шай-Гилджес-Алексадер онцгой байж баг нь бүсээ тэргүүлж байгаа болон өмнөх дөрвөн улирлын гуравт нь энэхүү шагналыг авсан гэдэг л саад бартаа бий. Мөн энэ өрсөлдөөнд маш том жин дарах зүйл бол хоорондын тоглолтын харьцаа юм. Тэд улиралд дөрөв таарч тоглосон бөгөөд сүүлийн тоглолтод Никола Йокич 38 оноо 18 самбар авч эзэрхэг тоглолт үзүүлсэн бол эсрэг багийн гол тоглогч Шай-Гилджес-Алексадер хангалтгүй тоглож баг нь 140:127 харьцаатайгаар Денвер Наггетс-д бут ниргүүлсэн. Ингэснээр хоёр багийн хоорондын тоглолтын харьцаа 2:2 болж тэмцжээ. Мөн улирлын төгсгөл хэсэгт шийдэгдэж болзошгүй энэ эгзэгтэй үед Шай-Гилджес-Алексадер 20-дохь долоо хоногийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж MVP цом руу бага ч гэсэн ойртлоо.
Э.АРИУНТӨГС
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.188.73
Заваан хар пиисдагийн юу нь гайхамшигтай байна улны олон Монголчуудаа