Т.Баярхүү: Болгоомжгүй үйлдлээс их хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо

Т.Баярхүү: Болгоомжгүй үйлдлээс их хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо

Т.Баярхүү: Болгоомжгүй үйлдлээс их хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо

Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.03.12/ Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн айл өрхөд иж бүрэн гэр болон бусад тусламжийг хүлээлгэн өгч байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ:

-Санамсаргүй, анхаарал болгоомжгүй өчүүхэн жижиг зүйлээс болж маш их хэмжээний хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо. Гэсэн хэдий ч түймэрт өртөж, орон гэрээ алдсан айл өрхүүдэд Монгол Улсын Засгийн газар, УОК-оос эхний ээлжид гэр олгох, мөн тухайн айл өрхийг малжуулах, дараагийн удаад амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтраад ажиллаж байна. Мөн зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бидэнтэй цаг тутамд холбогдож ажиллаж байгаа.

Эхний ээлжид бид Хөлөнбуйр сумын түймэрт өртсөн айлуудад гэрийг хүлээлгэн өглөө. Тусламжийн багцад таван ханатай гэрээс гадна хүнсний багц, өргөн хэрэглээний бараа, хөнжил, гудас зэрэг багтсан.

Шуурхай ажлын хэсгийн зорилго бол зүүн аймгуудад ойрын өдрүүдэд гарсан түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-ын тусламжийн барааг хүргэхээр ажиллаж байна. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний баг, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан. Мөн хил хамгаалах байгууллагынхан ажлын хэсэгт ажиллаж байна.

Нөхцөл байдлын тухайд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудыг дамнасан тал хээрийн түймэр сүүлийн хоёр хоног тархсанаас олон айл орон гэр, малгүй болсон харамсалтай зүйл тохиолдоод байгаа. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гал голомтолж гарсан бөгөөд 18 айл гэргүй болж, 20-иод айлын хашаа саравч шатаж, 6000-аад мал хорогдсон хохирлын урьдчилсан дүн мэдээ гарчээ. Малчдын сэтгэл санаа маш хүнд байгаа бөгөөд амьжиргааны эх үүсвэрээс салснаас нөхцөл байдал хэцүү байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-12 202.55.191.130

hairtai shu ter 1 uchraliig martaj chadahgui ni yariarai boloroo

Avatar

Нэргүй 2025-03-12 203.169.50.240

ene yostoi satanii huuhed shuu. bainga l muuhai zuil yarij medeelj yvdag tsunh barigch

Avatar

Зочин 2025-03-12 66.181.161.41

Хаврын хавард л ингэж байх.Засаг захиргаа муу бн.Хэлэх үгиалгааа

Avatar

Нэргүй 2025-03-12 59.153.113.200

Гамшигт өртсөн айлд төрөөс тусламж үзүүлэх нь зүйн хэрэг. Харин түймэр тавьсан гэм буруутай этгээдэд заавал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй байна!!! Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа шүү!!

Avatar

Нэргүй 2025-03-12 202.131.234.123

засаг даргаар нь төлүүл засаг дарга байнга ажиллаж байх ёстой. архидаад салтаан дотор хэтэж байдаг болсон доо.

Avatar

Нэргүй 2025-03-12 103.212.118.122

ANUSDI80955877VANXA DI

Avatar

chyxal 2025-03-12 132.194.13.88

1-2 medee

Avatar

gadni xylgaichaas 2025-03-12 132.194.13.88

yaanaa sharaa ;

Avatar

zochin 2025-03-12 76.130.42.82

Hunii ami hohiroogui ni tyn sain.busad ni tumnii demjlegeer bolno doo bolno.

Avatar

Нэргүй 2025-03-12 103.212.118.122

ANUSDI80955877

Avatar

ЗОЧИН 2025-03-12 103.212.117.15

ХЭН ГЭЭЧ ГАЛ ТАВЬЖ ТҮЙМЭР ТАВЬСНЫГ ЗААВАЛ ОЛЖ ТОГТООЖ ЯЛЛАХ ЁСТОЙ. ЗОРИУД Ч ТАВЬСАН БАЙЖ МАГАД ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-03-12 202.131.234.123

цаазлах ётсой доо. жил бүр л түймэр гарч байгаа нь санаатай үйлдэл болж байх шиг байна. өвсний наймаачдыг бас шалгаж тангуул дагаж байг

Avatar

Нэргүй 2025-03-12 122.201.31.152

хэрэв иргэдэд үнийн өсөлт гэх мэт таамаглаагүй эрсдэлтэй гарвал хэнч хариуцлага хүлээдэггүй иргэд хохироод даван туулдагаараа малчдаас ялгаатай бас илүү хаттай

Avatar

Зочин 2025-03-12 103.212.118.17

ОБЕГыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байсан байгаа цагт хэзээ ч гамшиг осол гал түймэр багасахгүй дээ өчнөөн олон сайхан залуусын амь насаар тоглосон цаашид ч тоглоно тэгээд юу болсон хэн ч хариуцлага тооцоогүй дарга нар бүгд л байж байгаа шүү дээ хэтэвч нь зузаарч тарган дарга нар Онцгойгоор дүүрсэн

Avatar

Ц. Эрдэнэбат 2025-03-12 202.9.46.79

Жил болгон л түймэр гардаг! Дэндүү хэнэггүй юм аа…

Avatar

Нэргүй 2025-03-12 139.5.216.139

Үнэхээр хэнэггүй, тэнэг амьтад сүйрэл дагуулчих юмаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж