Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2025.03.12/ гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын хуралдаанаар олон улсын худалдааны дайн, АНУ-ын ерөнхийлөгчийн тарифтай холбоотойгоор сайд нарыг арга хэмжээ авах үүрэг даалгаврыг өглөө. Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийхдээ ирэх долоо, наймдугаар сараас дулаан цахилгааны үнэ нэмэгдэх талаар мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг хойшлуулах арга хэмжээг авах үүрэг даалгаврыг өгч байна. Экспортынхоо гарцыг нэмэгдүүлж, уул уурхайн Биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдээ боомтоор гаргах орц, гарцыг нэмэх арга хэмжээг авна. Ард иргэдийн зүгээс үнэ, төлбөр, татвар нэмэх асуудалд санаа зовох зүйлгүй. Энэ асуудлаар Засгийн газраас хориглох шийдвэрийг гаргасан.
Мөн Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа. Энэ төсөл анх 1964 оноос яригдсан байдаг. 2026 оны нэгдүгээр хагаст УЦС-ын нөлөөллийн талаарх эцсийн дүгнэлтийг гаргана. Эрчим хүчний асуудал чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Цаашдаа эдийн засгаа тэлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл. Олон улсын гэрээг соёрхож батлуулах шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Гашуунсухайт-Ганцмод хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ шийдвэр гарсанд баяртай байна. Маш олон эерэг нөлөөллийг авч ирнэ. Нүүрсний үнээс олох орлого тасалдах эрсдэлтэй байгаа энэ цаг үед ийм шийдвэр гаргаж байгаа нь маш чухал. Бид 5 сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна Ханги-Мандал, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч цаашлаад гурван улсын хооронд баригдах төмөр замын баруун, зүүн коридор болно. БНХАУ-тай зогсонги байдалд орсон төслөө хөдөлгөж байна.
"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан юм.
Энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах, дунд болон урт хугацааны нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж төсвийн орлого, валютын нөөцийг өсгөх, Тавантолгой чулуун нүүрсний бүлэг ордыг иж бүрэн ашиглах, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдаж тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх боломжтой. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг байгуулах нөхцөл бүрдэнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын хуралдаан дээр Сангийн яамнаас 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна. Санжүүжилтүүд хэвийн байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан.
Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 гүйцэтгэлтэй явж байна.
Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Мэдээж энэ таатай үзүүлэлт биш. Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Тэр дунд орлоготой холбоотой заалт байдаг. Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд энэ хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна.
Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо.
Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцлоё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна. Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа. Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан. Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана.
Мөн олон улсын худалдааны тарифууд өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Тодорхойгүй нөхцөл байдал үүсч, дотоодын эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж болзошгүй. Тийм учраас дотооддоо хариу арга хэмжээг авах шаардлагатай болж байна. Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагч нар, орон нутгийн шат шатны удирдлагууд аливаа үнэ тарифыг нэмэгдүүлсэн шийдвэр гаргахгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Хэрвээ зайлшгүй шаардлага гарвал Засгийн газарт танилцуулж, зөвшилцөж шийдвэрлэх зохицуулалтыг хийж байна. Евроазийн хэлэлцээрт орох ажил ид үргэлжилж байгаа учраас дотооддоо ийм арга хэмжээг авч байгааг ойлгоорой" гэв.
Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.139
Ард түмэн бол хэнтйг ч дагаж гүйгээд хохироход бэлэн 18 настай тэнэг охин. Жавхлан болон Ман бол хэнийг ч дарж унахад бэлэн мухар гудамны сүүдэрт отон зогсох архаг хүчиндэгч.
Нэргүй 2 минутын өмнө 50.101.4.30
худалч хулгайчууд
🖕🏼🖕🏼🖕🏼🖕🏼🖕🏼🤷🏽♂️🤥🤥🤥🤥🤥
Нэргүй 6 минутын өмнө 122.201.31.139
Худлаа шүү. Жавхлаан, чи худлаа ярьжийна. 24 оны улсын ДНБ 80 их наяд шүү. Чи худлаа ярьжийшдээ.
Нэргүй 26 минутын өмнө 122.201.31.152
үнийн өсөөлтөөс л татвар өсдөгч иргэн аж ахуй нэгжүүд хохирч үлддэг энэ нь сайн сайхан зүйл огт биш
Zochin 3 цагийн өмнө 66.181.177.45
Avto mashinii tatvar zamiin tatvar nemtsiish de butsaaj uguh yum uu